9-р хэсэг.(Тамын сахиусан тэнгэр)

447 49 3
                                    

Тэд эмнэлэг дээр очин Вигийн цогцсыг моргт хийгээд Рөүсийг аваад харив. Жэни бүгдрүү нь Вигийн бичлэгийг илгээв. Тэд гэрт ирэхэд Жэни Хёна Юнгхүн 2-ыг Жонгүк Лиса 2-ын өрөөнд оруулан энд унтчих гэв. Тэд бүгд үнэхээр ядарсан байсан ч Юнгхүнээс бусад нь цурам ч хийсэнгүй. Рөүс Вигийн өрөөнд орж орных нь дэргэд байх сэрүүлгийг аван хөнгхөн мишээл тодрууллаа. Сэрүүлэгтэй цаг Вигийн ярзайтал инээсэн зурагтай байх бөгөөд сэрүүлэг тавин сонсвол. Вигийн хоолой: Унтаахай босоорой Хөөе бос гээд байна шүү!!! Өнөөдөр бол хамгийн гайхалтай өдөр. Өглөөний дасгалаа хийхээ мартав. 30секунд толинд хараад инээмсэглэ. Хөөх чи үнэхээр гэрэлтэж байна. Өдрийг сайхан өнгрүүлээрэй.
Рөүс үүнийг сонсон тольруу хараад инээмсэглэв. Гэхдээ огтхон ч гэрэлтсэнгүй. Жэни өрөөний хаалга налан зогсоод: Чи үнэхээр гэрэлтэж байна.
Рөүс: Хэ-хэзээнээс хойш наа-наанаа зогсож байгаа юм?
Жэни: 5 10секундын өмнөөс л? Яагаад сандраад байгаа юм? Ичмээр юм хийж байсан юм уу?
Рөүс: Юу? Юугаа яриад байгаа юм *уурлах*
Жэни: Яагаад уурлаад байгаа юм арай наад зургаа үнсэж байсан юм биш биздээ *цаган дээрх Вигийн зурагруу заах*
Рөүс: Үхмээр байна уу? Юугаа яриад байгаа юм*орилох*
Жэни: KILL ME IF YOU CAN *ирмээд цааш гүйх*
Рөүс түүнийг хөөн: Баригдвал үхсэн гэж мэдээрэй. *орилох*
Жэни гүйж байгаад Вэрноныг мөргөн зогстол Вэрнон түүнийг 2 мөрнөөс барин: Зүгээр үү? Рөүс: Наадхаа барьж байгаарай*орилох*
Жэни: Ааш тавиачээ*уурлах*
Вэрнон юу болоод байгахг гайхан зогсож байтал Рөүс гүйж ирээд түүнийг өргөн бууйдаруу шидээд гижигдэж эхлэв.
Жэни: Бо-болиочээ!!!! Элэг хөшлөө шдэ!! Хөөөөөөөе *орилох инээх*
Рөүс: Чамайг гижигдэж ална даа
Рөүс түүнийг зогсоо зайгүй гижигдэж байтал Жэни хөлөөрөө түүнийг ороон буйдан дээрээс унагаад дээр нь гарч суутал Рөүс хэлээ гаргаад : би гижиггүй за *ялсан царайлах*
Жэни шүлсээ амандаа цуглуулан түүний нүүрлүү тонгойтол Рөүс: Яаааа чи яах гээд байгаа юм бэ? Заваан амьтан болиочэээ*орилох*
Вэрнон хүрч ирээд Жэниг тэврэн Рөүсийн дээрээс босгоход тэр тийчигнэж байгаад яг төмсөгрүү нь жийж орхив. Вэрнон эвхрэн газар унахад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байв. Жэни: 0.0 Ч-чи зүгээр үү?
Рөүс: Хнн 2 хүний дундуур орхоор ингэж байгаа юм штэ.
Жэни: Шшш муу Вэрнон уг нь Рөүсийг аврах гэсэн биш ингэж хэлүүлж байна шд.
Вэрнон уурлан хөмсгөө зангидаад: Та 2-ыг дээ.
Жэни: Бид 2-ыг юу гэж? Чи бид 2-ыг бархымуу?
Рөүс: Алив босоод ир Жэни юуг нь хугалмаар байна.
