11

83 6 0
                                    

Хичээлээ тараад яьж байтал хэн нэгэн ардаас минь дуудлаа. Эргэн хартал Хэми байж байх нь тэр. Хэми хажууд ирээд
Хэми: Танайх хаана юм?

Жимин: Ганнам.

Хэми: Манайхтай ойрхон юм байна. Хамт явах уу? гээд урд гараад алхчихлаа. Би ч түүний араас даган явж байтал Хэми эргэж хараад
Хэми: Битгий ард яваад бай. Хажууд яв. Ард яваад байхаар намайг хүн дагаад байгаа юм шиг санагдаад байна гээд инээмсэглэлээ. Яагаад ч юм энэ үг танил санагдаад байх юм.

Ким Юри...
Тийм ээ. Түүнийг дээрхлүүлэхэд нь би авраад сургуулиас гарч явтал тэр яг миний урд явж байсан шүү дээ. Гэр нь манайхтай ойрхон болж таарсан.

Тэр охин юу хийж байгаа бол? Ахиад нөгөө охидуудад дээрэлхүүлсэн юм болов уу? Ер нь хэнд хамаатай юм? Ямар миний найз охин ч биш. Тэгээд ч бүр найз ч биш шүү дээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам Хэми бид хоёр дотносож, би түүнд эргэн хайртай болж буйгаа мэдэрсэн юм.

Нэг өдөр зориг гарган Хэмид үерхэх санал тавьсан юм. Юу болсон гээч Хэми надад зөвшөөрсөн. Тэр үед энэ дэлхий дээр надаас илүү их аз жаргалтай байгаа хүн байхгүй мэт санагдсан.

Түүнтэйгээ үерхээд 7 хонолоо. Энэ хугацаанд би яг л өөр хүн мэт болчихсон. Бусдыг ч тоох сөхөөгүй Хэмиг үргэлж боддог болчихсон.
Юригийн талаас

Жимин нөгөө охинтойгоо үерхээд долоо хоног шахуу болчихлоо. Найз охинтой болсноосоо хойш надтай харьцах нь багасаад, зүс мэдэх төдий хүмүүс болсон гэж хэлж болно. Надад энэ бүхэн хүндээр тусч байгаа. Гэхдээ надад хэцүү байлаа гээд Жиминийг зовоож болохгүй шүү дээ. Жимин өмнөхөө бодвол илүү жаргалтай, үргэлж инээдэг болсон нь хэн ч харсан мэдэгдэхээр байгаа. Тийм болохоор би Жиминийг тавьж явуулахаар шийдсэн. Хайртай хүнээ аз жаргалтай байхыг харахаас илүү их аз жаргал гэж байхгүй шүү дээ.

Жимин~а Хэмитэй аз жаргалтай амьдраарай.


Happy ending биччихсэн байсан ч Kai, Jennie хоёроос болоод sad ending биччихлээ. Ганц хайртай биас минь ингээд миний хамгийн дургүй idol-той үерхчих ч гэж дээ. Жоохон дургүй байгаа ч Kai-нхаа сонголтыг хүндлэнээ.
bonus-тайгаа нийлүүлээд 12 хэсэг гээд дуусгах уу эсвэл ахиад нэг special хэсэг бичээд дуусгах уу? 15 хэсэгтэй биччихсэн байсан ч утгыг нь гаргаад хэсгүүдээ хасчихлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 20, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My First Love Park JiminWhere stories live. Discover now