22р хэсэг "Дайралт"

3.3K 298 29
                                    

Хэжигийн талаас

Инбёл үнэхээр түүний хувьд онцгой нэгэн бол яанаа? Тэр 2ын үерхэл хэр дотно байсан бол? Тэд нэг нэгэндээ анхаарал тавьдаг байсан болов уу?

Хар мянган бодол толгойд минь эргэлдэн намайг өчигдөр шөнө унтуулсангүй.  Мөн энэ бүхэн яг л чулуу шиг мөрөн дээр минь дарж байв.

Судалж байсан материалаа буцааж тавиад номын сангаас гаран шатаар доош бууж байтал Намжүүнтэй тааралдав. Намжүүн яг л бусдад харуулдаг хүйтэн хөндий харцаар над руу харчихаад хажуугаар минь зөрөн явж өнгөрөв. Би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байсан ч түүний араас дагав.

"Н-Намжүүн"

"Яасан?" Намжүүн зогссон ч эргэж харалгүй хариулав.

"Ви-гийн тухайд--" Намайг яриагаа дөнгөж эхлүүлж байтал Намжүүн гэнэт эргэж харсаар,

"Чиний мэдэхийг хүссэн зүйл чинь энэ юм бол, би түүнд гар хүрээгүй. Битгий санаа зов." Тэр бухимдангуй хоолойгоор ингэж хэлэв.

"Үгүй ээ... Би... Ви бид хоёрын хооронд юу ч байхгүй" Би арай хийн ингэж хэлээд Намжүүн рүү харахад яг л түүнд хамааралгүй мэт хувирал гарган,

"Ойлголоо" гэж хэлсэн ч энэ бүхэн Ойлголоо-гоос алс хол байгааг мэдэж байна.

"Чи өчигдөр орой манайд ирсэнгүй...?"

"Би Инбёлтой уулзах ёстой байсан юм"

Хамаг цус минь тархи руу юүлэгдэх шиг л мэдрэмж төрөв. Бид муудалцсаны дараа өчигдөр шөнө би унтаж ч чадахгүй түүнд санаа зовж байсан байтал... Юу? Инбёл?! Гайхалтай

"Яагаад чи Инбёлтой уулзах ёстой гэж?"

"Шалтгаан байсан болохоор"

"Хөөх үнэхээр сайхан шалтгаан байна" уур минь хүрэн зэвүүнээр ингэж хэлэхэд Намжүүны хөмсөг атиралдав.

"Бид юу ч хийгээгүй. Чиний мэдэхийг хүссэн зүйл энэ бол, би түүнийг тэврээгүй бас үнсээгүй"

"Би зүгээр л Ви-г тайвшруулж байсан гэж хэлсэн биз дээ" би үнэхээр цөхрөнгөө барж байв.

"Тийм ээ" тэр ингэж хэлээд л яваад өгсөн. Харин би араас нь явсангүй.

✡✡✡

Хэжиг Намжүүны араас харан хоцрохыг Мисү холоос харсаар хүндээр санаа алдав. Хэжи аль хэдийнээ бүх зүйлийн тухай Мисүд ярьчихсан.

👉My Protector👈 Where stories live. Discover now