Ch:6

1.9K 228 10
                                    




Түүний инээмсэглэл...

Үхэж байсан намайг амьдрал бэлэглэх шиг...

Хайр гээч зүйл хичнээн инээдтэй, хичнээн хөгийн гээч? Хайрласан хүнээсээ болж хором бүрт шаналж, хором бүрт үхэж, голдоо ортол гомдож байсан ч хайртай хүнийхээ ганц инээмсэглэлд л сэтгэл зүрх дулаацах юм. Хайр л ийм инээдтэй зүйл.

"Оруулмааргүй байгаа хэрэг үү?" гээд түүнийг инээн хэлэх үед нь ухаан орж, түүнийг дотогш орууллаа. Би зүгээр л энэ бүхэн бодитой эсэхийг гайхан түүн рүү ширтэж байх зуур тэр намайг нэг гүйлгэн харснаа хөмсгөө зангидах нь тэр. Турж эцсэн төрх минь түүний хөмсгөө зангидаж, царай нь барайх шалтгаан болсон бололтой.

Тэр юу ч хэлэхгүй, хөмсгөө зангидсаар л байсан бөгөөд бид хэдэн хормын дараа манай гал тогоонд халуун цай оочлон ууж суулаа. Урд минь суух энэ төгс оршихуй удахгүй сэрэх зүүд зэрэглээ шиг санагдах үед түүнийг дэргэд минь байгаа гэдгийг мэдэхийн тулд, мэдрэхийн тулд гараа сунган хацрыг нь зөөлнөөр илбэлээ.

Намжүүн нэг л зовиуртай инээмсэглээд хацрыг нь илэх миний гарнаас зөөлөн атгаад "Санасан уу?" гэж асуухад нь зүгээр л толгойгоо дохилоо. Сэтгэл дотроо хэнгэрэг цоолом чангаар санасан гэж хашгирч байгаа ч түүнийгээ хэлэх тэнхэл надад даанч алга.

"Яагаад ирээгүй юм?"

Зориглон байж амнаасаа гаргасан гурван үг. Хариу хүлээн өөдөөс нь ширтэх үедээ би үнэхээр их айж буйгаа мэдэрлээ.

Намжүүн-Хүү маань өвдөөд...

Чих шуугиж,юу хэлсэнийг нь бүтэн сонсож чадсангүй.Гэм буруутайг минь илтгэх мэдрэмж биеийг минь бүрхэж авлаа.


Үзэсгэлэнт эхнэртэй,хөөрхөн хүүтэй,залуу гэр бүл.Би ердөө л энэ гэр бүлийг бусниулах гэж буй гэмтэн.Гэхдээ яагаад би Намжүүнийг хайрласаныхаа төлөө ийм зовлонд унаж байгаа юм бол? Хүн хайрлах гэдэг тийм аймшигтай зүйл үү? Хэдий нууц ч гэлээ би амраг нь шүү дээ. Яагаад намайг хайрлаж болдоггүй юм бол?
Хариулт нь их энгийн.Тэр ердөө л хүслээ хангах гэж надтай уулздаг.Намайг ч өөртэй нь адил гэж боддог байх.Харамсалтай нь тийм биш.Түүнийг гэх сэтгэлээсээ болж би дийлдэшгүй өрөнд унасан ялтан шиг болж байлаа.Тиймээ,би Намжүүнийг хайрласныхаа төлөө үхэх ялтай гэмтэн болсон байх,тийм үү?

Нууц амраг байх үнэхээр өрөвдөлтэй,зовлонтой,сэтгэлийн шаналгаатай юм. Голоо тасартал түүнд гомдовч гомдох эрхгүй.Зүрхээ сугалж өгсөн ч чадахаар тийм их хайртай атал хайрлах ч эрхгүй.Хайрласныхаа төлөө хүн бүрт үзэн ядагдаж,жигшил зэвүүцэл тээсэн харцаар хайруулах нууц амраг юутай өрөвдөлтэй вэ? Гэвч хүмүүс ямар их шаналал тээж явдаг гэдгийг хэзээ ч ойлгохгүй.

