Би ашгүй шулмаас холдлоо гэж дотроо баярлан, ангийн хаалга тогшоод
Би:"Уучлаарай багшаа, орж болох уу? гэхэд
Багш: "Уул нь өнөөдөр хоцорсон сурагчийг оруулахгүй гэж бодож байсан юмсан. За яахав, анх удаа ийм үйлдэл гаргаж байгаа болохоор чинь чамд итгээд оруулъя. Нээрээ гадаа Жимин байгаа байх. Чи түүнийг дуудчихаарай. Хоцорж ирэхээр нь оруулаагүй юм"
Би: За багшаа гэж хэлээд хаалгаа хаан Жиминийг хайлаа.
Би түүнийг байж болох бүх газраар хайсан ч тэр алга. Нэгэнт оруулаагүйгээс хойш явъя гээд явчихсан юм болов уу? Сонин юм даа. Түүнийг олдохгүй болохоор нь анги руу буцаад явж байтал, хөвгүүдийн ариун цэврийн өрөөнөөс Жиминий ууртай хоолой сонстох нь тэр.
Түүн рүү очтол утсаар ярьж байлаа. Утсаар ярьж буй хүн нь эмэгтэй бололтой. Утасны цаанаас
-Убба, би зүгээрээ гэх намуухан хоолой сонстож байв. Яагаад ч юм түүнийг харамлах мэдрэмж төрлөө.Аргагүй бизд. Хэдхэн хоногийн өмнө зүрхийг минь дэлбэртэл нь цохилуулж байсан хүн эмэгтэй хүнтэй ярьж байна.
Жимин эмэгтэй дүүтэй ч байж магадгүй юм. Гэхдээ би Жиминий талаар сайн мэдэхгүй. Дүүтэй эсвэл үгүй хэмээн бодож байх зуур Жимин утсаа таслан, над руу ирж байлаа. Би яахаа мэдэхгүй сандран зогсож байтал тэр миний урд ирж зогссон байлаа.
Жимин: Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу? гэж надаас асуулаа.
-Багш чамайг ороод ир гэж байна хэмээн хэлэхдээ ичиж, сандарснаасаа болж улайсан хацраа түүнд аль болох харагдуулахгүйг хичээн доошоо тонгойн хэллээ.Жимин- Ойлголоо, тэгвэл явъя гээд урд гарж алхлаа.
Би ч түүнийг даган чимээгүй алхана. Нэг мэдэхэд бид 2 суудалдаа сууж байв. Хамгийн сонин нь өглөөнөөс хойш Жиминийг харахаар миний зүрх бөмбөр нүдэх мэт хүчтэй цохилоод байх юм. Энийг яг юу гэдгийг нь мэдэхгүй ч би түүнд татагдаад байгаа бололтой.Энэ сайн зүйл үү эсвэл муу зүйл үү гэдгийг мэдэхгүй нь.
Гэхдээ Жимин шиг шилжиж ирээд, манай сургуулийн шилдгүүдтэй найзласан хөвгүүн байтал над шиг охиныг тоох болов уу? Мэдээж түүнийг гэх хөөрхөн, гоё биетэй охид зөндөө байгаа байтал тэр дундаас над шиг бүтэлгүй, нүдний шилтэй, ноомой охиныг тооно гэж үү?
Ядаж одоо байгаагаасаа дээр болчихвол Жимин намайг тоох байх гэсэн бодол толгойд эргэлдэж, өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна.Хичээл тарсныг мэдэгдэж, сүүлийн цагийн хонх дуугарахад сурсан заншлаараа ангиас гүйн гарахыг завдаж байтал
Жимин миний цүнхний оосроос татан: Тэр охидуудад дээрэлхүүлэхийг хүсээд байвал надаас хол яваарай гэж хэлэхэд нь гэнэт шулам багшийн хөвгүүдийн ариун цэврийн өрөөг долоо хоног цэвэрлээрэй гэсэн үг санаанд орон
-Уучлаарай чи намайг хөвгүүдийн ариун цэврийн өрөө хүртэл хүргээд өгөөч гэхэд Жимин хэдэн минут гайхшралыг байдалтай над руу ширтэж байснаа
-Яах гэж хэмээн асуухад би өөрийгөө ямар тэнэг зүйл асууснаа ойлгон чимээгүй зогсож байтал
Жимин: Өөрөө миний асуултад хариулахгүй хэрэг үү гэж асуухад нь-Шулам багш намайг долоо хоног хөвгүүдийн ариун цэврийн өрөөг цэвэрлээрэй гэсэн гэж хэлэв.
Миний нэг давуу тал нь яаж ч сандарсан ёроосоо гацдаггүй.
Энэндээ баярлан зогсож байтал Жимин хөмсгөө атируулсаар: Шулам гэж? хэмээн тодруулан асуухад нь
-Өглөөний жижүүр багш гэж тайлбарлан хэлэхэд, Жиминий атирсан хөмсөг нь тэнийж, нүүрэнд нь бяцхан инээмсэглэл тодрон
-Тэр жижүүр багш яг шулам байна лээ гэв.
Яагаад ч юм түүнийг инээмсэглэхэд гэдсэн дотор минь хэдэн мянган эрвээхий нисэлдэх шиг болж, зүрх минь хүчтэй цохилно.
Гэнэт Жимин инээхээ болин: Хамт хөвгүүдийн ариун цэврийн өрөөг цэвэрлэчихээд явъя гээд гараас минь хөтлөн хөвгүүдийн ариун цэврийн өрөө рүү гүйв.
YOU ARE READING
My First Love Park Jimin
FantasyКим Юри гэх охин дунд сургуульдаа ноомой гэх шалтгаанаар өдөр бүр сургуулийнхаа охидуудад дээрлэхүүлнэ. Харин түүнийг хэн энэ зовлонт амьдралаас нь салгах бол? ~Шинэчилж, найруулсан хувилбар