- eleven -

2.1K 248 6
                                    

"Би түүнд модон чихэртэй цуг түүнийг хайрлах зуун шалтгаан бичиж өгөөд бэлгэлсэн"

"Өхөөрдөм юм аа"
Би хүчээр инээмсэглэв.

"Жина намайг чангаар тэврээд баярлалаа, миний авж байсан хамгийн үнэтэй бэлэг гээд модон чихрийг нь идэхгүй хадгална гэсэн"

Атаархаж байна.
Гэсэн ч би хойш сандлыг налан санаа алдаад
"Болж дээ" гээд дахин хуурамч инээмсэглэлээ тодрууллаа.

Тэгтэл инээмсэглэсэн даруйд нулимс минь урсчихав. Харин Жимин хайрандаа умбаад намайг анзаарсангүй бололтой хөлөөрөө тоглох аж. Хурдхан шиг нулимсаа арчаад чимээгүйхэн шиг нусаа татах гэсэн тэр мэдчихэв.
"Уйлаад байгаа юм уу?"

"Харин харшил хөдлөөд"

"Чи харшилгүй биз дээ?"

"Одоо харшилтай болчихсон юм аа"

"Тамхи татаад байхаар чинь аргагүй шдээ" гэснээ бүтэн биеэрээ нааш харан суугаад халааснаас минь тамхи гал хоёрыг минь булааж авчихав. Юу хийх гээд байгааг нь үл ойлгон гайхсан харцаар түүн рүү харлаа.

"Яах гэж байгаа юм?"

Гэтэл тэр бүх тамхийг минь нэг нэгээр нь үйрүүлж хаяад галыг нь газар шидээд дээр нь хүчтэй гишгэхэд хагарчхав.

Миний нүд түүниы энэ үйлдэлд томрон
"Хайран мөнгө, ингэх байсан бол чихэр авах байсан юм шд" гэж урвуу царайлан хэлэхэд

"Тэгвэл тамхи ахиж битгий авж бай" гэснээ халааснаа нэг зүйл гаргаж ирээд цамцны минь ханцуйг хойшлуулж бугуйн дээр минь нэг наалт наачихав.

"Юу юм?" гэж жижигхэн цагаан наалтыг харан асуухад

"Тамхины эсрэг наалт, наадахыг чинь наах юм бол тамхи татах хүсэл буурдаг гэсэн"

Би наалтыг эрхий хуруугаараа зөөлөн илж инээмсгэлээд
"Баярлалаа..."

"Баярлаж байгаа юм бол ахиж битгий тамхи татаарай, Жинад ууг нь том бамбарууш авж өгөх гэж байсан л даа, гэхдээ бамбарууш мэтийн хэрэггүй зүйл авж байснаас энийг чамд авсан нь илүү хэрэгтэй байх гээд авчихсан юм" гэснээ үүргэвчээ ухаж нэг усан цэнхэр хайрцаг өгөв.

"Май, би ахиад олныг авсан. Сэтгэлийг минь бодоод тахи таталгүй энийг нааж байгаарай за юу? Би одоо явах хэрэгтэй. Баяртай" гэснээ босон цааш алхан удалгүй эргэж харан инээмсэглэн даллачхаад цэцэгсийн  хажуугаар зөрж булан эргээд явлаа.

Харин би хайрцгийг харсаар инээмсэглэн үлдлээ. Тэр найз охиноосоо илүү намайг анхаарч.

Жимин, чи ойлгомжгүй юм аа?
Нэг бол өвтгөөд л.... Нэг бол догдлуулаад л...

|completed |OPCTTAH| pjmحيث تعيش القصص. اكتشف الآن