2

552 33 0
                                    

Юригийн талаас

Намайг хажуу тийш харснаас хойш тэр надтай үг дугарсангүй. Би өөртөө үнэхээр их гэмшсэн. Намайг хажуу тийш харсан нь түүнд үнэхээр сонин санагдсан нь надад үнэхээр илт байлаа. Гэхдээ би яах ёстой байсан юм? Хэрвээ би түүн рүү харсан хэвээрээ байсан бол миний хацар улайгаад надад тэр таалагдаад байгаа нь хэнд ч мэдэгдэнэ шдээ. Миний хийсэн зүйл буруу гэж үү? Болъё, одоо тэр тухай бодохгүй ээ. Хичээлдээ анхааръя.

*Хичээл тарсны дараа*

Ингэж нэг юм хичээл тарлаа. Гэхдээ Жимин надтай ярихгүй хэвээр. Хичээлийн дараа би цүнхээ аваад гүйх шахуу ангиасаа гарлаа.

Тэр охидуудаас зугтахын тулд илүү хурдан байх хэрэгтэйгээ мэдэж байсан учраас гүйх гэтэл ардаас "Ким Юри ахиад зугтаж байна уу? гэж хэн нэгэн хэллээ.

Бурхан минь, аймшигт зүүд минь биелэлээ оллоо. Нөгөө охидууд гэж бодоод эргэж хартал би буруу бодоогүй ажээ. Намайг үргэлж дээрэлхдэг нөгөө танхай охидууд.

Тэд намайг алгадаад
-"Чи муу биднээс зугтаагаад хаашаа холддог юм"
-"Чи өөрийгөө хэн гэж бодоов" гээд ахин алгадах гэтэл хэн нэгэн түүний гарыг бариад "Чи бас өөрийгөө хэн гэж бодоов. Өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой хүүхдүүдийг дээрэлхдэг чам шиг адгийн амьтад сургуульд сурах шаардлага байна уу? Угийн юу ч сурахгүй юм чинь" гээд гарыг нь тавьтал "Уучлаарай, Жимин убба бид дахьж түүнийг дээрэлхэхгүй ээ. Биднийг уучлаарай убба" гээд сүүлээ хавчсан гөлөг шиг алга боллоо.

Би сая л нэг ухаан орон түүнд "Баярлалаа" гэж хэлээд явах гэтэл Жимин гарнаас бариад
"Тэд үргэлж чамайг дээрэлхдэг үү? Ахиад чамайг дээрэлхвэл надад хэ-" би түүний үгийг таслан,
"Надад санаа зовоод хэрэггүй. Би тэдэнд дээрэлхүүлээд дасчихсан тийм болохоор надад санаа тавих хэрэггүй. Би өөрөө зохицуулчихна" гэтэл тэр уурлангүй аясаар "Чи яаж зохицуулах юм. Чи тэднээс айж зугтаад байгаа юм байж яаж зохицуулах гэсэн юм" гэхэд би юу ч хэлсэнгүй шууд яваад өглөө.

Гэтэл тэр ардаас минь дагаад байлаа. Би түүн рүү эргэж хараад " Яагаад намайг дагаад байгаа юм" гэхэд

"Чамайг дагасан хүн алга. Би гэртээ харих гэж байна" гэхэд нь би

"Тэгвэл миний хажууд яв. Ард явахаар намайг дагаад байгаа юм шиг санагдаад байна. Тэр "Тэгье дээ" гээд миний хажууд явлаа. Явсаар манай гэрийн үүдэнд ирэхэд Жимин надруу ойртлоо.

My First Love Park JiminWhere stories live. Discover now