34р хэсэг "Өс хонзон"

2.9K 248 19
                                    

Хэжигүйгээр өнгөрүүлсэн өдөр хоногууд хэдий нилээн хэдэн 7 хоног болсон ч одоо ч бачуурал намайг бүчнэ... Цаг хором бүрт түүнийг тавьж явуулах ёстой гэж боддог ч энэ тийм ч амар даваа биш бололтой.

Намжүүн уртаар амьсгаа аван сургуулийн төв хэсэгт алхаж байтал Хэжи лекцийн танхимаас гараад ирэх нь тэр. Хэжи баруун гарны шуугаа битүү лентээр боочихсон байсныг хараад Намжүүн очих эсэхтээ эргэлзэж эхэллээ. Түүнд юу тохиолдсон юм бол?

Намжүүн түүний ардаас даган явсаар эцэст нь зориг гарган түүний нэрийг дуудав.

''Хэжи...''

Хэжи явж байсан газраа зогсон удаанаар түүн рүү эргэн харлаа. Түүний нүдэнд ямар ч сэтгэл хөдлөл алга.

''за?''

''чи гэмтээ юу? Энэ юун лент вэ?'' гээд гарнаас нь барих гэтэл Хэжи түүнээс бага зэрэг холдох нь тэр.

''аан юу ч биш дээ'' Хэжи ямар ч сонирхолгүй хариулсаар эргэж харан явах гэж байтал Намжүүн түүний замыг хаан зогсон уруулаа жимийлгэн доошоо харна.

''Хэжи!''

''би дараачийнхаа хичээлээс хоцрох нь байна''

''хүлээж бай!'' Намжүүн эргэлт буцалтгүй шууд л түүний гарыг зөөлөн бариад лентийг нь зөөлөн тайлж эхлэв.

''Намжүүн­-''

''Яаж байгаад гэмтчихсэн юм?''

''зүгээр л санамсаргүй байж байгаад''

''Яг юу болсон юм?'' Намжүүн шүдээ сийгүүлэн жинхнээсээ уурлаж эхлэх шиг боллоо.

''халтираад уначихсан юм..... гал тогооны гоожуурын хоолой эвдэрчихсэн. Тэгээд л асгарсан усан дээр халтираад гараа дараад уначихсан''

''эмнэлэгт үзүүлсэн үү? Гоожуурыг хоолойгоо засуулсан уу? Гэртээ танихгүй хүн битгий оруулаарай надгүйгээр-''

''бурхан минь гэж! Намжүүн. Ингэхээ боль л доо''

''юу боль гэж?''

''надад анхаарал тавихаа.... чи бидний яг одоогийн нөхцөл байдлыг мэдэж байна уу?''

Намжүүн чимээгүй болон түүн рүү бусад руу хардаг тэр хайхрамжгүй үхмэл харцаараа харж эхлэнэ. Учир нь түүний дотор бачимдсандаа болоод цээж нь хүндүүрлэж эхэлсэн юм.

''би зүгээр л чамайг яагаад гэмтсэнийг мэдэхийг хүссэн''

''яагаад?'' Хэжи Намжүүны нүд рүү харан хатуухнаар ''Ингэх хэрэггүй. Учир нь чи бууж өгсөн. Шийдвэртээ хариуцлагаа хүлээгээрэй гэж би хэлсэн биз дээ''

👉My Protector👈 Where stories live. Discover now