Вэрнон: Сая л бие биенээ барьж идэх гээд байсан чинь одоо нэг тал болоод байгаа юм уу?
Рөүс: Хэн? хэзээ? Чиний толгой сайнгүй байгаа бололтой.
Жэни: Бид 2 хэзээ муудалцаж байсын тэ???
Рөүс: Тххх
Тэд гараа цохилцон инээлдээд 2 давхарруу гарав.
Рөүс өрөөндөө орж харин Жэни Вигийн өрөөнд орон дэрийг тэврээд орон дээр нь атрилдан хэвтэнэ. Гэтэл дэрэн дотор ямар нэг хатуу зүйл байх нь тэр. Жэни гайхан дэрийг задлан үзвэл тэмдгэлийн дэвтэр байжээ. Тэр дэвтрийг нээн үзвэл хамгийн эхний хуудсанд нь тэдний 8уулаа авхуулсан багын зураг нь наалттй байв. Жэни хуудсаа эргүүлтэл
"Өнөөдөр бол 3сарын24 бид урт хугацааны дараа ажиллаж эхлэх гэж байна. Биднийг 2 2оор маань өөр2 газар томилсон. Би Жэнитэй хамт Хятадад ажиллах болсон. Найзууд маань бүгд намайг азгүй гэж хэлсэн. Тэдний зөв Жэни үнэхээр аймар."
Жэни үргэлжлүүлэн уншив.
"Өнөөдөр анх удаа Жэнитэй хамт задланд орлоо тэр үнэхээр аймар байсан. Юу ч болоогүй мэт эрхтэнүүдийг нь цэвэрхэн салгаад хөргөгчинд хийж байсан. Миний хувьд анх удаа л хүний дотор гэдсийг харлаа одоо ч тэр дүр зураг нүдэнд харагдаж байна."
"Өчигдөр Жэнигийн төрсөн өдөр байсан би бялуу бариад түүнд гэнэтийн бэлэг барьтал тэр аймшигтай уурлаад бялууг минь хогын савруу хийчихсэн. Би үнэхээр айх гайхах зэрэгцэж түүнд уур хүрэн өрөөнд нь очтол тэр орон дээрээ уйлаад сууж байсан. Би юу буруу хийснээ асуухад тэр ганцаараа баймаар байна гэсэн. Би угаасаа зөрүүд хүн түүнрүү ууралтал. Жэни өөрийгөө төрөх ёсгүй байсан. Эцэг эх нь хүртэл хэдхэн воноор зарсан байхад намайг төрсөнд баяр хүргэлээ гээд жоохон хүүхэд шиг л цурхиран уйлсан. Анх удаа л энэ охин надад аймар санагдсангүй."
"Өнөадөр миний төрсөн өдөр Жэни надад цаашдаа задланд дагаж орох хэрэггүй гэсэн. Энэ бараг л миний амьпралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг байх."
"Би түүнд дурлаж байх шиг байна. Дэндүү үзэсгэлэнтэй харагдаад, яагаад ч юм очоод тэвэрчихмээр, үнсчихмээр санагдах юм. Энэ тамд амьдардаг сахиусан тэнгэр миний анхны хайр бололтой."
"Анхны хайр бүтдэггүй гэдэг. Би хайрандаа бууж өглөө"
"Энэ охин дандаа л хэрэг тарих юм. Өнөөдөр ч гэсэн олон нийтийн газар 2 хүн цааш нь харуулчихсан байсан. Би цэвэрхэн зохицуулсан ч тэр цаашдаа ч ингэнэ гэвэл тэсэх эсэхээ мэдэхгүй байна."
"Өнөөдөр клубд нэг бүсгүйтэй танилцсан хөөрхөн гэрэл цацарсан инээмсэглэлтэй бүсгүй. Яагаад ч юм догдолж байсан. Тэр миний үхэл гэхдээ би айхгүй байна."
"Хёнагын утсыг чагнаж байгаад өнөөдөр намайг барих ёстойг нь сонслоо. Гарцаагүй муу зүйл болно. Гэхдээ л би түүнрүү гүйх болно. Уучлаарай."
Жэни бүгдийг нь уншиж дуусаад нулимсаа зөнд нь орхиход. Хүйтэн нулимс хацар исгэж зүрх нь хэдэн хэсэг болон бутарсан мэт байв. Гэнэт хэн нэгэн түүний араас тэврэхэд. Жэни: Намайг тайван орхи ганцаараа баймаар байна.
