Энэ залуус InterSAT-ийн хулигаануудаас ч аймар юм. Тэдний дүрэмт хувцасных нь эмблемээс харвал эндээс холгүй нэгэн сургуулийнх гэдэг нь тодорхой болов. Тэд Хэжиг тойрч зогссоор хоорондоо инээлдэн хөхрөн, Хэжиг өдөж айлгана.
"Чи энэ сургуульд шилжиж ирсэн гэсэн байхаа хөөрхнөө?" Нэг нь Хэжид ойртон үсийг нь илбэхэд Хэжи бараг л чичирч байлаа.
"Манай сургууль руу шилжээд ирээ. Бид чамайг уйдаахгүй"
"Г-гуйж байна, намайг явуулчих л даа" Хэжи энгийнээр хэлэхийг хичээсэн ч чадсангүй. Учир нь тэр хангалттай айж байв.
"Бидэнтэй хөгжилд л дөө, чамайг бид айлгахгүй ээ" гэсээр түүнд ойртоход Хэжи огцом хойш алхан нөгөө тийшээ явах гэсэн боловч түүнийг тойрчихсон зогсох залуусаас салж чадсангүй.
"Хараачээ, тэр уйлах нь"
"Битгий л дээ хонгор минь, нааш ир"
Тэд яг л солиотой амьтад шиг л инээлдэн голдоо байх бяцхан бүсгүйг айлгана.
Намжүүн! Чи хаана байна?
"ХӨӨЕ" Хэжиг эргэж харахад Ким Тэхён гараа халаасандаа хийчихсэн наашаа алхаж байв.
"Яасан? Хөгжилдөхийг хүсээ юу?" гэж Тэхён инээмсэглэсээр тэдний нэгийг эрүүнээс барив.
"Муу но-- АХХ" тэрнийг юм ярихын завдалгүй Тэхён цохиж унагаахад бусад нь ч гэсэн Тэхён руу дайрав. Гэтэл сургуулиас Fire39-ийн нэгэн гишүүн гарч ирсээр,
"V, миний хэрэг байна уу?" гэж дооглон хэлэхэд Тэхён,
"За хэрэггүй дээ. Би өөрөө" гэсээр инээд алдав.
"С-сая V гэсэн үү?" Хэжиг хоргоож байсан залуусын царай нь хувьс хийн өөрчлөгдөн
"Хараал ид! Тэр Fire39-ийн толгойлогч байна штэ. Зугтаарай" гэсээр ум хумгүй зугтан алга болох нь тэр.
Хэжи шокноосоо гарч ядсаар газар унасан цүнхээ авсаар Тэхён дээр очин,
"Тусалсанд баярлалаа" гэж амандаа үглэн доошоо харахад Тэхён,
"Нүд рүү минь хараад хэлж болохгүй юу?"
"Тусалсанд баярлалаа" Хэжи түүн рүү харсаар ингэж хэлэхэд Тэхён,
"Зүгээр ээ,.... Чи үнэхээр хөөрхөн юмаа"
YOU ARE READING
👉My Protector👈
RomanceХэжигийн сурдаг Hanyang их сургууль тодорхой шалтгааны улмаас хаалгаа барьж байгаа бөгөөд оюутнууд нь түүнтэй ойролцоох сургууль руу шилжихээс өөр аргагүй болсон юм. Тэр бол InterSAT буюу International School of Art and Technology. Зарим нь тэр сург...