Ch:8 /last chapter/

2.7K 324 45
                                    




Уржигдар, өчигдөр, өнөөдөр. Тэр хүн ирснээс хойш аль хэдийн гурван хоног өнгөрчээ. Магадгүй тэр дэргэд минь энэ хэвээрээ үүрд байна байх, тийм үү? Өглөө болгоныг надтай хамт угтаад, өдөр бүрийг надтай хамт өнгөрүүлээд, орой бүрийг надтай хуваалцаад л. Хэдийгээр тэр манайд ирээд гурван хоног болсон ч гэлээ бид хангалттай ихийг ярилцаж, нэг нэгнийхээ тухай илүү ихийг мэддэг болсон. Хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл түүнийг илүү их мэдэх тусам би түүнийг улам ихээр л хайрлаад байлаа. Намжүүн хар өнгөнд дуртай, хөгжим сонсох их дуртай бөгөөд хамгийн дуртай дуучин нь Kanye West. Бас тэр мэдрэмтгий гэсэн, мэдээж Намжүүн шиг нэгэн мэдрэмтгий, эмзэг гэхэд итгэмээргүй санагдсан ч гэлээ би түүнийг бүрэн дүүрэн мэдэхгүй болохоор зүгээр л итгэсэн. Бид өмнө нь ор дэрний асуудлаас өөр зүйлгүй байсан болохоор тэр миний талаар, би түүний талаар ерөнхий зүйлсийг л мэддэг байсан юм. Харин сүүлийн хэд хоногт зүгээр л нэг нэгнийхээ нүд рүү ширтээд ярилцах үнэхээр таалагдсан.

Өглөөнөөс хойш Намжүүн нэг л хачин байна. Надад нэг зүйл хэлэх гээд чадахгүй байгаа аятай, мөн байн байн санаа алдан цаг руу ширтэнэ. Яг юу гэдгийг нь тааж чадахгүй байгаа ч түүнд нэг асуудал байгаа бололтой. Түүний ийм байдлыг харчихаад миний ч бас сэтгэл хачин болчихсон бөгөөд нэг л муу зүйл болох гэж буй мэт санагдана. Гэсэн хэдий ч би энэ бүхнийг дахиад л үл тоон, тэр дэргэд байгаа болохоор бүх зүйл зүгээр байх болно хэмээн өөртөө байн байн шивнэсээр л байлаа.

Яг одоо Намжүүн бид хоёр орон дээр нэг нэгэн рүүгээ ширтэн хэвтэх агаад цонхоор сэрүүн салхи орж ирнэ. Анир чимээгүй энэ өрөөнд бидний амьсгаа л сонсогдох ажээ. Түүний гүн хар бор нүд рүү ширтэх төдийд гүн ангал руу унах шиг л санагдана. Унасаар л унасаар л байх агаад ёроол гэх зүйл энэ ангалд байхгүй мэт, түүний нүдэнд би өөрийн сүнсээ гээж буй мэт мэдрэгдэнэ. Хамгийн сайхан мэдрэмж гэдэг нь энэ юм болов уу даа?

Гэнэт нүднээс минь нулимс урсаад эхлэлээ. Яагаад хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрч байж нулимс урсаад байгааг мэдэхгүй байна. Намжүүн үүнийг харчихаад, гараа надад ойртуулаад хацар даган урсах нулимсыг минь арчлаа. Уйлах үед нулимс арчаад өгөх хүнтэй байна гэдэг гайхалтай юм. Магадгүй бид арай эрт учирсан бол чи үргэлж миний дэргэд байж, нулимсыг минь арчиж өгөх байсан байх даа.

Намжүүн дахиад л санаа алдаад, надаас харцаа буруулаад ярьж эхлэлээ.

Every night // knj [Completed]Onde histórias criam vida. Descubra agora