Хэдий наалт үнэхээр сайн үйлчилж байгаа ч, хэдий тамхи татмааргүй байгаа ч тамхи чинь миний Жиминийг бодох түлхүүр гэж хэлж болохоор зүйл...Магадгүй чамд тэнэг санагдаж болох ч тамхи татах үед яг л Жимин хажууд байгаа юм шиг мэдрэгддэг юм. Дээрээс нь сүүлийн өдрүүдэд би түүнтэй ер уулзаагүй, уулзах гэх болгонд нь зугтаж, завгүй гэх мэт үгсээр аргалдаг болсон.
Амлалтаа зөрчиж болохгүй шүү дээ.Бараг л цаг шахуу өөртэйгөө зөрчилдсөөр ганц хоёр удаа сороод л хаяна гэж өөртөө тангараг өргөх шахуу зүйл болж гэрээсээ гарлаа.
Байнга тамхи татдаг газраа очтол нэг охин цааш харан сууж байв.
Нэг их ач холбогдол өгөлгүй тамхиа амандаа зуун галаа асаахад тэр охин нааш эргэж харахад нь Жиминий найз охин Жина гэдэгийг нь дороо танив.
Ярих өдөх эсэхдээ эргэлзэн тоохгүй байх хэцүү, ярилцах ч хэцүү яг энэ үед яах ёстойгоо мэдсэнгүй.
"Таныг хүлээж байлаа"
"Яах гэж вэ? Бас намайг энд ирдгийг яаж мэдсэн юм?"
"Та мэдэхгүй байх л даа, гэхдээ бид анх үерхдэг байхад таны талаар убба байнга л ярьдаг байсан юм "Энд Бёл ирээд л өнөөх заваан тамхиа татаад суучихдаг байсан ч би түүнийг үргэлж ширтдэг байсансан.." гэж хэлээд л, тэр үед надад үнэхээр эвгүй бас хөгийн санагдаж байсан. Гэхдээ таныг зүгээр л найз нь юм байх гэсэн ч хуучин найз охин нь байсныг саяхан шахуу мэдээд маш их гомдсон---
ахх, би хэрэггүй их юм ярьчихлаа""Би татаж үзэж болох уу?"
"Охин минь, би амлая хэрэггүй л болов уу. Бас Жимин тамхи татдаг охидод дургүй"
" Тэр хэнд хамаатай гэж?" тэр яг л үүнийг үл тоомсорлох гэж хэт их хичээж байгаа мэт сонсогдов.
"Юу гэсэн-"
"Бид салчихсан...олон зүйл битгий асуу. Би тамхи татахгүй" Түүнийг үг бүрийг хэлэх тоолонд хоолой чичирч байгааг хангалттай сонсож байсан ч хамгийн анхаарлыг минь татсан басхүү гайхал төрүүлсэн зүйл минь тэд салсан гэх мэдээ байлаа.
"Айн?"
"Тэр...өөр найз охинтой болчихсон гэсэн" гэж хэлээд гүнзгий амьсгаа авав.
"Айн?!"Пак Жимин, чи үнэхээр энэ охиноос салчихлаа гэж үү? Үнэндээ ер итгэж чадсангүй. Хэдий Жина тэд удахгүй салах юм шиг мэдрэгдээд байна гэсэн ч би ердөө түүнийг намайг Жиминаас холдуулах шалтаг л хайж байна гэж бодсон.
"Та битгий айн айн гээд байлдаа". Түүний нүд аль хэдийн нулимсаар бүрхэгдсэн байгаа нь энэ бүхэн түүнд хүнд туссан нь илт.
"Түүнээс салахад танд...юу мэдрэгдсэн бэ?...Энэ...өвдсөн үү?" гэж цахиртсан хоолойгоор өгүүлэв.
Би яг л зовлонгоо хуурах мэт инээгээд
"Тийм ээ, өвдсөн. Би түүнээс салсан хойноо үнэхээр их, чиний төсөөлж чадахаас ч их харамссан. Би илүү хичээсэн бол, би өөрчлөгдсөн бол, би түүнд зөөлөн хандсан бол, би түүнд хайраа мэдрүүлсэн бол, энэ бүхнийг эрт ухаарсан бол гээд л хором бүрт бодож, энэ харамсал минь дотроос минь идэж байхад энэ л" гэж хэлээд тамхиныхаа хайрцгийг өргөж түүнд харуулаад "-надад хань болж байсан юм" гэж хариуллаа."Тийм байх нь. Харих би юунд ч харамсахгүй байна...гагцхүү юу буруу хийснээ, яагаад тэр намайг өөр охиноор тэр дороо сольсонг л ойлгохгүй, түүнд маш ихээр гомдож байна" гэж хэлээд өвдөгөө тэврэн мэгшиж эхлэлээ.
Харин би түүнийг чангаар тэвэрсэн юм. Учир нь энэ чанга тэврэлт л намайг Жиминаас салахад үнэхээр их хэрэгтэй байсан юм. Гэвч надад энэ тэврэлтийг өгөх хэн ч байгаагүй.
Хуучин найз залуугийнхаа хуучин найз охинтой нь ийм зүйлс ярих нь зөв юм болов уу?

KAMU SEDANG MEMBACA
|completed |OPCTTAH| pjm
Cerita PendekOne Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Арилж үз!" хэмээн түүн рүү харалгүй ууртайгаар бахирав. Highest Rank #3 in short story