- Яагаад өнөөдөр бүрхэг байгаа юм бол? Уг нь би ийм бүрхэг өдөр хүүхэд дээрээ ирье гэж бодоогүй юмсан. Аль эсвэл миний тоорхон гунигтай байгаа юмуу?......гэсээр Юутатай цуг хамгйин сүүлд хүүтэйгээ салах ёс хийсэн гол дээрээ очихоор явлаа.
Юута: Шизүки
Би: За 😔
Юута: Солонгост ирснээс хойш чи нэг л сонин болчхоод байх юм.
Би: Хоёулаа үерхээгүй тэ?
Юута: Би юу гэж ойлгох уу?
Би: Би төөрөгдөлд орчих шиг боллоо.
Юута: Үнэнээ хэлдээ чи одоог болтол Жонханыг мартаагүй юмуу?
Би: Мэдэхгүй ээ........гэхдээ би тэр хүнийг мартчихсан гэж бодож байсан гэтэл тэр дахиад л гараад ирлээ. