Хувь заяаны газрын зураг

305 39 3
                                    

Эксо- Хувцсыг минь буцааж өг,
Би-ХаХаХа

Маргааш өглөө
Би өглөө эрт сэрэн ачаагаа аваад өрөөнөөсөө гарлаа. Сургуулийн урд грч иртэл эксогийн залуус бүгд ирсэн байлаа. Гэхдээ тэд өчигдөрийн хэргээс болоод надад гомдсон юм уу эсвэл уурласан ч юм уу бүгд над руу муухай харж байв.
Удалгүй бид бүгд цугласан учир замдаа гарах гэж байхад ард ХҮЛЭЭГЭЭРЭЙ гэх хоолой сонсогдоно. Бид эргэж хартал захирал зогсож байв.
Зах- Сайн уу? Хүүхдүүдээ аян замдаа гарах гэж байна уу?
бид- Тиймээ
Зах- Та нар харанхуй уул руу яаж очих гэж байгаа юм. Та нар ямар нэг зүйл мартаагүй биз.
Бид бүгд бодол болж, харанхуй уул руу очих ёстойг мэдэх ч гэвч хаана байгааг мэдэхгүй байлаа.
Зах- Та нар харанхуй уулын талаар домог байдгийг мэдэх үү?
Бид- ДОМОГ???
Зах- За тэгэхээр, Харанхуй уул нуугдаж тоглох дуртай. Түүнтй зам урьдаас бичигддэг. Бичиг ганц гарч ирнэ буцаж алга болно. Бичгээр алхвал ууланд хүрнэ. Гэвч бүх бичигт төлөөс бий. Аюулч бий. Зориг, хүч чадал, эв , сайхан сэтгэл, итгэл эцэст нь амжилтанд хүрнэ. Газрын зураг тэнгэрт ч бий, усанд ч бий газарт ч бий, галанд ч бий, агаарт ч бий. гэсэн домог байдаг. Ямар ч гэсэн энэ та нарт хэрэг болж магадгүй гээд би хэлж байна
Бид- Баярлалаа. Гэхдээ газрын зураг хаана байдаг гэсэн үг вэ?
Зах- Тэрийг бол мэдэхгүй. Гэхдээ газрын зураг төлөгч дээр аваачдаг болохоор хувь заяаны газрын зураг гэдэг юм байна лээ. Одоо ингээд та нар аян замдаа гардаа. Бас миний хэлсэн сануулгыг санаж яваарай. Бас энэ домог хэрэг болж магадгүй. Тэгээд сүүлд нь болгоомжтой яваарай.
Бид бүгд захирлын хэлснийг бодож явлаа.

Бид сургуулиас гаран нилээд алхсан болохоор бүгд ядарцгааж , өлсөж, цаггаж байсан болохоор амрахаар шийдэв. Хэдийгээр бид өөр өөр төрөлтүүд ч гэлээ яг л нэг гэр бүл шиг инээлдэж, хөгжилтэй байсан юм. Тэд миний хийсэн зүйлийг мартсан бололтой надтай олон жил нөхөрлөсөн андууд шиг дотно байсан юм. Хэдий энэ бүхэн хоол идэж байхад болж байлаа. Магадгүй тэд бүгд дуртай хоолоо идэж байгаа болохоор санаа амар байсан юм. Гэвч надад нэг л зүйл таалагдахгүй байв. Мэдээж миний хоол юм. Дан ногоо ямар ч мах байхгүй. Бүх хоол хүнсийг Д.О хариуцаж авсан ч миний идэхийг хүсдэггүй хоол байв. Харин энэ намайг бусдаас өөр гэдгийг сануулдаг байх. Шуламнуудын дуртай хоол бол ногоо юм. Тэд байгальтай улам ойр байхын тулд, илүү хүчтэй байхын тулд ногоо иддэг. Харин махыг тоож иддэггүй. Зарим нь идэж үзсэн ч тэр дороо үхсэн гэдэг. Үүнээс үзвэл би бол шулам биш гэдгийг батлан. БИ ХЭН ЮМ БЭ?
Бид ч хоолоо идчихээд цааш явав. Тэгээд ойд орох дөхөж байсан ч гадаа харанхуй болж байсан учраас гадаа хонохоор болов. Удалгүй гал түлж 2 овоохой шиг зүйл босгосон юм. Бид хэсэг тойрч суун харанхуйн уулыг хэрхэн олох талаар ярилцаж эцэст нь шийдэлд хүрэлгүй үлдсэн. Тэгээд би овоохой руу орж, бусад нь нөгөө овоохой руу чихэлдэж орсон юм.
Хэзээ унтсанаа сайн мэдэхгүй ч нэг л мэдэхэд зүүдэнд минь хэн нэгэн дуудсан юм. Би тэнд хэн байгааг мэдэхийн тулд дөхсөөр, гэвч тэр надаас холдсоор л...
Зохиогчийн талаас
Мира зүүдэндээ сонссон хоолойг дагасаар. Гэхдээ тэр унтаагаараа алхаж байсан юм.
Хэн нэгний талаас
Одоо жоохон хүлээчих. Удахгүй авах болно.
Өөр хэн нэгний талаас
Тэр хаашаа явна вэ? Тэр унтаагаараа явж байна. Гэхдээ хаашаа ???

Уучлаарай удаан хугацаанд оруулж чадаагүйдээ рүлцэл хүсий. Ямарч гэсэн миний бичсэн зохиолыг уншдагт баярлалаа

HulfpireWhere stories live. Discover now