4-р хэсэг (энгийн амьдрал ийм байдаг байхнээ)

478 57 2
                                    

Нэгдэх өдрийн өглөө охид эртлэн босч бэлдэцгээв. Гадаа нь машин ирж Жинхэ тэднийг гарч ирэхийг сануулав. Залуус тэдэнд болгоомжтой байхыг сануулаад салах ёс хийв. Машинд:
Жинхэ: Таогын сонирхол эгдүүтэй, ичимхий даруухан охин гэсэн харин Крисд хөгжилтэй гэхдээ их зантай охид таалагддаг гэсэн шүү.Яарч хөдлөх хэрэггүй. Атгандаа оруулж байж элдвийг шалгаана ойлгов уу?
Лиса Жисү : Ойлоглоо !!!
Жинхэ: хөөе2 би яарч хөдөлж болохгүй гэж та 2т хэлээд байна Жэни Рөүс *уурлах*
Рөүс Жэни : За
Тэд явсаар Elit ахлах сургуулийн өмнө ирэв. Хаанаас нь ч харсан баячуудын сургууль энд тэндгүй брэндийн хувцас хэрэглэл хамраа сөхсөн хүүхдүүд харагдав.
Жэни: Хогын саванд орж байгаа юм шиг мэдрэмж төрж байна.
Жисү: Цэвэрлэгээ хориотой *Жэнирүү нухацтай харах*
Жэни: Би яана гэсийн *гэмгүй царайлах*
Тэд багш нарын өрөөнд очин аншиа заалгаж аваад явцгаав. Гайхмаар нь тэд бүгд өөр2 ангид хувиарлагдсан байв.
Лисагийн талаас:
Багшийг дагаж явсаар ангийн үүдэнд ирвэл дотор үнэхээр зугаатай байгаа бололтой ёстой л шуугилдаж байна даа. Багшийг даган ангид ортол бүгд суудалдаа суун багш өөрийгөө танилцуулаарай гэв эгдүүтэй ичимхий охин ок!!!
Лиса: Сайн байцгаануу намайг Лиса гэдэг би Бразилаас ирсэн тайланд хүн л дээ. Дотно болцгооно гэж найдаж байна. Byung2 *aegyo хийв* гэтэл ангийхан шуугилдан дундаас нь нэг хүү: Найз залуутай юу?
Лиса: Байхгүй ээ. *худлаа ичингүйрэх*
Өөр нэг банди: Ямархуу залуу таалагддаг вэ?
Лиса: Жоохон хувийн биш гэж үү? *ичингүйрэн* сайн зодолддог залуу *доошоо харан нүдээ аниад нэг амьсгаагаар дуржигнуулав*
Энэ байдал нь Таогын сонирхолыг ч амжилттай татав.
Багш: тэгвэл тэр 3-р салааны арын хоосон суудалд суучих.
Тао шууд л суудлаасаа босон Лисагын хажууд суух байсан хүүг хөөж босгоод Лисагын дэргэд суув.
Лиса:/асса амжилттай гэхээс өөр юу гэхэв/
Тао: *Гараа сунган* Намайг Тао гэдэг.
Лиса: Таатай байна Лиса гэдэг.
Тао: Чи үнэхээх хөөрхөн юмаа
Лиса: *ичэнгүйрэх* Ба-баярлаа.
Үдийн цайны үеэр Лиса ангиас гарах гэж байтал Тао: Хамт хооллох уу? Чамайг найзуудтайгаа танилцуулъя.
Лиса Таотай хамт хоолны газар орж ирхэд Тао түүнийг дагуулан 4н залуугын ширээнд суув. Тао: Тэгэхээр залуусаа танилц энэ бол Лиса.
Лухан: Лухан гэдэг хөөрхөн юмаа * инээмсэглэх*
Лэе: Ишин хүсвэл Лэе гэж дуудаарай.
Шиүмин: Минсок Шиүмин убба гэвэл баярлана шүү. *ирмэх*
Чэн: Жундэ. Чэн гэхэд л болно.
