Өглөө эртлэн босож, нүүр гараа угаан доош буухад миний дүү болох Жон Жонгүг хоол хийн зогсож байлаа. Түүн дээр очин:
-Юу хийж байгаа юм? гэж асуухад
Жонгүг: Муу эгчийн буянаар өөртөө хоол хийж байна. Эмэгтэй юм байж эрт босч дүүдээ хоол хийж өгч байгаач *муухай харах*
:Сокжин ах чамд хоол хийж өгөөгүй юм уу?
Жонгүг: Өчигдөр орой Сокжин ахын найз охин нь гэртээ ганцаараа айгаад байна гэж Сокжин ах руу залгаад, Сокжин ах найз охин руугаа хурдан очихгүй бол болохгүй гээд гүйх шахуу гараад явсан
: Чи аав ээжтэй ярьсан уу? Хэзээ ирнэ гэж байна.
Жонгүг: Чамайг дүүдээ хоол хийж өгдөг болсон хойно ирнэ гэж байна лээ *нүдээ онийлгоод нүүр лүү ойртох*
: Том болчихсон байж өөрөө хоолоо хийж идэж сураач *хуруугаараа том духыг нь түлхээд өрөө рүүгээ явах*
Өрөөндөө орж ирээд шүршүүрт орон, үсээ хатаан, дүрэмт хувцсаа өмсөн доош буухад Жонгүг байхгүй харин ширээн дээр хоол байх бөгөөд хажууд нь байх жижиг цаасан дээр "Хоол хөрөхөөс өмнө хурдан идээрэй. Би өнөөдөр оройтно шүү. Таныг ирэхэд Сокжин ах ирчихсэн байна байх" гээд биччихсэн байлаа. Намайг бага байхаас эхлээд л аав ээж маань гадаад руу байнга томилолтод явдаг байсан. Тийм учраас л асрагч эгч, Сокжин ах хоёр Жонгүг бид хоёрыг өсгөсөн гэхэд болно. Харин ах өмнө жил их сургуулиа төгсөж, ажилд орсон болохоор аав ээж хоёр Сокжин ахад биднийг даатган үлдээсэн билээ. Аав ээж хоёрын энэ удаагийн томилолт нь бусдаасаа арай удаан буюу нэг жилийн хугацаатай. Намайг ахлах сургуулийн 2-р ангиа төгсөж байхад аав ээж хоёр явсан гэхээр энэ жил намайг төгсөх үед ирнэ гэсэн үг. Гэхдээ ажилладаг газрынх нь дарга ажлаа сайн хийж байвал Сөүл рүү эрт буцаана гэсэн учраас би тэдэнтэй ярих болгондоо хэзээ ирэхийг нь асуудаг. Гэрээс гарахад цаг агаар дулаан байсан ч надад цаанаасаа нэг л хүйтэн хөндий санагдаж байв. Чихэвчээ тултал нь чангалан сургуулийн хаалгаар ороход хүүхдүүд нэг газар руу яарч байсан ч надад ямар ч хамаагүй байсан учир анги руугаа орлоо. Ангид ороход Жэна ирчихсэн намайг хүлээж байв. Жэна бол миний хамгийн сайн найз. Сүүлийн нэг сар гэр бүлд нь асуудал гарч, хайртай эмээ нь хүртэл нас барсан учраас Жэна том цочиролд орж хичээлээс 7 хоногийн чөлөө аваад ирж байгаа нь энэ билээ. Түүн дээр очиход намайг тэврээд:
Жэна: Санасан шүү *улам чанга тэврэх*
:Би ч гэсэн
Жэна: Намайг байхгүй үед юу болсон? *сониучирхан асуух*
Би түүнд хичээлийн тухай болон Жиминий тухай ярихад Жэна нэг юм санах оролдож байгаад түүнийгээ ч санасан бололтой
Жэна: Жимин гэж өглөө 3-1 н Ким Хэми-г гуйгаад байсан залуу мөн үү? *үүдээр Жимин орж ирэн, сандал дээрээ цүнхээ тавьчхаад гарах* Жэна түүнийг харчхаад:
Жэна: энэ мөн биздээ? *чихэнд шивнэх*
: *толгой дохих*
Энэ өгүүллэгээ дуусгачихаад шинэ өгүүллэг эхэлнээ. Нэр нь The Truth Untold хэнээр бичих вэ? Саналаа хуваалцаач?

YOU ARE READING
My First Love Park Jimin
FantasyКим Юри гэх охин дунд сургуульдаа ноомой гэх шалтгаанаар өдөр бүр сургуулийнхаа охидуудад дээрлэхүүлнэ. Харин түүнийг хэн энэ зовлонт амьдралаас нь салгах бол? ~Шинэчилж, найруулсан хувилбар