9-р хэсэг Гүнж?

118 17 3
                                    

Та бүхэн минь намайг удаан хүлээсэн үү. Үнэхээр л завгүй байлаа. Өдөр болгон оруулж чадна гэж хэлж чадахгүй ч , Чадахаараа хурдан оруулж байх болно. Магадгүй долоо хоногт нэг удаа ч юм уу? Та бүхэн маань юу гэж бодож байна вэ ?

Тэгээд дараа нь би Сухогоос миний нуруун дээр газрын зураг байсан гэдгийг олж мэдсэн юм. Би ѳѳрѳѳ гайхаж байлаа. Би нуруугаа харж чадаагүй шүүдээ.

Ѳнѳѳдѳр үнэхээр олон зүйл болсон болохоор ахин эндээ хонохоор болов.

Тэгээд маргааш нь би ѳѳрийн эрхгүй эрт сэрч бусдыгаа сэрээн бэлэн болцгоов.

Би- Аялалдаа гарцгаая гэж чангаар мѳн баясгалантайгаар хэлж байсан юм.

Бүгд сэрцгээгээд намайг харан гайхаж гайхаж байсан, учрыг нь мэдэж байсан болохоор гайхалгүй харин инээмсэглэж байсан юм.

Би ч тэд нарыг шамдуулсаар, хурдан л аялалдаа гарахын хүслэн болж байв. Ядаж байхад цаг маш удаан өнгөрч байгаа мэт надад санагдаж, бүгдийг л яаруулж сандаргаж байв.

Ашгүй нэг юм бүгд бэлэн болж, аялалдаа гарав. Хэдий газрын зураг бидэнд байгаа ч, газрын зургаа гаргах гэж бөөн юм болно. Та нар бодоод үз л дээ. Яаж 12 залуугийн өмнө нуруугаа гаргах энэ мэдрэмжийг. Гэхдээ л нэлээн юм болсоны эцэст бид хэний ч олоход хэцүү нөгөө зорисон газартаа ирэв. Тиймээ энэ мэдээж харанхуй уул руу ирэв. Захирал хүртэл түүнтэй уулзаж байгаагүй болохоор түүнтэй яаж уулзах талаар мэдэхгүй байв. Гэвч бид уулын  эргэн тойрныг шалгаж байсан ч ямар ч хүн амьдардаг гэх ул мөр олж чадаагүй юм.

Ганц найдвар маань байсан болохоор арга ядаж, цөхөрч байлаа. Гэвч удалгүй хаанаас ч юм нэг эмэгтэй гарч ирэв. Түүнийг анх хараад харанхуйн элф гэдгийг мэдэв. Түүнийг хэдэн настайг мэдэхгүй ч /Элфүүд маш удаан насалдаг/ тэр маш залуухан харагдаж байв.

 Түүнийг хэдэн настайг мэдэхгүй ч /Элфүүд маш удаан насалдаг/ тэр маш залуухан харагдаж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/Нэг иймэрхүү гэж төсөөлж болно/

Тэр намайг чиглэн ирж надад хүндэтгэл үзүүлж бөхийв. Бид хэд яагаад гэдгийг нь мэдэхгүй ч маш ихээр сандарч байлаа. Ямартаа ч муу санаж ирээгүй бололтой байв.

Тэр- Эл би өодаар бэ блых өрбода брэ туф

Түүнийг ярьж эхлэхэд бид ойлгохгүй байлаа. Тэр өөрийн төрөлх хэлээрээ ярьж байв. Хэдийгээр би хэд хэдэн харанхуйн элфтэй ярилцаж байсан ч түүний хэлсэн үгний нэгийг нь ч ойлгоогүй.

