Ch:1

4.7K 361 17
                                    

-Саруул-

"Намжүүн" гэх нэр утасны дэлгэцэн дээр үзэгдэнэ. Түүний дуудлагыг авахыг хүсээгүй ч дахиад л мэдрэмжиндээ захирагдан авчихав.

"Байна уу? Би 10н минутын дараа очлоо" гэх түүний захиргаадсан өнгө аястай хоолой сонсогдоход, яаж ч чадалгүй "за" гэж хэлэх үед тэр шууд л дуудлагаа тасалж орхих нь тэр.

Шөнө бүр л ийм байдалтай байдаг. Тэр залгадаг, ирдэг, хүссэнээ авдаг тэгээд л явдаг. Тэгээд маргааш шөнө нь дахиад л энэ бүхэн давтагддаг. Энэ бүхэн болохгүй гэдгийг мэдэх ч сэтгэл зүрх минь надад захирагддаггүй.

Удалгүй хаалганы хонх дуугаран тэр орж ирлээ. Нүүрэнд нь тодорсон инээмсэглэл нь, надад хайртай мэт аашлах нь, намайг энхрийлэх нь хуурамч гэдгийг мэдэх ч түүний өчүүхэн үйлдлээс болоод би бүх муу муухайгаа мартан хүүхэд шиг баярлах юм. Хүссэн бүхнээ авахын тулд сайхан аашлан намай урхиндаа оруулдгийн мэдэх ч түүнд сэтгэлтэй болчихсоноос хойш яалтай билээ.

"Санасан шүү" гээд тэр намайг тэврээд, уруул дээр минь шунаглангуй үнслээ. Түүн рүү харан аз жаргалтай мэт дүр эсгэн инээсэн хэдий ч би дотроо уйлж, хамгийн чангаараа хашгирч байсан юм. Өчигдөр шөнө уулзсан байж намайг санана гэж үү? Үгүй дээ, тэр бидний хийдэг тэр бохир зүйлсийг л санасан.

Би юу ч хэлэлгүйгээр түүний хийх дараагийн үйлдлийг таамаглана. Тэр надаас салаад хүрмээ тайлснаа сая л намайг анзаарсан уу гэлтэй "юу болсон юм?" гэлээ.

Юу болсныг тэр л сайн мэдэж байх ёстой бус уу? Эсвэл тэр бурхнаас айдаггүй байх. Би ч мөн адил түүнийг гэх хайраасаа болоод нүгэл үйлдэхдээ ч гэмшихээ больж. Эхнэр хүүхдээ хууран шөнө бүр над дээр ирдэг залуу мөн түүний гэр бүлтэйг мэдсээр байж харилцаагаа тасалдаггүй эмэгтэй. Бид бурхнаас ч айлгүй маш их нүгэл хилэнцийг үйлдэж байна. Энэ бүхнийг зогсоохыг хүсэвч бүх зүйл оройтчихсон. Аль хэдийн хөдөлчихсөн галт тэргийг зогсооx боломжгүй шиг...

Би түүн рүү инээмсэглээд "Юу ч болоогүй ээ" гэхэд тэр хэлсэнд минь итгэсэн бололтой толгой дохисноо намайг гар дээрээ өргөн тэврээд унтлагын өрөө рүү минь орлоо. Орон дээр зөөлнөөр хэвтүүлээд, дэргэд минь сууснаа хачин ихээр тэр санаа алдах нь тэр.

"Яасан бэ?"

"Чамайг надаас өөр зүйлд анхаарал хандуулахад уур минь ямар их хүрдэг гээч."

Би юу ч хэлж чадсангүй, Хэрвээ түүнд энэ бүхнээ болих тухай хэлвэл тэр бүр аймшигтай зүйл хийх байх. Эсвэл зүгээр л намайг хаяж яваад өөр нэгнийг олох биз.

"Гэхдээ би чамд л үргэлж л анхаардаг шүү дээ. Чи ч үүнийг мэднэ"

"Тиймээ, гэхдээ хангалтгүй санагдаж байна, хайрт минь"

Анх удаа. Амьдралдаа анх удаа тэр намайг хайрт минь гэж дуудлаа. Тарчлаантай атлаа гайхалтай мэдрэмж сэтгэл дотроос минь ундрах аж. Болдог бол түүнийг дэргэдээ үргэлж байлгах сан. Үргэлж түүнээр хайрт минь гэж дуудуулах сан. Даанч энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл байх.

2 цагийн дараа бидний энэ шөнийн янаглал дуусч би орон дээр амьсгаадан хэвтэнэ. Харин тэр газар хэвтэх өмднийхөө халааснаас тамхиа аван асаана. Бидний шөнө бүр л ингэж өнгөрдөг. Тамхиа татаж дууссаныхаа дараа тэр хувцасаа өмсөн явахдаа бэлдээд над дээр ирээд уруул дээр минь үнсээд хаалгаар гаран одлоо. Түүнийг ирэх үед алга болчихдог уй гуниг дахиад л над дээр айлчлан ирэх нь тэр. Түүнийг байхгүй үед уйтгар гуниг, ганцаардал л хань болох юм...

Үнэнийг хэлэхэд би түүний эхнэрт атаархдаг. Намжүүн шөнө бүр надтай янаг амрагийн ажил хийдэг ч үргэлж л гэр рүүгээ харьдаг. Хэрвээ өөр эр байсан бол надтай шөнийг өнгөрөөх байсан биз. Гэвч тэр тийм биш. Магадгүй тэр эхнэрээсээ хайр халамжийг надаас таашаалыг л хүсэмжилж мөн түүнийгээ ч авдаг байх. Тийм ч учраас надаас авах ёстой тэр зүйлээ авчихаад өөрийнхөө жинхэнэ баяр баясал руу явдаг байлгүй.

Түүний эхнэр өглөө бүрийг нөхрийнхөө энгэрт угтаж, түүнийг хэнээс ч зоволгүйгээр хайраа хэмээн дуудаж, мөн түүнээр хайрт минь хонгор минь гэж дуудуулдаг байхад надад тийм эрх ч алга. Учир нь тэр бол түүний эхнэр харин би хэдхэн цагийн учралт бүсгүй нь.

Шөнийн хүүхэн.

Түүний өврийг нь дулаацуулж, таашаалын оргилыг мэдрүүлэх шөнийн хүүхэн. Өөр хэн ч биш.

Хувь тавилан үргэлж л хэн нэгэнд аз жаргал харин нөгөөд нь уй гунигийг харамгүй хайрлах юм. Болдог бол түүнтэй уулзаагүй, түүнийг мэддэггүй байсан тэр цаг хугацаа руу буцах юмсан...

-Саруул-

Every night // knj [Completed]Where stories live. Discover now