Удалгүй эмэгтэй чөтгөр болчихсон юм уу гэмээр чангаар инээн дараа нь агаарт хөөрч эхлэв. Харин эксогийнхон тэр эмэгтэйг тойрч зогсоно.Эмэгтэй агаар дээрээс тэднийг одоо юу хийх бол гэж байгаа мэт бүгдийг нь нэг бүрчлэн тас хар нүдээрээ харна.
Бүсгүйн нүд юуг ч үл үгүйлж бусдыг харин сайн нягтлан харна. Эксогийнхон бүгд өөр өөрийн гэсэн хүчээ ашиглан тулалдаж эхлэхэд бүсгүй байрнаасаа огт хөдлөлгүй бүхий л дайралтуудыг бие дээрээ авав. Гэвч бүсгүйн байгаа байдал, нүүр төрх огт өвдсөн шинжгүй, яг л дайралтууд нөлөөлөөгүй мэт байв.
Крис сүрлэг том луу болон хувирч бүсгүйн дээгүүр нисч галаар тургина. Чанёол доороос галт шувуу болж хувиран доороос нь галаар дайрна. Д.О эргэн тойрондохоо эвдлэх бол түүний эвдэлсэн хэсгүүдийг Лухан авч шиднэ. Хэдий Лухан удирддаг шид ашиглаж бүхий л хүмүүсийг удирдаж чаддаг ч ганцхан тэр хүнийг л удирдаж чадаагүй юм. Тийм болохоор энэ тулаанд бусдынхаа дайрлатанд тус болохын тулд юм авч шидэж байгаа юм. Крис Чанёол хоёрыг галаар дайрах болгонд нь Сэхүн салхины хүчээ ашиглаж шуурга бий болгон галыг улам дүрэлзүүлж асааж байв. Мэдээж салхи аглын хүчийг нэмдэг шүүдээ. Бек ч хүртэл түүнийг ямар нэгэн хамгаалатын шид хэрэглэж байж магалгүй гээд бүсгүйн нүдрүү хурц гэрэл гаргана. Сухо ус бий болгож түүнийг нь Шүимин мөс болгон шидэж, кай лэетэй цуг шилжиж эмчлэхийг эмчлэж, хүчээ нөхөхийг нь нөхөж өгөхөөс гадна/Яагаад хүчээ нөхөх шаардлагатай болсон талаар бага зэрэг тайлбар хийе. Манай дайчид бусад төрөл овог аймгуудыг бодоход их хүчтэй ч бүсгүзйн өмнө хүч мөхөсдөж байсан юм. Тэд дайралт болгонд их хэмжээний хүч ашигладаг. Мөн өөр нэгэн тайлбар хийе. Ийм том хэмжээний дайралтууд болж байхад яагаад энэ заал нь нурахгүй байгаа юм бол гэж гайхаж байж магадгүй. Энэ заалыг манай дайчдад зориулж тусгайлан хийлгэсэн болохоор тэр. Бас өөр нэг зүйл тайлбарлахад манай дайчид зугтаахгүй байгааг анзаарсан бх. Тэд түүнийг зогсоохгүй л бол өөрсдөө болон сургууль хүртэл маш их гарз хохирол амсах болохоор юм.
Тэгээд зарим зүйлийг өөрсдөө төсөөлчихөөрэй. Ккк/ мөн заримийг өөр газарлуу шилжүүлж байсан ч тэр бүсгүй нэг ч хөдлөөгүй зүгээр лбайрандаа тэд нарыг харж байсан юм.
Эксогийнхон сүүлдээ бүгд хамтдаа тулалдаж, гэвч бүсгүй ямар ч шархгүй шид ч хэрэглэлгүйзөвхөн ширтэн зогсоно. Удалгүй бүсгүй бусдыг шоолж байгаа аятай маш чангаар инээж, "ОДОО МИНИЙ ЭЭЛЖ" гэж хашгиран гарандаа хэний ч өмнө нь харж байгаагүй үзэсгэлэнтэй тас хар тийм л нэгэн ид шид бий болгож байв. Эксогийн дайчид маань үүний шидэнд өртвөл үхнэ гэдгийг бүгд зөнгөөр мэдэж байв. Гэвч зугтана гэхэд хэтэрхий оройтсон байв. Бүсгүйн шид идэвхжиж дууссан бололтой яг шидэх гэж байтал Бүсгүй маш их өвдөлт мэдэрсэн аятай маш чангшаар орилж газар унав.Миний талаас
Би өөрийнхөө дурсамжаар аялаж дууссаны дараа өөрийнгөө удирдаагүй ч өөрийгөө юу хийж байгааг бүгдийг нь харав. Мөн өөрийнхөө хийсэн үйлдэл бүхнээ харсан юм. Гэвч өөрийгөө удирдъя гэхээр намайг нэгэн тайлагдашгүй бат бөх олс намайг хүлэв. Хэзээ энэ олс гарч ирсэнийг хэлж мэдэхгүй ч сулрая гэхээр улам бүр чангарч байв. Удалгүй би өнөөдөр танилцаад удаагүй ч гэсэн сэтгэлд нэг л дотно болсон найзуудыгаа алах гэж буйгаа хараад тэднийг ямар хөгжилтэй сайхан сэтгэлтэйг санан, мөн найзууд минь учраас аврах гэсэн хүсэл минь дотроос ундарч нэг л мэдэхэд би олсноос мултарцан байв. Удалгүй би өөрийнхөө биеийг удирдаж чадсан боловч өөрийнхөө бий болгосон энэ хар хүчийг алга болгож болохгүй байсан учраас өөрийнхөө биед шингээн авав. Миний бүхэл бие янгинан өвдөж, үхэл ч хүртэл үүнээс дээр санагдахуйц өвдөж, удалгүй газарт унав. Яагаад намайг шингээж авсан гэж бодно. Магадгүй түүний дараа би газар унан нүд тэднийг аюулгүй байгааг харан нүд минь харанхуйлж анилдаж эхэлсэн юм.
YOU ARE READING
Hulfpire
FantasyЧоно болон шуламууд болон өөр олон ид шидийн гэмээр амьтад болон овог аймгууд оршдог нэгэн гарагт хамгийн хүчирхэг цус сорогч болон хүн чоноос нэгэн охин мэндэлжээ.Бүгд бие биенээ үзэн яддаг энэ цаг үед энэхүү хүчирхэг цус сорогч, хүн чоно хоёрын ох...