1

1K 53 0
                                    

Намайг Ким Юри гэдэг. Би одоо дунд сургуулийн төгсөх ангид орно. Намайг нүдний шилтэй, ноомой учраас сургуулийн маань охидууд үргэлж л доромжилж, дээрэлхэнэ. Би бараг үүнд íü дасаж áàéõ øèã байна. Юригийн талаас

*Хичээлийн эхний өдөр* Хичээл эхэлж, миний хувьд тамаас өөрцгүй амьдрал минь эхэллээ. Хичээл эхэлж, багш гаднаас өндөр, гэгээлэг харцтай, нэгэн хөвгүүнийг дагуулж орж ирээд "Манай ангид шинээр шилжиж ирсэн сурагч, өөрийгөө танилцуулаарай" гээд тэр хөвгүүн рүү харан хэлэв.

Тэр "Намайг Пак Жимин гэдэг" гээд өөрийгөө танилцуулав.

Яагаад ч юм тэр нэг л нүдэнд дулаахан залуу шиг санагдсан. Яг үнэнийг хэлэхэд надад өдий хүртэл таалагдсан хөвгүүд ховорхон. Байсан ч тэр нь намайг дөрвөн нүдэт, ноомой амьтан гэх зэргээр дуудаж миний дургүйг хүргэн төд удалгүй таалагдахаа болино.

Багш "Ким Юри"гэх дуунаар би бодлоосоо саллаа. "За багшаа" гэхэд багш "Хажууд байх цүнхээ ав. Одоо чиний хажууд Жимин сууна" гэлээ. Би мэл гайхаж орхилоо.

Жимин миний хажууд суугаад "Сайн уу? Намайг Пак Жимин гэдэг. Танилцъя" гэлээ. Ингэж хэлэхэд зүрх минь өмнөх өмнөхөөсөө хурдан цохиллоо.

Арай ядан түүнд "Намайг Ким Юри гэдэг. Танилцсандаа таатай байна" гэж хэллээ. Тэр "Би ч гэсэн" гээд над руу хараад инээхэд нь золтой зүрх минь дэлбэрчихсэнгүй. Өөрийгөө байж ядаж байгаагаа харуулахгүйн тулд хажуу тийшээ харав.

Жиминий талаас

Би яг одоо шилжиж ирсэн ангийнхаа үүдэн дээр байна. Үнэхээр их сандарч байна. Битгий өмнөх анги шиг минь байгаасай. Тэд нар хүний үнэргүй мангаснууд. Үргэлж хүүхдүүдийг зодож, дээрлэхэж, охин болгоны хормойг сөхөдөг хүний үнэргүй адгийн амьтад.

Гэнэт "Шилжиж ирсэн сурагч мөн үү? гэх ахимаг настай эмэгтэйг хэлэхэд би гүн бодлоосоо саллаа. "Тиймээ, би шилжиж ирсэн сурагч байна. Намайг Пак Жимин гэдэг" гэхэд тэр багш "Намайг Юүн Нана гэдэг. Чиний шилжиж ирсэн ангийн багш" гэлээ.

Анги руу ороход багш "Манай ангид шинээр шилжиж ирсэн сурагч, өөрийгөө танилцуулаарай" гээд над руу хараад хэлэв. Би өөрийгөө "Намайг Пак Жимин" гээд танилцуулав.

Багш "Жиминаа, Ким Юригийн хажууд очоод суу" гэв. Би "За багшаа" гээд товч бөгөөд тодорхой хариулт өглөө. Би тэр охиныг хараад яагаад ч юм сандраад эхэллээ. Арай ядан түүн дээр очоод "Сайн уу? Намайг Пак Жимин гэдэг. Танилцъя" гээд хэлчихлээ. Тэр"Намайг Ким Юри гэдэг. Танилцсандаа таатай байна" гэлээ. Би түүнд "Би ч гэсэн" гэж хэлээд инээхэд тэр дургүйцсэн аятай хажуу тийшээгээ харчихав.

My First Love Park JiminWhere stories live. Discover now