Bonus

3K 250 29
                                    

"Би зүгээр л уумаар байсан юм"

Намжүүн хөмсөгөө атиралдуулах бөгөөд бармен шилтэй алкохол тэдний урд тавихад Хэжид хундагалж өгөөд, "Тэг л дээ. Уу"

Намжүүны ууртай хоолойны өнгө аясыг Хэжи тоосон шинжгүй том балгаж орхих нь тэр.

1 шот.

Хуучин найз охин дээрээ очино гэчихээд шөнөжин алга болдог юм байж!

2 шот.

Тэр надад хэзээ ч сайн эсвэл хайртай гэж хэлж байгаагүй!

3 шот.

Том томоор нь алкохолыг залгилах Хэжи рүү Намжүүн нухацтай бөгөөд ууртай ажина.

"Намайг..... намайг болиулна гэж.... бодсоны ч хэрэггүй шүү" Хэжигийн хэл ам ээдэрч үгээ ч тод хэлж чадахгүй байлаа.

"Тэгэхгүй ээ"

Хэжи дахин нэг хундагыг уусныхаа дараа ханиалган босоход толгой нь эргэн дайвалзана. Намжүүн түүний гарнаас барих бөгөөд одоо ч ууртай хэвээрээ л байв.

"Суу"

"Угаалгын өрөө" Хэжи сөөнгөтсөн хоолойгоор хэлэхэд Намжүүн түүний бэлхүүсээр тэврэн явсаар эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний гадаа ирэв.

Хэжи угаалгын өрөөнд орж ирэн усаар нүүрээ хэд хэд шавшин толинд тусах өөрийнхөө тусгалыг харна. Би юу хийгээд байнаа? Би зүгээр л түүнтэй ярилцахыг хүссэн. Согтуу ухаанаар юуг ч шийдэж чадахгүй шүү дээ. Би түүнд зүгээр л Инбёл тэр 2ын харилцаанд нэг шийдвэр гаргуулахыг л хүссэн.

Хэжиг гарч ирэхэд Намжүүн хана налан зогсох бөгөөд нэгэн богино бариу даашинзтай бүсгүй ирэн түүний өмдний халаасанд нэг цаас хийн ирмэх аж. Хэжиг очиход Намжүүн тэр бүсгүйг холдуулан Хэжи дээр очин мөрнөөс нь түшихэд Хэжи түүний гарыг авч хаячихаад түрүүлэн ширээ рүүгээ явав.

Хэжиг суухтай зэрэгцэн Намжүүн ирэн хажууд нь суусаар,

"Ахиад уумаар байна уу?"

Хэжи хариу хэлэлгүй түүн рүү муухай харсаар шууд л өмднийх нь халаасыг ухан саяны бүсгүйн хийсэн цаасыг гаргаж ирэв. Түүн дээр утасны дугаар болон зүрх байх бөгөөд Хэжи түүнийг нь хэдэн хэсэг болгон урж хаяад архи хундагалана.

"Ямар асуудал гарсан болоод ингэж аашлаад байгаа юм?"

"Чи" Хэжи Намжүүн рүү гараараа чичин нэг нүдээ анина. "Чи өчигдөр ирнэ гэчихээд ирээгүй. Тэгснээ хар шөнөөр хуучин найз охиныдоо байна гэж мессэж бичсэн. Гэтэл одоо бас утасны дугаар? ..... Яагаад охидууд чамайг тойроод байдаг юм бэ? Чамайг үзэн ядаж байна!!" Хэжи хөлөө дэвслэн гоншигонох нь яг л жоохон хүүхэд шиг харагдана. Мөн дээр нь согтуу.

👉My Protector👈 Where stories live. Discover now