Хэжи-н талаас
Тэдэнд зүгээр л миний хамгаалах ёстой хүүхэд учир нь би аавд чинь өртэй болохоор гээд хэлчих
Би үнэхээр Намжүүнийг ойлгохоо байлаа. Бид ердөө ганцхан насны зөрүүтэй, гэтэл тэр үргэлж л намайг хөлд орж байгаа бяцхан хүүхэд шиг л харьцах юм! Намжүүний эцэг эх нь түүнийг бага байхад нь нас барсан, тэр үеэс Намжүүн ганцаараа амьдарч, өөрийгөө авч явж байгаа гэж аав хэлдэг байсан. Түүнд хамаатан садан, ойр дотны тусалчихаар хүн ганц ч байхгүй. Тийм байтал яагаад надаас хүртэл зайгаа бариад байдаг байнаа?! БАС хэзээ ч намайг нэрээр минь дуудаж байгаагүй гээд боддоо!
"Сайнуу, Хэжи? Вуааа чиний дүрэмт хувцас чинь үнэхээр гоё харагдаж байна" Мисү над руу гүйж ирсээр урд хойгуур минь гаран хувцсыг минь сонжиж эхлэв.
"Гэхдээ юпка нь арай богинохон санагдахгүй байна уу?" InterSAT-ын охидын форм үнэхээр хөөрхөн ч надад ирсэн юпка арай богинохон юм шиг. Учир нь өвдөгнөөс нилээн дээр байгаа юм.
"Заа боль доо! Бусад охидыг хар л даа"
Бусад охидыг анзааран харвал бараг л гуяныхаа талд нь хүртэл богинохон байлаа. Гэтэл биднээс холгүйхэн зодоон эхлэж орилолдож эхлэх нь тэр. Би Мисүгийн бугуйнаас барин хойшлох гэтэл тэр галзуу охин зодоон болж буй газар луу баясан харж байлаа.
"Бурхан минь! Багш дуудах уу?"
"Тоглож байна уу? Тэднийг зүгээр орхио. Бас чи энэ нөхцөл байдалд дасах хэрэгтэй"
Юуу?
"Явцгаая аа, одоо орох хичээлд Fire39-ийн толгойлогч суудаг юм. Сургуулиа бүрэн таньж байж л асуудалд өртөхгүй байна шүү Хэжи" Мисү намайг лекцийн танхим руу дагуулж явангаа ахиад л бүлгэмүүдийн талаарх лекцээ тавьж байв. Тэр үнэхээр ам хуурайгүй хүн юм аа!
"Fire39-ын толгойлогчийг Ким Тэхён гэдэг. Хоч нь V. Анхаарч яв, тэр танай найз залуугаас тэс өөр хүн шүү"
"Бурхан минь! Намжүүн миний найз залуу биш..."
"Хамаагүй ээ, V үнэхээр нийтэч. Дандаа инээмсэглэж, фэн охидтойгоо мэндэлдэг. Бас сайн зодолддог"
Ахх, толгой өвдөж байна. Би яагаад ийм утгагүй зүйл сонсох ёстой гэж?
YOU ARE READING
👉My Protector👈
RomanceХэжигийн сурдаг Hanyang их сургууль тодорхой шалтгааны улмаас хаалгаа барьж байгаа бөгөөд оюутнууд нь түүнтэй ойролцоох сургууль руу шилжихээс өөр аргагүй болсон юм. Тэр бол InterSAT буюу International School of Art and Technology. Зарим нь тэр сург...