Ch:5

2K 205 9
                                    




Утгагүй энэ уй гунигтаа хүлэгдэн суух тээртэй санагдах ч хүлээсэн хэвээр.Урсах нулимсаа өөрөөсөө нуун, түүнийгээ зүүдэндээ ч болов харахын тулд нүдээ анин зүйрмэглэсээр өдөр хоногийг аргацаана. Өнгөрснөө санан одоо яагаад ингээд сууж байгаа тухайгаа мартахыг хичээн ирээдүйгээсээ чамайг би хайна. Гэхдээ өнгөрсөн гэх цаг хугацаанд бараг л оршиж байгаагүй чи минь ирээдүйд минь байна гэж үү? Ахиад чамайг ганцхан харахсан, ахиад чамайгаа биеийнхээ эд эсээр мэдрэхсэн гэсэн хүслийн түүс болон гиеүрнэ. Амьдралаас минь явсан хэн нэгний мөр сэтгэлд минь ингэж тод үлдэнэ гэж хэн мэдэхэв дээ.

Яагаад голд шидэгдсэн чулуу шиг, өвсөн дунд хаягдсан зүү шиг хэл чимээгүй алга болно вэ чи? Яагаад анх гарч ирсэн шигээ гэнэт алга болно вэ?

Хаанаас гарч ирээд байгаа нь мэдэгдэхгүй хар бараан бодлуудыг минь үргээн, гараас минь атгаад гэрэл гэгээ рүү намайг дагуулан яваач. Гуйя...

Намжүүн...

Нуруугаа харуулан явсан чамаар хэтэрхий их дутах юм би. Тал бие минь жаргалыг хайж, чиний гэсэн бүхэнд оршихыг хүсэх бол нөгөө тал нь бүгдийг хаяад, юу ч болоогүй мэт, оршоогүй мэт чамайг дурсамжнаасаа арчин амьдрахыг хүснэ.Зүрх минь чамайг ирнэ хэмээх авч тархи минь үүнийг үгүйсгэн бодит байдлыг хүлээн зөвшөөр гэнэ.

Тэнгэр яг л надтай адил тэсгэл алдсан мэт байх агаад цахилгаан цахин, бороо хувин хувингаар нь цутгана. Гунигтай бас үзэсгэлэнтэй. Хүйтэн атлаа дулаахан.

Зүүдэндээ ч болтугай харахыг хүснэ би чамайг, зүүдэндээ ч болтугай чамаар "би чамд хайртай" гэх үгсийг хэлүүлээд энхрийхнээр духан дээрээ үнсүүлэхийг хүснэм. Орь ганцаараа огторгуйд хаягдан агаар хайн бүдчин, жингүйдсээр уйлсаар сэрлээ. Зүүдэндээ л чамайг харж байгаа болохоор зүүдээ хүртэл би өөрөөсөө хачин ихээр харамлах юм.

Үүр хаяаржээ. Цонхоор хүйтэн салхи орж ирэн улам л дааруулна. Бороо одоо ч зогсоогүй хэвээр.

Нууц амраг. Энэ хоёр үгийг сонсохоор цэрвэж айгаад л өөрт нь ирээд наалдчих юм шиг аашлах хүмүүс бас байх юм. Хачин юм шүү. Хайрлах юу нь тийм буруу гэж?

Нэг л өдөр хийсч ирсэн энэ жаргал зогсох цаг үе, төгсөх цэг нь ирнэ гэдгийг мэдэж байсан ч би даварсаар л байсан. Жаргал гэж хэлэхэд ч хэцүү шүү дээ. Түүнийг хайрласан минь л , түүнийг мэдэрсэн минь л жаргал байсан. Тэр шөнө бүр ирнэ хүссэнээ авна тэгээд л болоо. Өөр ямар ч утга учир үүнд үгүй. Жаргал зовлон хоёрын нийлэмж байсан хэдий ч яаж ч чадаагүй миний сэтгэл. Биеийн таашаалыг түүнд хэдэнтээ амсуулах авч сэтгэлийн таашаалыг өгч үл чадах би.....

Хайртай гэж хэлээд, тэврүүлмээр байна гээд тунирхаад, гунигтай байна гээд гунирхаад баймаар байвч тэгж чадахгүйгээ мэдэхээр улам ихээр шаналах юм. Хайрлах хэрэггүйгээ мэдсэн боловч зүрх минь хайрлаад л байх юм. Чиний сэтгэлд намайг багтаах орон зай байхгүйг мэдсээр байж жижигхэн зай гаргаад суучихмаар л санагдах юм.

Энэ дэлхийн хамаг уй гунигийг би үүрээд байгаа юм шиг санагдах шиг. Уруулын булчингаа ажиллуулаад инээмсэглэмээр байвч, инээх утга учир надад байсангүй. Дэндүү харгис хэрцгий биш гэж үү. Дэндүү шударга бус биш гэж үү.

Хүлээгээд ямар ч нэмэргүй хүлээлээ гээд би л бие махбодь зүрх сэтгэлээрээ хохироод байгаагаа мэдсээр байж яаж ч чадахгүй наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаанд орчихоод сууж байгаа өөрийгөө өрөвдлөө. Ийм үед ярилцаад ядаж намайг сонсох хүнгүй байхгүйгээ ойлголоо. Хэн ч надад байгаагүй. Хэн ч, юу ч минийх байгаагүй. Шөнийг хамт хуваалцдаг байсан тэр минь хүнийх байсан. Цөхөрч туйлдсан миний сэтгэл, ядарч сульдсан бие махбодь минь харин түүнийх байсан.

Яг л тамд цаг зогчихсон байгаа юм шиг, утгагүй шаналгаатай энэ мэдрэмжиндээ төөрөлдөөд уйлсаар байгаад нулимс минь хүртэл дууссан бололтой. Гагцхүү энэ бүхнийг дуусгах хүсэл дотор оволзож байв.

Энэ бүх зүйлийг эргэцүүлээд нэг л зүйлийг ойлголоо. Хайр гэдэг хайрласныхаа хэрээр зовдог ч хэзээ ч гомдоллодоггүй гомдоллосон ч өс хонзон санаж чаддагүй юм байна. Баяр хөөрөөр дүүрэн амьдралыг чинь дахин нураахыг хүсэхгүй байна. Сүүлчийн удаа хаалга руу итгэл тээсэн харцаар хараад, унтлагын өрөөг зүглэлээ. Энэ мэдрэмжийг дахин мэдэрмээргүй байна. Энэ зовлонг дахин туулмааргүй байна. Ганцхан удаа түүний инээмсэглэлийг сэтгэлдээ дүрслээд нойрны эмийг олноор нь давхарлан уухаар зэхсэн ч хаалганы хонх дуугарах нь тэр. Хий зүйл сонссон хэмээн бодсон ч удаа дараа дуугарахаар нь өрөөнөөс гаран хаалгыг зүглэн онгойлоход тэр зогсож байх нь тэр. Яг л байдаг шигээ тэр зогсож байсан. Яг л шөнө бүр ирдэг шигээ тэр үүдэнд минь байж байсан. Инээмсэглэчихсэн байж байсан....



A/N

@Kenny0414-төө талархсанаа илэрхийлж байна. Өмнө нь хэлсэнчлэн уншигч маань бичиж, би засвар хийсэн болно!

Every night // knj [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora