30р хэсэг "Цөхрөл"

3.2K 261 14
                                    

Хэжи болон Мисү кампусын цэцэрлэгт модны сүүдэрт суух бөгөөд Хэжи томоор санаа алдлаа.

"Чи Дэлхийн 3р дайныг эхлүүлчихсэн" Мисү Хэжигийн мөрөн дээр зөөлөн тогшино.

"Би Намжүүн, Тэхён 2т л хамгийн их санаа зовж байна. Тэднийг хар л даа. Хичээлдээ ч суухгүй тэр тэнэг хэрэгтэнг барих гэж улайрч байна. Бүр хичээл орж байхад хүртэл дайрч орж ирээд хүүхдүүдээс байцаалт авч байна шүү дээ"

"Өө чөтгөрийг дурсахаар гэж! Ви ирж байна" Мисү түүний ирж байгаа зүг заахад Ви харваас ууртай царайлчихсан ирж харагдана.

"Би та 2г битгий энэ тэрүүгээр сэлгүүцээд бай гэж хэлсэн байх аа!!!" Тэхён үглэсээр нөгөө 2 нь яг л аавдаа загнуулж буй охид шиг дуугүй зогсоно.

"Заа тайвшир даа--"

"Тайвшрах гэнээ!? Чи Х тэмдэг авчихсан байхад яаж тайван сууж байдаг юм?"

"Би чамайг BTS-ийн амралтын өрөөнөөс гарч болохгүй гэж хэлсэн байхаа!!" Мисү ч бас Хэжиг тоглоомоор загнаж эхлэхэд Тэхён,

"Чи ч гэсэн Мисү! Чи BTS-ийн Жинтэй үерхэж байгаа болохоор Х тэмдэг авах магадлалтай хүмүүсийн тоонд яваа шүү! Болгоомжтой байцгааж үз... Бурхан минь, та 2 намайг зүрхний шигдээсээр явуулахнээ!!!"

Тэхён үсээ ууртай нь аргагүй хойшоогоо хуруугаараа самнасаар тэдний хажууд суув.

"Уучлаарай.." Хэжи гэмшин хошуугаа унжуулахад Мисү ч мөн адил,

"Бид одооноос илүү болгоомжтой байх болноо"

"Үгүй дээ, намайг л уучлаарай... Зүгээр л урьд нь ганц ч охин Х тэмдэг авч байгаагүй болохоор л"

Тэхён арай гайгүй тайвшран тэд чимээгүйд автан сууцгаана.

"Ким Намжүүн чамайг үргэлж гэрт чинь хүргэж өгч байгаа биз?"

"Тийм ээ"

"Сайн байна" Тэхён бувтнана.

"Ингэхэд хэн тийм зүйл хийдэг байнаа? Та нар ямар нэгэн зүйл олоогүй гэж үү?" Мисү асууна.

"BTS-ийнхэн Төв Оффисд очиж бүх локерны мастер түлхүүрийг хариуцдаг хүнтэй очиж уулзсан гэсэн. Гэвч хэн ч тэр түлхүүрэнд гар хүрээгүй"

"Гэхдээ яагаад заавал намайг сонгосон юм бол?" Хэжи гайхшрал дүүрэн асуухад нөгөө 2 яг л тэнэг хүн рүү харж байгаа юм шиг л ширтэнэ.

"Чи InterSAT-ийн хамгийн хүчирхэг бүлгэмийн ахлагчийн найз охин болохоор, тэнэгээ!" Мисү толгой сэгсрэх бөгөөд удалгүй нүдээ эргэлдүүлсээр,

👉My Protector👈 Where stories live. Discover now