-Саруул-
Намжүүн. Тэр ирэлгүй 7 хонолоо. Хамгийн сүүлд түүнийг эхнэр, хүүхэдтэйгээ хамт байснаас хойш огт хараагүй юм. Түүн рүү залгасан ч тэр утсаа авахгүй сүүлдээ бүр холбогдохоо больсон. Жинхнээсээ энэ бүхэн ингээд дуусч байгаа бололтой. Бид 2-н хэн нь ч энэ бүхэн дууссан талаар ярилцаагүй ч түүний үйлдэл, ирэхгүй байгаагаас харвал аль хэдийн дуусчихсан нь тодорхой. Хувиа хичээж, өөрийнхөө аз жаргалыг хөөж байсан тэр цаг үе минь энэ хүрээд дуусч байх шиг байна. Одоо надад үлдсэн зүйл гэвэл сэтгэлийн шаналал л байна.
Өөр эмэгтэйн жаргалаас хулгайлж байсан намайг бурхан шийтгэж байгаа нь энэ бололтой. Хэдэн мянган хэсэг болон сэтгэл минь бутран унаж буй мэт санагдах авч ийм зүйл мэдэрч буй өөрийгөө өрөвдөх сэтгэл надад байгаагүй юм.
Түүнийг ирэхээ больсноос хойш би гэрээсээ ч гарахаа больсон. Яагаад гэвэл тэр байхгүй бол хорвоо ертөнц зогсонги байдалд орчихдог болохоор. Турж эцсэн дүр төрх толины тусгалд харагдах хэдий ч Намжүүн л байхгүй бол би хэнд сайхан харагдахыг хүсэх вэ дээ?
Нууц амрагийг тэгтлээ их үзэн ядаад байдаг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Хүний хүнээр оролдож буй нь нүгэл хэдий ч хүн бүр хайрыг хүртэх эрхтэй гэдэг биз дээ? Яагаад бүгд ингэж хэлдэг хэрнээ бидний үзэн яддаг юм бэ? Өөр арга замаар хайрыг хүртсэнийхээ төлөө хүн бүхний хараалыг идэж амьдрах ёстой гэж?
Найдвар хэдийн тасарсан ч би цөхрөлтгүйгээр Намжүүн рүү залгасан хэвээр. Юуг хүлээж байгаагаа мэдэхгүй байгаа ч ядахдаа больцгооё, дуусгацгаая гэх хоолойг нь сонсчихвол сэтгэл ханах юм шиг санагдана. Аймшигт үгсийг амнаасаа гаргаж байсан ч дуу хоолойг нь л сонсчихвол тайтгарах юм шиг.
Намжүүн ирэхгүй 14 хонолоо. Нойр ч хүрэхээ больж, хоол ч ам руу орохоо болилоо. Хоолой боогдож буй мэт мэдрэмжүүд байнга мэдрэгдэж, Намжүүн гэдэг хүн л тархинд минь орогнож, сэтгэл зүрхийг минь ангуучилж буй мэт. Зүрх минь аль хэдийн үхчихсэн ч бие минь л амьдраад байлаа. Хором мөч өнгөрөх тутамд бие минь бага багаар үгүй болж, өнгө зүсээ алдаж байв. Хорвоогоос халихыг хүсэх хачин мэдрэмж л тархийг минь ангуучилна. Яагаад тэр ирэхгүй байгаа юм бэ? Яагаад над руу нэг ч залгахгүй байгаа юм бэ? Хариултыг нь зөвхөн Намжүүн л мэдэх асуултуудыг би өөрөөсөө д асуусаар л байлаа.
Намжүүн ирэлгүй 21 хоног боллоо. Хөлгүй их ганцаардлын тэнгисд аль хэдийн живчихжээ, би. Царайг нь, үнэрийг нь, биеийг нь гээд түүний гэсэн бүхнийг дурсан санана. Санах санахдаа бүр нүдэнд минь харагддаг болчихсоныг нуух юун.
CZYTASZ
Every night // knj [Completed]
Krótkie OpowiadaniaI know this is booty call - "Every night" by EXID Highest ranking #3 in short story