"Чи яагаад ийм хөндий юм бэ, Бёлаа?"
"Жимин, би хэдэн минут тайван байя? Тэгэх үү?"
Би түүний энэ нялуун зангаас жаахан залхсан ч бас жаахан дуртай байлаа.Жимин доош харан гар хуруугаа оролдон зогсоно. Яаагаад ийм эгдүүтэй байдаг байна аа?
Жимин хоолойгоо засаад
"Би харьлаа" гэж аяархан хэлэхэд нь хүргэж өгөхгүй, хажууд минь өөрт тохиолдсон явдлуудаа ярихгүй болсонд нь бага зэрэг урам хугарч, гомдсон ч тэрийгээ нуун төв царайгаа алдалгүй"Баяртай" гэж хэлээд урагш орох үсээ хойш нь иллээ.
Тэр над руу хэсэг ширтэж байснаа
"Би юу хүлээсэн юм болдоо?" хэмээн хэлээд гэнэтхэн хөхөрч эхлэв.Би ч гайхан түүн рүү хартал тэрээр үргэлжлүүлэн нүд рүү минь харж
"Чамайг намайг "битгий яваач?" гэж гуйхыг уу? Эсвэл "Хайртай шүү, Жиминаа болгоомжтой хариарай" гэж хэлэхийг үү?" гэснээ цааш харан эргэж ч харалгүйгээр намайг орхиод яваад өглөө.
"Болгоомжтой хариарай Мочи" хэмээн амандаа шивнэн араас чинь ширтэн үлдлээ.

BẠN ĐANG ĐỌC
|completed |OPCTTAH| pjm
Truyện NgắnOne Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Арилж үз!" хэмээн түүн рүү харалгүй ууртайгаар бахирав. Highest Rank #3 in short story