Өдөр бүр ордог цэс "Photos". Доош гүйлгэнэ, тэнд "Hidden Items" байрлана. Дотор нь ердөө хоёрхон л зураг байна. Хоёул адилхан selfie байх ба аз жаргалтай инээх Жимин, цаанаа нь муухай царайлан суух би.
Жиминтэй үерхэж байхдаа авахуулсан зургуудаас одоо ердөө хоёрхон л үлджээ. Хамгийн нандин хоёр зураг.
"Зургаа авцгаая..." хэмээн инээмсэглэсээр миний утсыг аван камер хэсэг рүү орлоо...Өнгөрсөн долоо хоногт намайг утасныхаа lockийг гаргаж байхад нууц үгийг минь Жимин нууцаар харчихсан юм.
"Би зураг авахуулах дургүй ээ"гэж тэнгэр өөд ширтсээр , залхсан байртай хэлэхэд
"Дурсамж болоод үлдэнэ шдээ" хэмээсээр утсыг минь дээш өргөн зураг авах гэж намайг ятгана.
"Жимин...би тэнэг биш. Миний тархинд чамтай байсан ядаргатай мөч бүхэн байгаа, ойлгосон уу? Тиймээс зураг огт хэрэггүй" гэж бухимдсан өнгө аястай хэлээд, түүнийг үл тоон халааснаасаа тамхи гаргаж ирэн асаагуураа хайлаа.
"Заза...Би зүгээр л чамайг санах үедээ чамтай авахуулсан зургаа харж байх гэсэн юм" гээд утсыг минь буцаав.
"Чи ч ёстой жаал юм даа" гэсээр санаа алдан асааж амжаагүй тамхиа дараа татахаар буцаан далд хийлээ. Camera руу орон түүнд буцаан утсаа өгөхөд тэр жаргалтай нь аргагүй мишээн зураг дарав. Авсан зургийг харахад би жаахан сонин гарчхаж.
"Чи естой эгдүүтэй гарсан байна, Бёли. Орой над руу явуулаарай."
"Мартчихгүй бол...".Намайг эгдүүтэй гэнэ шүү, өөрөө харин базаад авчихмаар эгдүүтэй юм байж.
"Үнэхээр хөөрхөн" гэж авсан зурагаа ширтэн, амандаа бувтнахыг нь сонсоод өөрийн эрхгүй догдолж орхив.
"Чи ч бас давгүй л гарж" би аль болох хэнэггүй хэлэхийг хичээв.
"Тийм байна уу?" Гэсээр нүднээс нь оч гялалзан, мишээсээр хэллээ.
Баярлаж байгааг нь хараад байгаарай.
"Чи надад тийм их хайртай юм уу?"
"Гэнэт-...Тиймээ маш их..."
"Уучлаарай Жимин... чамайг буцаан хайрлаж чадахгүй байгаад, цаашдаа ч чадахгүй байх". Түүний гунигтай төрхийг хархыг хүсээгүй дээ өөр тийш харлаа.
"Учир нь би чамайг хайрлахад хангалттай биш шүү дээ...би тийм цайлган, гэнэн хонгор охин биш Жимин аа...Чи над шиг охинд дэндүү гоёдоно" хэмээн түүнд хэлэхийг хүссэн ч хэлж зүрхлээгүй үгсээ дотроо шивнээд бодлын авдартаа цоожилж хаялаа.
.
Ганцхан үгэнд минь хагартлаа баярладаг байсан чамайг би үргэлж түлхдэг байсан.
Хүн алдсан хойно бүх зүйлийг ухаардаг. Энэ яг л зовлонг мэдрээгүй бол аз жаргалыг мэдэхгүйтэй адил.
Хэдий халуун дулаан байсан ч хүйтэн гэгчийг мэдрээгүй бол, мянга дулаан байгаад түүний үнэ цэнийг бид яаж мэдэх юм бэ?Санаж байна чамайг...Пак Жимин...

BINABASA MO ANG
|completed |OPCTTAH| pjm
Short StoryOne Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Арилж үз!" хэмээн түүн рүү харалгүй ууртайгаар бахирав. Highest Rank #3 in short story