Би толгой дохив.Илүү олон зүйлийг асууж,төчнөөн олон зүйлийг хамтдаа ярилцмаар байвч надад даанч тэгэх тэнхэл байсангүй.Би үнэхээр ядарч,туйлдаж цөхөрж,нурж унахад ойрхон болжээ. Сар гаруйн хугацаанд хоол ч идээгүй, шөнө бүр түүнийг хүлээн хагас солиоролд орсон болохоор бие махбодь, сэтгэл зүрх гээд бүх зүйл хогийн сав мэт л болж дээ.

Намжүүн намайг дуу муутай байгааг анзаарсан бололтой суудлаасаа өндийн босж, намайг гар дээрээ өргөн тэврэх нь тэр.Би унахгүйг хичээн Намжүүний хүзүүгээр тэврэн,түүний нүд рүү гайхсан харцаар ширтэх үед Намжүүн дулаанаар инээмсэглээд уруул дээр минь үнслээ. Харцанд нь ямар ч хуурамч зүйл үгүй байв.Тэр өдөр эхнэр лүүгээ харж байсан харцаараа над руу харж байлаа. Хэдэн мянган хэсэг болон бутарсан зүрх минь эргээд бүтэн болох мэт.
Яг л зүүд зэрэглээ мэт санагдана. Намжүүн бид 2 миний орон дээр хамтдаа байна шүү дээ.Гэхдээ ямар ч илүү дутуу зүйл үгүй,тэр зүгээр л намайг энгэртээ тэврэн бүүвэйлж байлаа.

Асар их амар амгаланг би мэдрэнэ. Хайртай хүн минь дэргэд хамт байгаа болохоор л тэр шүү дээ .Энэ л байхад хангалттай. Үүрд мөнх зүгээр л ингээд тэврээд бүүвэйлүүлж байсан ч хамаагүй,зүгээр л Ким Намжүүн гэх энэ хүн миний дэргэд байхад надад хангалттай.Өөр зүйл надад огт хамаагүй байлаа.

Амьдралын утга учир, үхлийн минь шалтгаан болсон энэ залуу. Мэдрэхүйн дээд цэг, хүрэхүйн оргил нь болсон энэ залуу. Түүний энгэрт л энэ бүхнийг мэдрээд байж байвал диваажинг амталж буй мэт. Магадгүй тэр миний диваажин байх. Харин тэр байхгүй үед амьдрал минь там болон хувирдаг бололтой.








Намжүүний талаас

Тэр энгэрт минь нойрсох хэдий ч аньсгыг нь даган нулимс урсах ажээ. Надад хэтэрхий гомдсондоо юу эсвэл ирсэнд минь хэт баярласандаа юу гэдгийг мэдэхгүй байна. Түүн дээр ирж буй сүүлчийн зочлол минь энэ бололтой. Хэдийгээр надад дурласан энэ эмэгтэйг гомдоох эрх байхгүй ч авааль эхнэр, төрсөн үрээ хаях эрх ч бас надад байхгүй. Хэсэгхэн зуурын жаргалдаа түүртэн, шөнийн жаргалыг эдлэхийг л хүссэн ч аль хэдийн хол явчихаж. Харин одоо энэ бүхнийг анх эхлүүлсэн шигээ л дуусгаж, байх ёстой тэр газартаа буцах цаг нь болсон бололтой.

Гурван хоног л надад байна. Түүнийг зовоосон өдрүүдээ нөхөн аз жаргалыг мэдрүүлэх гурван хоног. Хэдийгээр гурван хоног л түүнтэй хамт байх ч гурван хоногийн дараа түүнийг үүрд орхин явна. Хэзээ ч байгаагүй юм шиг....

Хүү минь өвдөөгүй ээ, харин эхнэр минь мэдчихсэн юм. Харин энэ эмэгтэйд үүнийг хэлэх зориг зүрх надад алга...






A/N

Энэ хэсгийг бичсэн Lu_Bommie-д баярласнаа илэрхийлье. Дахиад хэлэхэд би эдит хийж, хэдэн зүйл л нэмсэн байгаа. Дараагийн 2 буюу сүүлчийн 2 хэсгийг би өөрөө бичнээ :)

Every night // knj [Completed]Where stories live. Discover now