Ch:4

2.2K 230 8
                                    




Өглөө.

Дахиад л нэгэн гуниг тээсэн өглөө, амьсгалж буй хэдий ч үхэж байгаа тийм нэгэн өглөө. Бие сэтгэлийг минь эзгүйчилдэг түүнийг шөнөжин хүлээсэн ч гуниглан сэрдэг өглөө.

Магадгүй шинэ бүхний эхлэл, хуучин бүхний төгсгөл, аз жаргал, адал явдал гэх зүйлсээр бусдад хэмжигдэх ч миний хувьд өөр. Түүнтэй учирсан цагаас хойш би өглөөг үзэн ядах болсон. Тэр над дээр шөнө ирдэг, харин өглөө гэхэд түүний минь дүр төрх зүүд зэрэглээ мэт алга болчихдог байсан болохоор би өглөөд дургүй. Аз жаргалын хэлтэрхийгээс хазаж, бие сэтгэлээрээ түүнийг мэдэрсэн шөнө бүрийг минь үгүй хийн, жаргалтайгаар манддаг наранд дургүй.

Өнгөрсөн шөнө ирээгүй тэр минь өнөө шөнө ирэх болов уу? Хаалганы цаана миний хүссэн дүрээр зогсож байх болов уу? Гансарч, гунигласан өдөр бүрийн минь тоогоор намайг энхрийлэн үнсэж, хүсэл тачаалын оргил уруу хамтдаа аялах болов уу?

Намжүүн..

Өглөө бүрийн уй гунигийн минь эзэн, өдөр бүрийн түмэн асуултын минь эзэн, шөнө бүрийн хүлээлтийн минь эзэн..

Намжүүн...

Миний бие, сэтгэл, жаргал зовлон, бодол, хүсэл хийгээд сүнсний минь ч эзэн... Тэр миний хамгийн ариун, хамгийн гэгээлэг оршихуй би гэх бүхэл ертөнцийн томоохон эзэн байхад.. Түүний хувьд би сүүдрээсээ ч нуух ёстой 'нууц амраг' худал хуурмаг, нүгэл хилэнц, шунаг сэтгэл, түүний доторхи хамгийн харанхуй талын томоохон эзэн байлаа..

Бидний бодол дахь бие биендээ эзлэх байр суурь тэнгэр газар шиг ялгаатай юм. Гэрэл ба сүүдэр, өдөр болон шөнө, нэмэх ба хасах, хүйтэн мөн дулаан, там болон диваажин. Бид үргэлж тэрсэлдэх сөрөг оршихуй хирнээ яагаад хамтдаа байгаад байгаа нь гайхмаар. Үгүй ээ, хамгийн гайхмаар нь би өөрөө.

Түүнд дурлаж, хайрлаж, хүлээсээр л байгаа би өөрөө тэнэг юм. Илүү их зүйлийг хүлээн, өөрийн байх ёстой тэр орон зайг умартаж буй аймшигт хүүхэн. Түүний үзэсгэлэнтэй эхнэр, өхөөрдөм хүүхдээс аз жаргалынх нь хэлтэрхий бүрийг булаахаар шунаж буй нүгэлт эм..

Гэхдээ яагаад? Би тэдний оронд байж болохгүй гэж? Хайр дүүрэн харцаар зөвхөн надруу л харж инээн, бидний дунд бүрэлдсэн өхөөрдөм бяцхан үрийг хамтдаа өсгөн, бусдаас нуугдалгүй явж болохгүй гэж? Би ба Намжүүн гэх биес хамтдаа оршиж нэг нэгнээ хайрлаж болохгүй гэж?

Энэ бүх биелэхгүй хүсэл үргэлж л тархинд минь эргэлдэж, ганцаараа шаналж, ирэхгүй түүнийг хүлээж байгаа би үнэхээр тэнэг юм.

Every night // knj [Completed]Where stories live. Discover now