Жэна: Бурхан минь гэж, энэ Жимин гэх залуу чинь 3-1н Хэми-д хайртай,надтай үерхээч гээд өглөө сургуулийн үүдэнд гуйсан шт. Чи хараагүй хэрэг үү?
Би: Хэми тэгээд зөвшөөрсөн юм уу?
Жэна: Мэдээж, Жимин шиг залуу ямар ч охиныг гуйсан тэр охин нь зөвшөөрнө шүү дээ
Жэна намайг сэжиглэнгүй харцаар ширтээд
-Нээрээ чи Жиминд сайн юм уу?Жиминд сайн гэдгээ хэлэхийг хүссэн ч амнаас минь ямар нэгэн авиа гарсангүй. Зүгээр л Жэна руу хоосон, гунигтай, шархалсан харцаар ширтэн сууна. Жэна-г ямар нэгэн зүйл ярих гэж байгаа бололтой амаа ангайхад нь багш орж ирэн, Жэна суудал руугаа явлаа.
Одоо болтол Жимин орж ирээгүй л байна. Хаана, юу хийгээд яваад байгаа юм бол? Арай найз охин дээрээ оччихсон юм биш биздээ хэмээн бодон сууж байтал хаалгаар Жимин багшаас зөвшөөрөл аван их л дургүйцсэн царайтай орж ирэв.Түүнийг хажууд ирэн суухад хаана байсныг нь асуутал над руу хоосон харцаар харан
Жимин: Чамд хамаагүй гэж хэлчихээд урагшаагаа харчих нь тэрЯагаад ч юм түүнд гомдсон мэдрэмж төрөн, зүрхээр хатгуулах шиг болов.
Хичээл таран Жэнатай явж байтал, Жимин найз охиноо хөтөлчихсөн их л жаргалтай явж байв.
Нэг талаараа хардах мэдрэмж төрөн, нөгөө талаараа Хэми гэх тэр охинд атаархаж байлаа.
Хэрвээ бурхан миний нэг хүслийг биелүүлдэг байсан бол би ямар ч эргэлт буцалтгүйгээр Жиминийг надад дурлуулж өгөөч гэж гуйх байсан.
Би бурхнаас ингэж гуйгаад бурхан биелүүлсэн ч Жимин над шиг хүнтэй үерхэхээс ичих байсан биз.
Гэхдээ яагаад би ийм байдалд орчихов. Би жоохон байхдаа ангийнхаа хөвгүүд нарыг араасаа гүйлгэдэг байсан. Би дажгүй биетэй ч үеийнхнийгээ бодвол урт юбка өмсдөг. Энэ шалтгаан нь юм болов уу? Эсвэл миний нүүрээ буддаггүйтэй холбоотой байх.
Гэхдээ би ингээд зүгээр суугаад байвал Жимин над дээр ирэхгүй нь ойлгомжтой.
Тийм болохоор би түрүүлж хөдлөх хэрэгтэй.Жимин~а би өөрчлөгдвөл чи минийх болох уу?
Муриач намайгаа уучлаарай. Дараагийн хэсэг Жимины талаас орно. Жимин Юрад дурлаж байна гээд байсан байж яагаад Хэмитэй үерчихсэн юм бол?
YOU ARE READING
My First Love Park Jimin
خيال (فانتازيا)Ким Юри гэх охин дунд сургуульдаа ноомой гэх шалтгаанаар өдөр бүр сургуулийнхаа охидуудад дээрлэхүүлнэ. Харин түүнийг хэн энэ зовлонт амьдралаас нь салгах бол? ~Шинэчилж, найруулсан хувилбар