Вэрнон: Ви чамайг ингэж хэлвэл чанга тэврээд дэргэд нь байгаарай гэсэн. Гээд түүнийг өөрлүүгээ харуулан чанга тэврэв. Жэни түүний энгэрт шигдэн цурхиран уйлав. Вэрнон түүний нурууг илээд: Ви одоо хавьгүй дээр газар байгаа. Ямар ч аллага, дээрэм тонуулгүй, хэний тушаалыг сонсохгүй сайхан байгаа. Жэни чимээгүй л түүнд тэврүүлэн уйлсаар.
Вэрнон: Би чамд хамгийн их айдаг хүнийхээ тухай ярьж өгхүү? Бид 8 9настай байхад анх аллага хийж үзсэн санаж байна уу? Тэгэхэд эхлээд бидний өмнө бяцхан гөлөгнүүд тавьсан байсан. Ви Лиса 2оос бусад нь шууд л буудсан. Тэд уйлсаар байгаад аргагүйн эрхэнд буудсан. Дараа бидэнд ээж шиг минь л байдаг асрагч эгчийг авч ирээд ал гэсэн. Бидний хэн нь ч буудаж зүрхлээгүй. Тэд Лисагын толгойд буу тулгаад ал гэж хэлэхэд би айсандаа зүгээр л нүдээ аньсан. Буун дуу тас хийхэд би Лисаг л үхчихлээ гэж бодоод нүдээ нээн харахад асрагч эгч үхчихсэн байсан. Би тэр үед гох дарсан хүнээс үнэхээр айдаг гэхдээ бас маш их хүндэлж биширдэг болсон. Түүнийг ярьж дуусахад Жэни уйлхаа болин чимээгүй л нүдээ анин хэвтэж байв.
Жэни үүрээр нүдээ нээн харвал уйлж байгаад Вигийн дэвтрийг тас тэвэрсэн чигтэй Вэрнонд тэврүүлээд унтчихсан байв. Жэни чимээгүйхэн босоод өрөөлүүгээ явах гэтэл Вэрнон гараас нь атгаад: Дахиад жоохон хамт байя тэгэх үү?
Жэни түүний гарыг тавиулан юу ч хэлэлгүй босоод явчихав. Жэни хувцаслаад гал тогоонд орж өглөөний цай бэлтгэв. Өглөөний цайгаа бэлтгэж дуусаад бусдыгаа дуудан ширээ тойрон суулаа.
Хёна: Хайртай залуугаа минь үхчихсэн гэхдээ л энэ амттай байна. Юнгхүн түүний мөрөн дээр зөөлөн алгадан аргадсан харцаар харж байв. Жэни хурдхан хооллож дуусаад шууд л босон би банк явлаа энэ хавиархыг цэгцэлчихээрэй гэв. Жэни банкнаас Мэлмийг аваад удирдагчидруу ярив.(удирдагчдыг насаар нь дарааллуулсан болно)
Уд1: Мэлмийг өөрийн болгоснуу?
Жэни: Тиймээ яг одоо атгаад зогсож байна. Би шаардлага хүргүүлж байна. Өв залгамжлах ёслолыг ойрын өдрүүдэд хийж өгнө үү.
Уд4: Ах нар бол яахав гэх ч би суудлаа тавьж өгөхөд арай л залуу байна.
Жэни: Удирдагчид зэрэг сууж зэрэг буудаг.
Уд3: Бид дүрмийн дагуу нөгөөдөр ёслол үйлдэнэ.
Та нар маргааш ир.
Жэни: Мэдлээ сүүлийн 2 өдрөө нарыг сайн харж аваарай. Гээд утсаа таслав.
(Бүлэглэлийн дүрэм ёсоор дараагын удирдагчид томилогдоход өмнөх удирдагчид үхэх ёстой ба шинэ удирдагчид өөрсдийн гараар хуучнаа хөнөөдөг байна.)
Жэни буцах замдаа эмнэлэг дээр очоод бусдадаа маргааш Япон явах ёстойг хэлэв. Лиса Жисү 2 хавьгүй дээрдсэн тул гэртэй харихаар болон тэд бүгд гэрлүүгээ явж байв.