Лиса: Таатай байна Лиса гэдэг тэднийг танилцан ойр зуурын юм ярьж байтал Крис хөмсгөө зангидан их л бухимдангуй ирж ширээнд суув.
Шиүмин: Наад царай чинь яачихаа вэ? Ямар нэг юм болоо юу?
Крис: Өнөөдөр ангид шинэ охин ирсэн.
Чэн: Манай ангид ч бас гэхдээ тэрэнд чинь ингэтлээ хачин царайлах хэрэг байна уу? Би тэр охиныг мэднэ.
Лиса түүний хэлэхийг сонсон сандарсандаа үхэх дөхөж байв. Гэтэл Крис түүнрүү харц шидэн чи хэн юм гэх нь тэр.
Лиса: Ли-лиса гэдэг.
Тао: ахаа шинэхэн найзтай минь аятайхан харьц л даа.
Крис: Крис гэдэг. Гэснээ хаалгаар орж ирж буй охиныг харан таг хөшив.
Чэн түүнийг дагуулан харсаар Жэни Рөүс 2 дээр харцаа тогтоож: аль нь? хэмээн асуув.
Крис: Шаргал үст. Яг миний сонирхол бүгд түүнрүү харан Лиса тэрхэн зуурт тэднийг хамт байлгаад дэмий хэмээн бодоод шууд л утсаа гарган бусадруугаа бие биенээ таньдаг царайлах хэрэггүй гэж зурвас бичээд ариун цэврийн өрөө орчихоод ирье хэмээн гарч одов. Лиса цайны газрын үүдэнд Жисүг ирж явахыг хараад шууд л түлхсээр ариун цэврийн өрөөнд орж хаалгаа түгжээд хүн байгаа эсэхийг шалгав.
Жисү: ямар нэг юм болоо юу?
Лиса: Крис чамайг мэдэж байна лээ?
Гэтэл гаднаас Жэни хаалга саван орж ирээд яаж тэрэв? *хөмсгөө зангидах*
Лиса: 0.0 ч-чи яаж орж ирэв? Би уг нь түгжсэндээ...
Рөүс: Жэни хаалттай, цоожтой гэдэг үг мэддэг бил үү?
Лиса: Харьж байгаад нарийн ширийнийг нь хэлэх болохоор надад итгэ. Төлөвлөгөө өөрчлөгдсөн Рөүс Кристэй наалд Рөүс бид 2оос бусад нь бие биенээ тагихгүй мэт байх хэрэгтэй шүү.
Тэд ариун цэврийн өрөөнөөс гарч цувран хоолны газарт орж ирэв. Рөүс хоолоо авахд сул ширээ хайж байтал Лиса: Рөүс энд байна. Наашаа суугаач хэмээн түүнийг ширээнд урив. Рөүс ширээнд суун Лисад хандан: анхны хичээл хэр байв
Лиса: тун дажгүй шүү. Найзуудтай болсон танилцаач хэмээн тэд хоорондоо танилцав.
Чэн: Та 2 танилууд хэргүү?
Лиса: Бид үеэлүүд л дээ Солонгосд хамтдаа ирсэн.
Лэе: хөөх танай үеэлүүд бүгд та2 шиг хөөрхөн үү? Надтай нэгийг нь танилцуулаарай.
Лиса: Ю-юу нөгөө бид 2оос бусад үеэлүүд маань бүгд эрэгтэй. Гэхдээ яахав чамайг хүсвэл танилцуулж өгье. Бүгд нир хийтэл инээлдэн. Тэд ойр зуурын зүйл ярилцан Крис илт Рөүсд ханд шидэж Тао Лиса 2 танилцаад удаагүй байж бараг л нялуурч байв. Энэ хооронд Жэни хоолоо аван булангын ширээнд суун  чихэвчээ зүүгээд ганцаараа хооллож эхлэв. Тэр Жисүрүү зурвас бичив: Найзууд олж аваад хамтдаа хоолло.
Жисү: Өөртөө л санаа тавь би аль хэдийн найзуудтай болчихсон.
