- twelve -

2K 258 6
                                        


"Би таныг Жимин уббагийн хуучин найз охин гэдгийг найзуудаас нь олж мэдсэн. Тиймээс Жимин уббагаас хол байгаа ч дээ, тэгэх үү? Би Жимин уббаг алдахаас үргэлж айдаг...,гуйя онни, убба надтай ойрд их хөндий харьцаад байгаа, надаас удахгүй салах юм шиг санагдаад байна" гэж гарнаас минь атган нулимсаа цийлгэнүүлэн хэлэв.

Би үнэхээр юу гэж хэлэх ээ мэдсэнгүй, хэрэв тэр Жимин уббагаас хол бай, зайл гэх мэт юм хэлсэн бол дунд хуруугаа гаргах байсан юм. Гэтэл тэр нулимсаа харуулан байж гуйж байна шүү дээ...

"Б-би юу гэх ёстойгоо сайн мэдэхгүй байна..."

"Онни, тэгэх үү?" түүний нулимс хацрыг нь даган урсаж, нусаа татан, өмөлзсөөр гуйхад би үгүй гэж хэлж чадахгүйгээ тэр даруй ойлгосон юм.

Би түүн рүү маш удаан ширтсэн. Яагаад ч юм түүний нулимстай нүдний тусгалд Жимин бид хоёрын нандин гэсэн бүх дурсамж харагдаж байсан.
Тэгээд би түүнийг тавьж явуулах ёстойгоо энэ удаад илүү ихээр ойлгов.

"За яахав" би санаа алдав.
"Би түүнээс хол байх болно". Эвгүй байсан тул түүний гарыг нь салгахад тэр намайг гэнэтхэн л чангаар тэвэрч авлаа.
Тэгэхээр Жимин ийм халуун, дулаан тэврэлтийг мэдэрдэг
байх нээ?
Би түүнд харин хатуу үгс, хүйтэн харцнаас өөр юуг ч мэдрүүлж, өгч чадаагүй.
Энэ охин, Жиминийг миний хайрлаж чадахаас хэдэн сая дахин илүү хайрлаж чадна. Түүнд минь миний мэдрүүлж чадаагүй мэдрэмжүүдийг надаас илүү мэдрүүлэх болно. Тиймээ, миний Мочи энэ охинтой аз жаргалтай байна.

Уучлаарай Жимин. Чамайг өвтгөж, сэтгэлийг чинь сэвтээдэг байсанд, ганцааранг чинь л хичээлгэж, авахаас өөр юу ч хийж өгдөггүй байсанд уучлаарай.

Найзууд байх болно гэчхээд  чамайг үргэлжлүүлэн хайрласаар байсанд намайг уучлаарай.

Энэ миний чамд өгөх эхний бөгөөд эцсийн бэлэг болог. Чамайг тавьж явуулах. Чамд дараа болохгүй, чамаас хоосон найдвар тээн зовоохгүй. Магадгүй чи нэг өдөр энэ өхөөрдөм охиноос салах байх. Гэсэн ч би боломж эрэн чам дээр очихгүй. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах нэгэн гарч ирэхэд нь би саад болж болохгүй шүү дээ.

Энэ миний чамд өгч чадах хамгийх том бэлэг минь юм шүү.




A/N: Надад жаахан сэтгэгдэл хайрлаач? Т^Т

|completed |OPCTTAH| pjmTempat cerita menjadi hidup. Temukan sekarang