Өнөөдөр жаахан тиймхэн байсан учир тайвшрахын тулд гэрээсээ гарч, салхилангаа тамхиа татаж дуусаад хогийн сав руу алхаж очоод хаях тийм ч сайхан ааштай байгаагүй тул газар шидэн дээр нь гишгээд цааш явтал хойноос
"Хогоо хаяач!" гэх эмэгтэй хүүхдийн шингэн хоолой ууртайгаар орилох нь сонстoв. Эргэн харвал- Гайхалтай! Жиминий найз охин байх шив.
Би яамд хангалттай ихээр дургүй байхад улам дургүй болгох зүйл битгий хий л дээ, охин минь?
Би залхсан хоолойгоор нүдээ эргэлдүүлсээр
"Тийм л их эх дэлхийдээ хайртай юм бол өөрөө аваад хаяач дээ" гэж хэлчихэд явах гэтэл хаанаас ч юм тортой зүйл барьсан Жимин хөмсгөө зангидсаар гарч ирээд
"Хогоо хая"Гайхан түүн рүү xaртал
"Юундаа харад байгаа юм бэ? Хогоо ав" гээд газар байх тамхины иш рүү минь заав.Би итгэж ядан удаан хөдөлсөөр тамхины ишээ аван хаяхад Жимин найз охинтойгоо цааш явлаа.
Ямар гутамшигтай юм бэ?
"Дахиж гадаа хогоо битгий хаяж байгаарай, манай Жина их уурлаж байна лээ"
Би ч толгойгоо дохисон болж сул дуугаар
"За" гэж хариулав."Бё-" тэр хоолойгоо засаад
"Мүнбёлаа, би чамаас юм гуйх гэсэн юм". Тэр намайг байнга Бёлаа гэж дууддаг байсан...Гэхдээ нэг их юм бодолгүй
"Юу юм?" хэмээн инээмсгэлэн асуулаа."Жинагийн төрсөн өдөх удахгүй болно, юу өгөхөө би сайн мэдэхгүй байна. Юу бэлэглэх үү? Надад зөвлөөч?"
Цээжин дээр чулуу уначихсан аятай огцом хүндэрч, амьсгалахад хэцүү болох нь тэр. Юунд найдсан юм бол? Одоог хүртэл түүнд намайг гэх сэтгэл өчүүхэн ч байгаа болов уу гэж найдаж байсан юмсан. Гэтэл үгүй байж..Зүүднээсээ сэрж үз Мүнбёл.
"Мэдэхгүй юм даа". Түүнд туслахыг хүссэнгүй дээ ингээд хэллээ.
Жимин яахаа мэдэхгүй үедээ үргэлж үсээ арзайлгадаг шигээ арзайлгаж сэгсийлгээд
"Бэлэг сонгох үргэлж хэцүү байх юм" гэж бувтнав. Тэр намайг туслах байх гэж их найдсан бололтой.Би санаа алдаад
"Чи түүнд юу ч өгсөн бай тэт баярлана. Модон чихэр ч бай, ганц халуун тэврэлт ч бай хайртай хүнийх нь өгсөн, мэдрүүлсэн зүйл бол хамгийн үнэтэй бэлэг байдаг" гээд хэлхэгэр цамцны минь том ханцуйн доор нуугдсан Жиминий төрсөн өдрөөр минь өгч байсан бугуйвчийг хуруугаараа имэрлээ.A/N: Hey! Би та нараас жаахан л сэтгэгдэл гуйчихъя тэгэх үү? :<
ESTÁS LEYENDO
|completed |OPCTTAH| pjm
Historia CortaOne Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Арилж үз!" хэмээн түүн рүү харалгүй ууртайгаар бахирав. Highest Rank #3 in short story