Ch:2

3.6K 305 12
                                    

-Саруул-

Өөрийнхөө өрөвдөлт хувь тавиланг бодсоор байгаад үүр цайлгачихажээ. Гэхдээ би одоог хүртэл энэ харилцааг хувь тавилан эсвэл сонголт байсан эсэхт эргэлзэнэ. Намжүүнийг амьдралд минь орж ирэхийг зөвшөөрөөгүйсэн бол одоо шархалж, шантарсан байдалтай байхгүй байсан ч байж магадгүй. Гэвч бүсгүй хүн үргэлж өөрийг нь зовоож, өвтгөж, тарчлааж байдаг нэгэн рүү л тэмүүлж, тэр хүнээ сонгож байдаг нь хачирхалтай.

Орноосоо босоод толинд хартал нүд минь бүлцийж, нойргүй хоносноос үүдэн хар зураас нүдэн доогуур татчихаж. Мэдээж ийм байдалтай ажилдаа явах юм бол хүн бүрийн ярианы бай л болохоос биш өөр юуг ч олж авч чадахгүй болохоор хүйтэн шүршүүрт ороод зузаан энгэсэг түрхэн ажил руугаа явлаа.

Ажил? Ажил ч гэж дээ. Зүгээр л өрөөндөө суугаад ажилчидаа ажиглаж, тэдний хийсэн зүйлийг дүгнэж мөн албан уулзалтанд явахаас өөр хийх юм бараг л байдаггүй юм. Бусад эмэгтэйчүүдийн хувьд ийм амьдрал диваажин шиг л санагдах байх. Өөрийн хүссэнээрээ амьдарч, хөрөнгө мөнгөөр дутах зүйлгүй мөн шөнө бүр л 2,3н цагийг хамтдаа өнгөрүүлдэг сексийн хамтрагчтай байх мэдээж таатай байлгүй яахав. Гэвч бодит байдал дээр хэзээ ч тийм байдаггүй юм. Чамд бүх зүйл байлаа ч чи хүн л болсон хойно заавал нэг зүйлийг хүсч нэг зүйлээр дутагдаж амьдрах л болно. Энэ бол бичигдээгүй хууль.

Тийм болохоороо л би одоо Намжүүний хайрыг өөрийн болгохыг хүсч байна. Түүнд намайг гэх сэтгэл байвал л би амар тайван байж, бүрэн бүтэн болох юм шиг санагдана. Харин үүний дараа би түүнийг хажуудаа байлгахыг хүснэ. Тэгээд л түүнтэй уулзаагүй байсан ч болоосой гэж бодох юм. Даанч бид учирчихсан, унтчихсан. Ямар ч ухраах товч энэ харилцаанд байхгүй. Мөн ямар ч хараал идсэн хайр гэх зүйл байх ёсгүй ч би үүнийг умартан өөрийн мэдрэмжиндээ захирагдчихсан. Тэгээд л энэ гайтай зүйлээс болж шөнө бүрийг нулимстай өнгөрүүлж байна.

Нэг талаараа би түүний эхнэр хүүхдийн өмнө маш их нүгэл үйлдэж байгаа ч би ч гэсэн хайрыг хүсч мэдрэх эрхтэй хүн шүү дээ. Түүний хайрыг мэдрэх эрхгүй юмаа гэхэд ядахдаа л түүнээс авч болох цорын ганц хайр болох сексээс татгалзаж чадахгүй нь. Хүн бүр л өөрийнхөө аз жаргалаас болж хувиа хичээдэг юм. Тийм болохоор би гэмших сэтгэлээ таягдан хаяад хар амиа л бодож байна. Хэдийгээр сэтгэлийн гүнд минь харуусал мэдрэгдэж байсан ч гэлээ....

Every night // knj [Completed]Where stories live. Discover now