Би- Бид таны хэлийг ойлгохгүй байнаа. *Гараа савчуулах*
Гээд аль болох дохио зангаараа ойлгуулахыг хүссэж гараараа дохио хийхийг оролдож

Тэр намайг ойлгосон аятай бодол болсноо гэв гэнэт
Тэр- Намайг өршөөгөөрэй. Таныг хараад маш ихээр баярлаж өөрийн төрөлх хэлээрээ ярьчихлаа. Мөхөс намайг өршөөгөөрэй. *Бөхийв*

Бид хэд яагаад түүнийг ингээд байгааг мэдэхгүй болохоор маш ихээр гайхаж байв.

Би- Та яагаад ингэж надад хүндэтгэл үзүүлээд байгаа юм бэ?
Х. элф- Би бол бүхнийг хардаг нэгэн яаж таньд хүндэтгэл үзүүлэхгүй байж болох билээ. Та өөрийгөө сайн мэдэхгүй байж болох ч та таныг хэн гэдгийг маш сайн мэддэг нэгэн. Мөн таны найзуудыг ч гэсэн  *Эксо руу заав*
Энэ үед түүнийг захирлын яриад байсан төлөгч гэдгийг ойлгов.
Би- Би хэн юм бэ?
Х.элф- Та бол домогт гардаг гүнж юм.
Би- Г..гүнж ??? Гэхдээ я.аж ... яаж?
Х.элф- Гэхдээ энэ үнэн шүүдээ. ҮНЭН г хэн ч өөрчилж чадахгүй.
Би- Т.Тэгвэл м.миний эцэг эх?
Х.элф- Таны эцэг эх тань хамгийн хүчтэй хүн чоно, цус сорогч байсан. Таныг энэ хорвоод мэндлээд удаагүй байхад таны талаар төлөг бий болсон. Үүний талаар мэдсэн олон овог үндэстнүүд таныг хорвоо ертөнцийг устгаж магадгүй гэж айж, эмээж бүхий л хүчээ нэгтгэн эцэг эхрүү тань дайрсан таныг хамгаалахын тулд олон хүмүүс устаж үгүй болсон. Таны эцэг эх хүртэл таныг хамгаалж байгаад алуулсан. Гэвч алуулахаасаа өмнө таныг сагсанд хийж гол дагуу хөвүүлсэн билээ. Түүнээс хойш та мэдэх байх.

Эцэг эхийгээ өөрөөс минь болж үхсэнийг сонссон болохоор дээрээс минь тэнгэр нурж ирж байгаа аятай санагдлаа. Яг надад би өөрөө хөнөөсөн юм шиг санагдаж байсан юм. Нүднээс зогсоо зайлшгүй урсав. Залуус маань миний талаар сонсоод л мөн шоконд оров. Хэдий гадарлаж байсан ч үнэн биш байгаасай гэж найдаж байсан байх.

Хэр удаан усан нүдэлснээ мэдэхгүй ч сэтгэл маань арай л гайгүй боллоо. Эргэн тойрноо хартал бүгд л байр байрандаа байсан ч залуус маань намайг хараад өрөвдөж байгааг нүднээс нь олж харсан юм.

Ямар ч гэсэн эцэг эх болон тэр олон хүмүүс намайг хамгаалах гэж алуулсан болохоор ӨШӨӨ АВАХ? дээр эргэлзэж байсан ч хүчтэй, сэтгэлийн хаттай байхын тулд өөрийгөө сэтгэлийг чангалав.

Арай гайгүй болсон болохоор домогт бичигдсэн тэр аймшигт зүйлээс сэргийлж болох талаар мэдэхийг хүсэв.

Би- Та сайн мэдэж байгаа байх. Хүн болгон намайг гүнж гэдгийг мэдвэл надаас айж эмээх байх. Зарим нь бүр хөнөөхийг ч хүсэх байх. Эцэг эхийг минь алсан шиг. Би үүнээс зугтахын тулд домгийг өөрчилөх ч юмуу эсвэл тэр ертөнцийг устгах нэгэн болохгүй байх арга байгаа болов уу?

Х.элф- Та...

HulfpireWhere stories live. Discover now