Тэднийг ирэхэд Рөүс угтан охид чангаар тэврэлдэв. Тэд оройн хоолоо идэхээр тойрон сууж байхдаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их аз жаргалыг мэдэрч байв.
Рөүс: Лисад шөл халбагадаж өгөөд сайн идээрэй гээд инээмсэглэв. Бүгд гайхан Рөүсрүү ширтэж байв. Жисү: Манай хөлдүү бүр гэсчихжээ*инээх*
Рөүс: Яааа хөлдүү байхдаа яадаг юм
Жэни Жисүд хоол халбагадаж өгөөд: Жисү өвчтэй байгаа битгий түүнрүү орилоод бай.*хошуугаа унжуулах*
Тэд бие биерүүгээ ууртай харцаар ширтэж байснаа зэрэг инээлдэв. Хёна хоолоо ч сайн идэхгүй байгааг хараад Жэни түүнд хандан:
Гунигтай байх тусмаа инээмсэглэх хэрэгтэй. Хэцүү байх тусам жаргалтай байх хэрэгтэй. Яг л Ви шиг.
Хёна: Ойлголоо баярлаа.*сулхан инээмсэглэх*
Жэни: Зүгээрдээ чи чинь вигийн хувьд чухал хүн шдэ. Тэгэхээр миний хувьд ч адилхан. *инээмсэглэх*
Хёна: Тамын сахиусан тэнгэр.
Жэни: Юу?
Хёна: Ви тэгж хэлсийм тамд л байдаг болохоос сахиусан тэнгэр байгаа юм гэж хэлсэн. Үнэхээр тийм бололтой.
Жэни: Чи ч гэсэн. Чи ч гэсэн сахиусан тэнгэр. Тамд маш олон байдаг юм. Яг одоо энд ширээ тойроод сууцгааж байна.
Тэд хооллож дуусаад бэлдэцгээгээд орондоо орцгоов. Хёна Юнгхүн Вигийн өрөөнд, Жр Жисүтэй хамт унтах болов.Бүгд тайван гэгч нь унтаж байгаад буун дуунаар цочин сэрцгээв. Тэд дуу гарсан өрөө рүү гүйлдэн очвол Вигийн өрөөнөөс гарсан байв.
Жонгүк ЖР 2 буугаа цэнэглэн урд гарж яван араас нь Жэни Рөүс 2 оров. Гэтэл Вэрнон нэг залуутай ноцолдож байх бөгөөд Вигийн орон дээр Юнгхүн цусандаа хутгалдан хэвтэж дэргэд нь Хёна шокын байдалтай байв. Тэр залууг буудах гэсэн ч Вэрноныг оночих гээд хэн нь ч буудаж зүрхэлсэнгүй Вэрнон түүнийг хэд хүчтэй цохин өөрөөсөө холдуулахад Жр буудсан ч оносонгүй. Тэр залуу цонхоор үсрэн гараад машинд суун арилаад өгөв. Жэни гүйж очин Юнгхүний зүрхний цохилтыг шалгатал аль хэдийн үхсэн байв.
Рөүс: Хёна сэтгэлээ бариарай.
Хёна: Юнгхүныг давуугаар бүтээгээд өрөөнөөс гарав. Тэд гал тогоонд орж суун ярилцав.
Жонгүк: Тэр юу хүссэн юм бол?
Рөүс: Уравсан болохоор нь алахаар ирж.
Вэрнон: Тэр эргээд ирнэ. Намайг таньчихсан. Мэлмий энд байгааг гадарлаад Хёнаг ч алалгүй шууд гарах гэхэд нь би барьж авсан юм. Даан ч алдчихлаа.
Жисү: Хурдан юмаа бэлд явцгаая
Жэни: Шөнөжин тэдэнтэй муур хулгана болж тоглоно гэж үү? Бид зугтаж ч нуугдаж ч чадахгүй.
Рөүс: Жисү Лиса 2 эмнэлэг дээр очоод байж бай. Би эндэхийг зохицуулчихаад очно.
Лиса: Бид 2 тэнэг юм шиг байна уу? Та нар амьд гарахгүй. Бид 2 бага ч гэсэн тус болоод 1 2 хүн цааш нь харуулж чадна. Хамтдаа тулалдъя яг л хуучны өдрүүд шиг.

Тамын эзэдDonde viven las historias. Descúbrelo ahora