Би: Би ирлээ.
Аав: Их оройтлоо шүү.
Би: Уучлаарай.
Ээж: Хоолоо идэцгээх үү?
Би: Та хоёр түрүүлээд идэж байхгүй яасан юм бэ?
Ээж: Чамайг байхгүй болохоор эвгүй байсан юмаа.
Аав: Чамтай идмээр байгаад бүр дасчихжээ.
Би: Намайг тусдаа гарчихаар яах юм?
Аав: Оройдоо очоод л цуг хооллож байя. Ххха
Ээж: За хоол хөрчихлөө орж идэцгээе.
Би: Их хоол бэлдсэн байна шүү.
Ээж: Өнөөдөр чинь их чухал өдөр шүү дээ.
Би: Хххэ
Аав: Сайхан хооллоорой.
Ээж: Сайхан хооллоорой.
Би: Амтархан хооллоорой ххэ.
Аав: За тэгээд сургууль чинь гоё байна уу?
Би: Мхн гоё юм байна лээ.
Ээж: Ангийхан чинь юу гэж байна. Дажгүй юм байна уу?
Би: Дажгүй юм байна лээ. Тэгээд ангийн багш надад туслуулахаар нэг хүүхэд томилж өгсөн.
Аав: Эрэгтэй юм уу? эмэгтэй юм уу?
Би: Миний хажууд суудаг эрэгтэй хүүхэд.
Аав: Муу хүүхэд биш биз?
Би:..............мэдэхгүй ээ
Ээж: За гайгүй байлгүй дээ хөгшөөн.
Би: Заза би түрүүлээд бослоо. Амттай хоол байлаа.
Аав: Чи их идсэнгүй шдээ.
Би: Би цатгалан байнаа бас хийх хичээл их байна.
Ээж: Заза
- Өрөөндөө орж ирэн цонхны давцан дээр суулаа шинээр орсон байрны маань цонхны давцан нь их гоё том юм байна. Бүр унтаж болчихоор.......тэнгэр хүү ширтэн юм бодож эхэллээ. Тэр тийшээгээ яах гэж орсон юм болоо? Тэнд ажилдаг юм болов уу? Эсвэл хүн хайх гэж орсон юм болов уу? Ингэхэд би яагаад тэрний талаар бодоод байгаан болоо? Хичээлээ хийх ёстойгоо мартчихсан байна.
+Маргааш+
- Дүрэмт хувцас авах ёстой байснаа мартчихсан байна штээ. Дахиад чөлөөт хувцас өмсөх ёстой болчихлоо. Ёохх....цүнхээ үүрэн доош буулаа.
Би: Хичээлдээ явчихаад ирье.
Аав: Өглөөний цайгаа уухгүй юм уу?
Би: Мхн
Ээж: Өчигдөр орой олигтой юм идээгүй биз дээ.
Би: Би яараад байнаа явлаа гэсээр гутлаа өмсөн гарч явлаа.
- Гэрээс гарахад аль хэдийнээ такси ирчихсэн байв. Нээрээ би автобусанд нь сууж үзээгүй юм байна.Орой ирэхдээ автобусанд нь сууж үзнээ гэж бодсоор таксиндаа суулаа.
+Сургууль дээр+
- Ангидаа орж ирэн сууж байтал гаднаас миний хажууд суудаг хүүхэд орж ирэв. Үргэлж л унжуу царайлчихаад явах юм. Үргэлж ч гэждээ их олон өдөр болчихсон аятай.
Би: Сайн уу?
Жонхан: Сайн сайн уу?
Би: Сайн 😄
Жонхан: Май энэ гэсээр нэг зүйл надад гаргаж өгөв.
Би: Энэ юу юм?
Жонхан: Дүрэмт хувцас...таарахгүй байгаа бол хэлээрэй солиулчихая.
Би: Тэгвэл би гялс өмсчихөөд ирье.
Жонхан: Хаана?
Би: Охидуудын ариун цэврийн өрөөнд
Жонхан: Хамгийн дээд талын давхрын булангын өрөөнд хэн ч байдаггүй юм. Тэнд очоод сольсон нь дээр байх.
Би: Аан за гэсээр босч байтал тэр
Жонхан: Цуг явъя.
Би: Зүгээрээ би өөрөө чадна.
Жонхан: Дуугүй л дагаад яв гэж хэлэн миний урд гаран алхаллаа.
YOU ARE READING
《THE♧END》🌹🌸Цэнхэр●Тэнгэр🌸🌹
ФанфикшнЦэцэгс дэлгэрч байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Энэ ховор болоод үнэ цэнэтэй....?????? Гол Дүрд: Юүн Жонхан, Нао Шизүки Төрөл: Романс...+18 адал явдалт хайр дурлал ????❤❤❤❤
