10

217 32 5
                                    

Хэмигийн юу нь ч өөрчлөгдөөгүй байна. Давхраатай алаг нүд, урт сормуус, том булцгар хацар, инээхэд нь гарч ирдэг хацрын хонхорхой гээд бүх зүйл нь хэвээрээ байна. Одоогийн Хэми, миний дурласан байх үеийн Хэмигээс огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Түүний зан ааш нь хүртэл хэвээрээ байна. Хэрвээ түүнтэй удаан хамт байвал би буцаад түүнд сайн болчих байх. Би түүнийг ахиж шархлуулмааргүй байна.

Хэми бол өмнөх сургуулийн найз минь. Бас анхны хайр минь.

-Flashback-
xxx:Яаа, Пак Жимин битгий үс оролдоод бай. Би хичээлээ хиймээр байна гэж орилох охин бол Ким Хэми. Хөөрхөн гэх тодорхойлолтод тун дөхөх охин. Даруухан мөртлөө эрхэмсэг охин.

xxx1: Би чамайг яагаа ч үгүй байна. Хичээлээ хий гэх энэ хүн бол Пак Жимин. Охидын хайрыг булаасан хөвгүүн. Баян, царайлаг, сайхан ааштай хөвгүүн. Гэхдээ тэр үргэлж сайхан ааштай байна гэдэг бол нар баруунаас гарахтай адил юм. Тэр жирийн үедээ үргэлж хөмсгөө зангидаж явдаг ч, охидуудаас ямар нэгэн зүйл гуйхдаа сахиусан тэнгэр мэт инээмсэглэдэг. Та нар түүнийг бараг ямар хүн гэдгийг нь ойлгочихсон гэдэгт би итгэлтэй байна. Бинго! Таны зөв. Тэр бол тоглогч. Хөл бөмбөгийн тоглогч гэж үү? Үгүй ээ, тэр бол охидуудын зүрх сэтгэлээр тоглогч муу залуу. Deadpool дээр гардаг шиг муу залуусыг бут цохих муу залуу биш. Харин сайн охидуудын зүрхийг бут цохих муу залуу.

Хэми: Чи хэрвээ намайг оролдоогүй байсан бол би хичээлээ хийх л байлаа.

Жимин: Найз охиноо оролдох буруу зүйл юм уу?

Хэмт: Үгүй л дээ. Гэхдээ найз охиноо хичээл хийж байхад оролдох бол буруу зүйл.

Жимин түүнийг өхөөрдөн үнсээд
Жимин: Ойлголоо. Миний найз охин хичээлээ сайн хий.

Жимины аавынх нь ажил тогтвортой биш тул үргэлж л нүүж явдаг учраас Жимин ч бас аавыгаа дагаж нүүдэг гэхэд хэлсдэхгүй.

Жимины аав ажлаар ахиад өөр хот руу нүүх болсон тул Жимин ч бас дагаж нүүв.
Тэр үед Жимин, Хэми хоёр уулзсан юм.

Жиминыг сургуульдаа очиход түүнтэй найзлъя гэж ирсэн анхны хүн нь Хэми байсан юм. Түүнээс хойш тэр хоёр дотносож эхлэсэн бөгөөд Жимин удах тусмаа түүнд дурлаж эхэлснээ ойлгосон. Хэми ч мөн адил.

Жимин Хэми 2 төд удалгүй үерхэж эхэлсэн ч сайны хажуугаар саар гэгчээр Жимин үл бүтэх хүмүүстэй нийлж эхлэх үеээс тэдний харилцаа бутарч эхэлсэн юм.

Жимин Хэмиг үргэлж гомдоож, түүнийг хэн ч биш мэт харьцаж эхлэх үед Хэми түүнээс салсан.

Жимин сүүлд нь ухаарч, Хэми дээр очсон ч Хэми түүнд найзууд байцгаая гэж хэлснээр тэдний харилцаа зүс мэдэх төдий болсон.

Нэг өдөр Хэми өөр сургууль руу шилжиж, Жимин орь ганцаар хоцорсон юм.

Хэсэг хугацааны дараа аав нь ахиад өөр хот руу шилжих болсноор, Жимин одоогийн сургуульдаа ирсэн.
-End Flashback-

Хэрвээ та нар идэвхтэй байвал би өдөр болгон оруулаад байж болно. Угаасаа энэ өгүүллэгээ draft дээрээ бичээд дуусгачихсан. 12 хэсэгтэй, sad ending-тэй өгүүллэг байх болно. Энэ өгүүллэгээ дуусгаад My Everything гээд өгүүллэгээ дуусгана. Тийм учраас энэ өгүүллэгээ эртхэн дуусгъя. Бас та нар тэр өгүүллэгийг минь сонирхоорой.

My First Love Park JiminWhere stories live. Discover now