4

510 39 1
                                    

Юригийн талаас

Жимин намайг гэнэт чирээд гүйчихсэн. Яг юу болоод байгаа юм бол. Тэр намайг галзууруулах нь. Бид хоёр хамгийг гүйж, сургууль луу арай ядан ороход аль хэдийн 10 минут хоцорсон байлаа.

Жимин жижүүр багшид баригдахыг хүсэхгүй байгаа бололтой муур шиг гэтэж явж байна. Хөөрхөн ч юм шиг. Угийн Жимин шиг байдалд байсан бүх хүүхдүүд тэрэн шиг үйлдэл гаргах байх. Яг үнэнийг хэлэхэд манай сургуулийн жижүүр багш нар үнэхээр аймар. Эрэгтэй багш байвал хичээлээс хоцорсон минут болгоноор нь шилбэ рүү нь нарийхан саваагаао цохьдог. Нэг удаа цохиход хөл нугарч унамаар санагддаг гээд бод. Харин эмэгтэй багш нар бол хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэй гэдгээр нь хоёр ялгана. Эрэгтэй байвал зүгээр нүдээ ирмэчихээд яваад өгнө. Харин охидуудийг бол загнина. Загних загнихдаа 2 цагийн тасралтгүй лекцнээс илүү ядаргаатай загнина. Тэгээд хөвгүүдийн ариун цэврийн өрөөг долоо хоног угаалгана. Харин сэмээрхэн нуугдаж явж байгаад баригдахгүй ангидаа ирчихвэл багш нар жижүүр багш шийтгэл өгсөн байлгүй гээд зүгээр суулгачихна.

Гэнэт бид 2ыг ардаас нэг багш дуудлаа. Яг одоо Жимин "Эмэгтэй багш байгаасай" гэж дотроо залбирч байгаа гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.
Бид хоёр эргээд хартал хар дарсан зүүд минь гэж.
Тэр багш үргэлж хийдэг зүйлээ хийж "Жимин-ши~, хичээлээ сайн хийгээрэй" гээд ирмэчихээд явуулчихав.

Одоо миний ээлж би багшийн өмнө хамаг байдгаараа айснаа нуух гэж хичээн, инээн зогсоход багш ахиад хоёр цаг дараалалсан уйтгартай лэкц хүртэл хажууд нь хөгжилтэй байхууц үглэж байлаа.
"Ким Юри, чи яагаад хичээлээс хоцорч байгаа юм. Ахиж хоцрох юм бол хүнд шийтгүүлнэ гэж мэдээрэй" гэсээр хоцорсон сурагч болгонд хэлдэг дэмий үгээ хэлсээр, эцэст бидний яриа өндөрлөх тийшээгээ хандаж
Багш- Чи 7 хоног хөвгүүдийн 00 цэвэрлээрэй гээд яваад өгөв.

My First Love Park JiminWhere stories live. Discover now