🌸🌹Title-3🌹🌸

1.4K 86 2
                                        

- Гэртээ орж иртэл аав ээж хоёр байхгүй байлаа. Тэд хайччихсан юм болоо? гэсээр утсаа хартал аав ээж хоёроос зөндөө олон дуудлага, мессеж ирчихсэн байв.

Мессежийг нь унштал

<Аав ээж хоёр нь ажилтай болчихлоо өнөөдөр оройтох нь будаа агшаагчинд будаа байгаа бас хачирнууд бэлдээд тавьчихсан шүү. Сайхан амраарай хайртай шүү❤>

Би: Би энэ хоёрыг ажил хийлгэх ёстой дургүй. Эмч болчихоод ажлаас нь гарганаа гэсээр өрөөрүүгээ орлоо.

- Хнн уйтгартай байх чинь гэсээр Солонгос хэлний номоо гаргаж ирэн ширээн дээрээ тавьлаа. Энэ их зузаан номыг яаж цээжлэж дуусганаа.

Би: Үфф манай тоог бодвол бас 2 янзаар тоолох юмаа. Ханзыг нь бас цээжлэх ёстой юм болов уу? Заза бүгдийг нь л цээжлэхээс....япон хэлэндээ сайн юм чинь энэ муу хэдэн ханз бас гайгүй л байх гэсээр нүдний шилээ зүүн хичээлээ хийж эхэллээ.............хнн нойр хүрч байх чинь унтдаг юм билүү? Ядарч үхлээ гэсээр орлуугаа явлаа. Хөвөн зөөлөн орон дээрээ хэвтэх үнэхээр сайхан шүү.....зовхи хүндэрсээр нүд минь анилдан унтлаа.

+Өглөө+

- Дүрэмт хувцас маань яг таарч байна шүү. Аль ээмэгээ зүүмээр ч юм дээ. Аан энэ сувдан ээмэгээ зүүнээ......за болчихлоо би үнэхээр хөөрхөн харагдаж байна шүү. Ахх би л өөрийгөө ингэж магтах юм доо. Гэхдээ энэ сургуульд ирээд удсан мөртлөө яагаад нэг ч найзгүй байгаан болоо? Би яагаад хүүхэдтэй дотносож чаддаггүй юм болоо? Ёохх асуултууд их байна шүү. Гэхдээ зүгээрээ би чинь хэн билээдээ Нао Шизүки шүү дээ. Удахгүй найзтай болчих байхаа.

Ээж: Шизүки хоолоо идээрэй *орилох*
Би: Заа гэсээр цүнхээ үүрэн доош буулаа.

Аав: Сайхан амарсан уу?
Би: Мхн
Аав: За хоолоо идэцгээе.
Би: Их гоё амттай болжээ.
Ээж: Ээж нь хийсэн юм чинь ххэ.
Би: Хххэ
Аав: Намар юм байж их халуун байна шүү.
Би: Харин тийм ээ.
Ээж: Халуун байна гээд хувцсаа нимгэлээд байваа ханиад хүрчихнэ шүү.
Би: За ээжээ....би болчихлоо гэсээр суудлаасаа босон үүд рүү яван гутлаа өмслөө.

Би: *бөхийх* Хичээлдээ явчихаад ирье. 😄
Аав: За болгоомжтой яваарай.
Ээж: Амжилт болгоомжтой яваарай.
Би: За ааваа ээжээ 😄

+Сургууль дээр+

- Ангидаа орж ирэн сууж байтал багш орж ирэн хичээл эхэллээ. Энэ Жонхан ирэхгүй юм байхдаа....өвдчихсөн юм болов уу? заза надад ямар хамаатай биш дээ зүгээр л хичээлдээ л санаа зовж байя гэсээр хичээлдээ анхаарлаа хандууллаа.
Энэ их ойлгомжгүй хичээл юмаа. Ёохх толгой өвдчихлөө үнэн хэцүү юмаа. Жонханаар л заалгахаас даа Жонхан энийг мэдэх болов уу?Тэр ч ухаантай юм шиг байналээ....уйтгартай ойлгомжгүй хичээл дуусан засварлагааны хонх дугарлаа. Гэнэт миний хажууд нэг охин ирж зогслоо тэр охин руу хартал......энэ манай ангийн охин лав бишээ.

《THE♧END》🌹🌸Цэнхэр●Тэнгэр🌸🌹Where stories live. Discover now