"Удаан хүлээв үү?"Би аль болох ялдамхан харагдахыг хичээн хоолойгоо үл ялиг зөөлрүүлж
"Үгүй дээ..."хэмээн инээмсэглэн хариуллаа.Жимин инээн
"Ашгүй дээ, чи их өөр xaрагдаж байна- гэхдээ сайн талаараа шүү"Аргагүй шүү дээ. Би их хичээсэн юм чинь. Сургуулийн тэмцээнд л дунд ангидаа ширээний хамтрагчаараа будуулж байснаас өөр будаг хүргээгүй нүүрээ будаж, ээжийн үнэртэй уснаас нь ч хэд хэд цацаад авсан юм.
Бурхан минь. Будах тийм ч амар юм биш байна лээ. Би YouTube-ээс маш олон бичлэг үзэж Pony гэх эмэгтэйн будалтыг дуурайсан. Баран цаг зууралдсан байх.
Хичээлт минь үр дүнд хүрсэнд урам орж, түүн рүү ахин инээмэглэн
"Баярлалаа..."Бид удаан хугацаагаар харьцаагүй тул Жимин найзуудын ёсоор хамтдаа кино үзэхийг хүссэн юм.
"Гэхдээ би аймшгийн кино үзмээргүй байна. Чи айдаг шүү дээ""Гэхдээ өөр кино алга."
Жимин хоцорсноос болж бидэнд "IT" гэх аймшгийн киноноос өөр үзэх киноны сонголт үлдээгүй юм.
Яг үнэндээ би аймшгийн кино үзэж чаддаггүй. Яг ч чаддаггүй ч биш л дээ, зүгээр л дараа нь үнэхээр их айгаад байдаг юм.Жимин үздэг ч гэлээ биднийг үерхдэг байсан цаг хугацаанд намаыг аймшгийн кино үзчихээд уйлахад Жимин тийм ч дуртай байхаа больсон юм.
Гэтэл тэр одоо ч намайг аймшгийн кинонд дургүйг санаж байсанд яагаад ч юм догдолж орхив."Чи үзэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?"
Гэхдээ би энэ удаад өнөөх муухай ааштай хэр нь сүнс чөтгөрөөс үхтлээ айдаг байсан охин байхыг хүссэнгүй. Өөртөө итгэлтэй гэг чинь түүнд хэллээ.
"Тийм ээ, зүгээр"Гэвч! Яг үнэндээ бол ҮГҮЙ! Би айж байна.
Тэнхимд орон суудлаа эзэлсний дараагаар дэлгэцээр хэд хэдэн сурталчилгаа гарсны эцэст кино эхлэлээ.
Би чангаар орилсоор хүрмийнхээ доор нуугдан дэлгэцийн баруун доод булангийн хэсэгийн үзэнгээ Жиминий гарнаас айсандаа чанга зуурч байв.
Би хүрмээ үл ялиг хойшлуулаад "Аймар хэсэг нь дууссан уу?" гэж асуухад
"Арай болоогүй байх шиг байна"
Хэсэг хугацааны дараа
"Тэгвэл одоо?" гэж асуувалЖимин гарнаас минь зөрүүлэн атгаад
"Одоохон дуу нь чангараад ирлээ.Алиалагч гарж ирэх юм шиг байна" гэж хариуллаа."Одоо юу гарж байна?" гэж айсан хэдий ч сониуч зандаа дийлдэгдэн асуув.
"Нэг зомби шиг юм яваад байна" гээд намайг тайвшруулах аятай инээхэд нь түүнийг дагаад инээмсэглэчхэв.
Хүрмийнхээ доороос гарч ирээд уснаасаа уучхаад дэлгэц рүү хартал өвсөн дундаас алиалагч нь гарч байх ирж байв. Айсандаа орилсоор хүрмээ авах гэсэн ч хүрэм минь унахад Жимин гараа явуулан нүдийг минь таглаад өөртөө ойртуулан энгэртээ наагаад гарнаас минь атгалаа.
Хэсэг хугацааны дараа
"Болчихлоо" гэж хэлээд хоолойгоо засан гараа алгуурхнаар, яг л тавихыг хүсэхгүй байгаа мэт удаанаар авлаа.
Харин би хүчтэй цохилох зүрхнийхээ цохилтыг халуу шатах харцандаа хүртэл мэдрэн, догдолж сандарсан амьтан үлдэв.

ESTÁS LEYENDO
|completed |OPCTTAH| pjm
Historia CortaOne Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Арилж үз!" хэмээн түүн рүү харалгүй ууртайгаар бахирав. Highest Rank #3 in short story