Жэни Жисүрүү харахад аль хэдийн 2 охинтой ярилцан инээлдэж байв. Жэнигийн санаа амран тухлөн суугаад хооллож байтал хэн нэг хажууд нь ирж суун нэг чихэвчийг нь авч зүүгээд: Юу сонсож байгаа юм шинэ сурагчаа?
Жэни гайхан 0.0 : Өөрөө хэн билээ?
Тэр уруул нь чихэндээ хүрэхнүү гэлтэй инээмсэглээд: Юнгхүн гэдэг чи үнэхээр мэдрэмжтэй юмаа Skillet үү? Чи рок хөгжимд дуртай бололтой.
Жэни түүнийг үл тоон хоолор үргэлжлүүлэн идэв.
Юнгхүн: Би хамтлагт басс гитарчин. Хүсвэл чи бидэнтэй нэгдэж болно шүү.
Жэнигийн хувьд сайхан инээмсэглэл нь хангалттай таалагдаж байхад басс гэдэг үг бүр ч сонирхолыг нь татав. Тэр түүнд татгалзах шалтгаан байсангүй. Юнгхүнийг даган найзуудых нь сууж буй ширээнд нэгдлээ. Тэд хоорондоо танилцан Жэнигийн хувьд өөрөөс нь айлгүй дайрч давшилалгүй ийм халуун дулаан яриа өрнүүлж байгаа нь найзуудаас нь гадна анхных тул тун ч сонирхолтой санагдан нэг л тухтай байв. Хичээл тарж бүгд гэртэй ирэв. Охидыг ирэхэд хөвгүүд аль хэдийн хоол хийчихсэн хүлээж байв.
Жисү: Хөөх та нар хоол хийсэн юм уу?
Жр: Мэдээж шдэ өөр хэн хийх юм *баатарлаг царайлах*
Жонгүк: Та нар үнэхээр хэцүү ажил хийж байгаа шдэ. Сурах чинь ёстой хэцүү тэгэхээр сайн идээрэй.* малийх*
Тэд ширээ тойрч суун хооллож байтал Рөүс савхаа тавинЛисаруу хариулт нэхсэн харцаар харан : Тэгээд ярихгүй юмуу?
Лиса: Крис Жисүг таньж байна лээ. Тэрний хэр их зүйл мэдэж байгаа мэдэхгүй ч чамайг бас намайг танихгүй байсан. Жэниг таних эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс төлөвлөгөөгөө жоохон өөрчлөх хэрэгтэй болсон юм.
Рөүс: Тэгвэл одоо яана гэсэн үгүү? Жисү энэ хэргээс гарах уу?
Жисү: Үгүй ээ зугтах бодол алга.
Жэни: Жисү энд ажиллаж байсан болохоор таньж байгаа байх. Чи сайн боддоо Крисыг өмнө харж байгаагүй юу?
Жисү: Санахгүй байна аа. Ааааш бурхан минь гэж.
Гэтэл Лиса сэдэв өөрчлөн: Жэни өдөр их жаргалтай харагдсан. Тэр залуус хэн байсан бэ?
Жэни бага зэрэг ичингүйрэн доош харахад
Ви: Юун залуус аая манай Жэни найзтай болоо юу?
Жэни: нэг тиймэрхүү л.
Тэд хооллож байтал Вигийн утсанд зурвас ирж байдгаараа малийсаар утсаа маажиж байв.
Жисү: Хөөе чи утасруугаа орлоо. Хэн юм?
Ви: Клубд танилцсан охин.
Вэрнон: Хөөх тэр халуухан амьтан чинийх болчихоо юу?
Жр: Болгоомжтой л байгаарай даа. Клубд танилцсан гэхээр хэн ч байж магадгүй шдэ.
Ви: Мэдлээ2 би гарлаа шөнө ирэхгүй ч байж магадгүй *ирмэх*
Ви хоолоо ч дуусгалгүй ухас хийн гарч одов. Тэд хооллож дуусаад нэг их удалгүй орондоо орцгоов.
