- five -

2.1K 231 2
                                        



"Чамаас байнга л тамхи үнэртэх юм" гэж Жимин санаа алдан хэллээ.

"Байнга татаж байгаа юм чинь үнэртэхгүй өөр яах юм?"

"Чамаас хэзээ энгийн охин шиг үнэр үнэртэх бол?" гэж хэнэггүй байртай хэлэхэд нь энэ удаад уур минь хүрч огцом босоод

"Тэгвэл явж энгийн үнэртэй охиноо олж аваач" хэмээн ширүүнээр хэлээд цааш явах гэтэл

Жимин сандран "Би чиний жинхэнэ л үнэрийг үнэртэж үзэхийг хүссэн юм. Би хэлэх гэсэн үгээ буруу-" би түүниы яриаг таслан гүнзгий амьсгаа аваад

"Зайлж үз" гэж ширүүхэн хэлэв.

Үнэндээ би түүнээр аргадуулж, түүнд эрхлэхийг хүссэн ч яг яаж тэгэхээ мэдэхгүй байсан юм.

Гэтэл нэг охин хаанаас ч юм гарч ирээд түүнийг шуудхан тэвэрчихэв. Уур минь илүү ихээр хүрэн, бачимдаж басхүү түүнийг хэн болох талаар, Жиминтэй ямар харилцаатайг мэдэхийг хүснэ.

"Жимин аа, чамтай энд таарна гэж бодсонгүй шүү. Би чамайг их санасан! Бас чи их өндөр болж ээ? Тэгээд улам царайлаг болчхож! Үсээ будуулж ээ? Шаргал үс чамд сайхан зохиж байна" гэж амьсгаа ч авалгүй дуржигнуулан хэлээд гараа үсэнд нь хүргэхээр ойртуулахад би гарыг нь түлхэн

"Уучлаарай, гэхдээ бид одоо завгүй байна. Тэгээд ч түүнд xамаагүй битгий хүрээд бай" гэж хэлээд Жиминий гарнаас нь татан сууж байсан сандлаас түүнийг босгон хаашаа ч юм чирэв. Нүднийхээ булангаар түүн рүү харахад тэр доош харан мишээж байсан юм.

Сайхан байж дээ, түүнийгээ  итгэлтэйгээр минийх гэж хэлдэг үе минь.
Минийх байсан.
Байсан...

|completed |OPCTTAH| pjmDonde viven las historias. Descúbrelo ahora