3

508 30 1
                                    

Надруу ойртсоор л

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Надруу ойртсоор л.

Тэр надруу ойртож ирээд миний чихэнд "Маргааш 07:10 гээд гэрийнхээ үүдэнд байж байгаарай" гэж шивнээд яваад өглөө. Миний зүрх хүчтэй цохилж яг л жоохон хүүхэд шиг баярлан дэвхцэж байлаа.

(Жимины талаас)

Тэр хажуу тийшээ харснаас хойш би түүнтэй үг дуугарсангүй. Тэр ч мөн адил. Тэр намайг үл тоосон. Гэхдээ тэр тэгэхийг хүсээгүй ч юм билүү. Намайг инээхээр балмагдсан байж магадгүй. Толгой эргэж гүйцлээ.

Хичээлийн хонх дуугарч, хичээл тарлаа. Гэтэл Юри хонх дугарахтай зэрэгцэн ангиас гүйх шахуу гараад явлаа.

Тэр ширээн дээрээ хичээлийн дэвтрээ орхичихож. Миний толгойд Юри яагаад дэвтрээ ч авахгүй гүйх шахуу гарсан нь үнэхээр хачирхалтай санагдсан.

Дэвтрийг нь өгөнгөө түүнээс асууя гээд ангиас гараад сургуулийн үүдэнд иртэл Юриг нэг охин "Чи муу биднээс зугтаагаад хаашаа холддог юм" гээд түүнийг алгадав. "Чи өөрийгөө хэн гэж бодоов" гээд түүнийг дахин алгадах гэтэл би тэр танхай охины гарыг бариад "Чи бас өөрийгөө хэн гэж бодоов. Өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой хүүхдүүдийг дээрэлхдэг чам шиг адгийн амьтад сургуульд сурах шаардлага байна уу? Угийн юу ч сурахгүй юм чинь" гээд тэр охины гарыг тавьтал "Уучлаарай, Жимин убба бид дахиж түүнийг дээрэлхэхгүй ээ. Биднийг уучлаарай убба" гээд алга боллоо. Юри надад "Баярлалаа" гээд явах гэтэл би түүний гарнаас барин

"Тэд үргэлж чамайг дээрэлхдэг үү? Ахиад чамайг дээрэлхвэл надад хэ-" тэр миний яриаг таслан

"Надад санаа зовоод хэрэггүй. Би тэдэнд дээрэлхүүлээд дасчихсан тийм болохоор надад санаа тавих хэрэггүй. Би өөрөө зохицуулчихна" гэхэд нь миний уур хүрэн

"Чи яаж зохицуулах юм. Чи тэднээс айж зугтаад байж яаж зохицуулав гэсэн юм" гэтэл тэр шууд яваад өглөө. Сургуулиас гартал тэр миний явах газар луу явж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ надад бодох зүйл их байна.

Яагаад тэр хонх дугарахтай зэрэгцэн гүйх шахуу гарсан нь ойлгомжтой болсон. Тэр тэд нараас айсан. Тэр охидуудад дээрэлхүүлэхийг хүсээгүй гээд бодож байтал

Юри "Яагаад намайг дагаад байгаа юм" гэхэд нь би

"Чамайг дагасан хүн алга. Би гэртээ харих гэж байна" гээд хэлчихлээ.

Тэгтэл тэр "Тэгвэл миний хажууд яв. Ард явахаар намайг дагаад байгаа юм шиг санагдаад байна" гэхэд нь би түүнтэй зэрэгцэн алхлаа.

Удалгүй тэр зогсчихлоо. Тэрний гэрт ирчихлээ. Би түүнд нэг зүйл хэлэхийг хүссэн учраас түүнрүү ойртсон. Гэхдээ би түүнд онцгойгоор хэлэхийг хүссэн учраас түүний чихэнд "Маргааш 7:10 гээд гэрийнхээ үүдэнд байж байгаарай" гээд хэлчихээд шууд гэрийн зүг явлаа. Миний зүрх хүчтэй цохилж байлаа. Би арай түүнд татагдаад байгаа юм биш биздээ?

My First Love Park JiminWhere stories live. Discover now