Хааяа даа хүнд харамсах үе бишгүй их байдаг.
Муу дүн авсан хойно хичээхгүй яав даа гэж харамсах.
Хэн нэгнийг гомдоосон хойноо хэрэггүй л тэгж хэллээ гэх зэрэг жижиг том харамсал хүн бүрт байдагтай адил надад ч мөн адил байдаг.
Гэвч энэ бол хавьгүй том харамсал.
Түүнийг өөрөөсөө түлхсэн нь миний хамгийн том алдаа, хамгийн ихээр харамсдаг зүйл минь юм.Мэдээж чи үүнийг уншаад гадарлаж эхэлсэн байх л даа. Би хэн нэгэн хайртай хүнээ алдчихсан гэдгийг.
Магадгүй чамд энэ сонирхолтой эсвэл уйтгартай санагдаж байгаа байх. Тэгээд чи дотроо бодсон байх л даа
"Өө, ахиад л нэг байдаг нэг бүтэлгүй хайрын дурлал" гэж.
Уйтгартай байвал би чиний бодлыг хүндэтгэх болно. Учир нь надад ч бас нэгэн хэвийн энэ түүх уйтгартай санагддаг. Түүнийг хэт их санаж ямар ч амьдралын хэв маяггүй, гуниглахаас өөр хийх зүйлгүй надад уйтгартай байна.
Харин сонирхлыг чинь татаж байвал...би чамд бүхнийг эхнээс нь ярьж өгье.
Миний гунигтай, нэгэн хэвийн, азгүй мөн өрөвдөлтэй хайрын түүхэнд тавтай морил.

ВЫ ЧИТАЕТЕ
|completed |OPCTTAH| pjm
Короткий рассказOne Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Арилж үз!" хэмээн түүн рүү харалгүй ууртайгаар бахирав. Highest Rank #3 in short story