Энгийн амьдрал бүгдэд нь өөр2 мэдрэмж төрүүлж байв. Гэхдээ зөвхөн Рөүсд л энгийн байх таалагдсангүй. Дэндүү завтай байх, хүмүүс түүнтэй хамаагүй харьцах, хүч чадалтай гэдгээ мэдэрч чадахгүй байх түүнийг яг л өчүүхэн болгож буй мэт санагдаж байв. Хичээлийн өдрүүд нисэх мэт өнгөрч Лиса Тао 2 нилээд дотно болсон Харин Крис Рөүсийг өөрийн болгох гэж байдгаараа хичээж байв. Хачирхалтай нь Жэни ч мөн бяцхан романсаа өрнүүлж байв. Юнгхүнтэй хамт тоглолт үзэж зурвас бичиж утсаар яриад л тэд үнэхээр хосууд шиг л болсон байлаа.
Охид хамтдаа орон дээр суун ярилцаж байв.
Лиса: Энд байх надад таалагдаж байна. Дахиж тэр тамруу явмааргүй байна. Жогүктэй гэрлэж хамтдаа энгийн аз жаргалтай ирээдүйг бүтээх юмсан.
Жисү: Би ч гэсэн хэнээс ч юу ч нэхэж хэнийг ч зовоохгүй мөрөөрөө амьдармаар байна.
Рөүс: Утгагүй зүйл ярих хэрэггүй. Бусад шиг арчаагүй хог шаар болж амьдармаар байна гэж үү. Би л лав хурдхан энэ ажлыг дуусгачихаад явмаар байна.*уурлах*
Жэни: Бидэнд өнгөрснөөсөө салж чадахгүй олон шалтгаан байгаа шдэ. Гэхдээ яавах өв залгамжлагч болцгоочихвол та 2-ыг амьдарлаа бод гээд явуулнаа. *ирмэх*
Нөгөө 3 Жэнирүү гайхан харцгаав.
Лиса: 0.0 тэгж болно гэж үү?
Жэни: Мэдээж шдэ тамд эзэн нь болчихвол дураараа авирлаж болно.
Жисү: Утгагүй юм. Эзэн нь болчихвол бүр ч өрөвдөлтэй болно шдэ. Зугтах гээд ч чадахгүй үхдэггүй л юм бол шүү дээ. *нүдээ эргэлдүүлэх*
Жэни: Там шүүдээ гүн рүү л яваад байвал бүр л их зовно. Гэхдээ бид эгч дүүс шдэ 1 2-ыгоо чөлөөнд гаргаад өөрөө 2 нугалж зовох нэг их асуудал биш.
Рөүс: Зүгээр л унтацгаа *гэрлээ унтраах*
Жэни Лиса 2 өрөөндөө очицгоов. Шөнө хэн нь ч унтаж чадсангүй. Жэнигийн хэлсэн үг хэнд ч ойлгомжтой байсан. Хүсвэл та нар энгийн амьдар би арыг нь даана. Ердөө л энэ шүүдээ. Тэгвэл яагаад үнэхээр тамаас гараад сайхан амьдарч болохгүй гэж? Лиса Жисү 2 иймэрхүү бодолд дарагдан шөнийг өнгрөөв. Харин Рөүс энгийн амьдралыг хүсэхгүй байв. Тэр харин ч хүчирхэг эзэн болохыг хүсч байлаа. Тэр тамын эзэн болвол үнэхээр тэгээд л зовлон зүдгүүр үгүй болж өөрөө биш өрөөлийг зовоож амьдарна гэж бодож байв. Жэни түүнд туслах гэж хамгаалах гэж тэгж хэлээгүй харин ч бид 4 биш би 1аараа удирдагч болно гэх шуналт нэгэн шиг санагдан түүнийг өрсөлдөгч мэтээр санаж байв. Харин Жэни тамаас зугтах ёстойгоо сайн мэдэж байгаа ч хэрэгтэй бол өөрийгөө золиослоход бэлэн байлаа.

Тамын эзэдHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin