Хэжи-гийн талаас
Профессорийн эцэс төгсгөлгүй манай хуучин сургуулийн талаар элдэв хэрэггүй юм ярихыг нь дуусахыг хүлээсээр хүндээр санаа алдлаа. Харамсалтай нь профессорыг тоож байгаа хүн байхгүй нь илт, учир нь бүгд над руу ширтэн хоорондоо шивнэлдэнэ. Би тэднийг яагаад ингээд байгааг нь гадарлаж байна -Намжүүн.
Бүлгэм ий? Би өнөөдрийг хүртэл Намжүүнийг бүлгэмтэй гэж мэдээгүй юм байна. Яахав, би тэрний талаар тийм ч ихийг мэдэхгүй л дээ. Яагаад гэвэл тэр надтай хааяадаа л ярьдаг. Ярьдаг ч гэж дээ, юм хэлдэг. Түүнийг хэн ч гэмээр юм бэ дээ. Тэр миний найз залуу биш, хамаатан ч биш. Тэр зүгээр л.... зүгээр л аавын маань олон жилийн өмнө нэгэн бороотой шөнө аварч байсан хүү. Бас аавд минь намайг хамгаална гэж амласан нэгэн. Яагаад тэр тэнэг утгагүй амлалтаа биелүүлэх гэж ингэж нухацтай хандаад байгааг нь мэдэх юм алга. Намжүүн нэг удаа аавд минь маш их өртэй гэж хэлж байсан. Гэхдээ яагаад гэдгээ хэлээгүй. Одоогоос жилийн өмнө аав минь нас барсны дараа Намжүүн тогтмол манайд зочилж намайг зүгээр эсэхийг шалгадаг болсон. Ирэхээрээ үргэлж тагтан дээр гаран тамхилангаа чимээгүй хэсэг суудаг.
Магадгүй тэр намайг өөртэйгөө адилхан өнчирч хоцорсон болохоор өрөвддөг байх... Мэдэхгүй юм даа. Намжүүныг ойлгохоос илүү тархин дотроо бөмбөг дэлбэлэх нь амархан биз. Би түүнтэй найзлах гэж их хичээдэг байсан, одоо ч гэсэн. Гэвч тэр үргэлж бусдаас зайгаа барьдаг нь харамсалтай.
"Хатагтай Ий Хэжи?"
"Юу" би бодлоосоо салан сандран урагшаа хартал профессор над руу сониучирхан харсаар "Өөрийгөө танилцуулаач" гэв.
"Сайн байцгаана уу?" Би хоолойгоо засан "Намайг Ий Хэжи гэдэг"
Түүнтэй зэрэгцэн оюутнууд ам уралдуулан Намжүүн бид 2ын талаар элдэв бусын зүйлсийг асууцгааж эхэллээ. Намжүүн тийм алдартай хэрэг үү?
🔯🔯🔯
Завсарлах хонх дуугарахад Хэжи зугтах нь холгүй ангиас гарч ирэн тэр их асуултуудаас холдож чадлаа. Бүгд Намжүүн тэр 2ын харилцааны талаар сонирхон, түрүүхэн болсон Намжүүны үйлдлийг бие биендээ ярьцгааж байв. Хэжи дараагийн орох анги руугаа явж байтал гэнэт нэг гар түүний мөрөн дээр чанга товшиход түүнийг цочоож орхилоо.
"САЙН УУУ?" Урт шулуун үстэй, ярзайтлаа инээсэн охин түүнтэй мэндлээд "Намайг Сун Мисү гэдэг, чамтай адилхан Утга уран зохиолын ангийнх, цаашдаа дандаа тааралдах байх" тэрээр гэрэл цацарсан нүдээр түүн рүү инээхэд хацар нь шахагдан нүд нь хаагдах шахаж байв.
YOU ARE READING
👉My Protector👈
RomanceХэжигийн сурдаг Hanyang их сургууль тодорхой шалтгааны улмаас хаалгаа барьж байгаа бөгөөд оюутнууд нь түүнтэй ойролцоох сургууль руу шилжихээс өөр аргагүй болсон юм. Тэр бол InterSAT буюу International School of Art and Technology. Зарим нь тэр сург...