32р хэсэг "Бороотой шөнө"

2.8K 249 23
                                    

"Мэднэ ээ"

"Намайг үрчилж авсан хос удалгүй салцгааж би тэр аав гэх хүнтэй үлдсэн. Аав салсныхаа дараа сэтгэл гутралд орчихсон. Тэгээд би өдөр бүр түүнийг асарч шөнө бүр уйлахыг нь сонсдог байлаа"

"Тэр чамайг зоддог байсан юм уу?" Намжүүн ухасхийн асуув.

"Үгүй ээ. Тэр гольдролдоо орох гэж нилээн цаг зарцуулсан ч... Тэр хэвийн байдалдаа орж чадсаан"

Намжүүн санаа нь амарсан бололтой чимээгүй болон жаргах нарыг харна. Ахин нэг өдөр өнгөрч байгааг илтгэхээр нар гунигтайяа жаргана.

"Би X Locker ний хэрэгтэн биш ээ. Чиний бодож байгаа шиг зүйл байхгүй. Би зүгээр л гадны бүлгэмийнхэнтэй асуудалтай байгаа юм"

"Тэгвэл хэн гэдгийг мэдэх үү? Сургуультай холбоо сүлбээтэй л хүн байж таараад байна"

"X Locker ний ард Минхёг байгаа. Манай бүлгэмийн гишүүн"

P.S (Хэрвээ санахгүй байвал 3р хэсэг дээр ганцхан удаа гарч ирсэн Минхёг шүү)

"Тэр новш хамаг амьдралаа мансууруулах бодисонд дэнжин тавьчихсан. Миний таамаг  5аас 10дахь хохирогч нар дээр л илүү батлагдсан. Тэр мөнгө олохын тулд үүнийг хийж байгаа. Гэхдээ санаа зоволтгүй дээ, би түүнтэй ярилцсан. Тэр ахиж ийм зүйл хийхгүй эмчилгээ хийлгүүлж, эрүүлжитлээ сургууль дээр ирэхгүй гэж амласан"

"Тэр Хэжиг заналхийлсэн!!! Шюга" Намжүүн шүдээ сийгүүлэн ийн хэлэхэд Шюга мөрийг нь цохисхийгээд

"Тайвшир даа надад төлөвлөгөө байгаа"

✡✡✡

Намжүүн ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч байв. Учир нь Хэжи хэвийн байдгаасаа EXTRA чимээгүй бас ноомой байна.

"Ямар нэгэн зүйл болж тийм үү?" Намжүүн болгоомжлон асууна.

"Үгүй ээ юу ч болоогүй" Хэжи мөрөө унжуулан үргэлж алхдаг замын чулуу бүрийг бүртгэх мэт газар ширтэн алхсаар,

"Чи өнөөдөр манайд хононо биз дээ?"

"Үгүй"

(О.О)

"Ахиж X Locker-т санаа зовох шаардлагагүй болсоон. Шюга бүгдийг нь зохицуулна гэсэн"

Хэжи Шюга гэдэг нэрийг сонсоод нүд нь томорч Намжүүныг бэртсэн эсэхийг нүдээрээ шалгаж эхлэв.

👉My Protector👈 Where stories live. Discover now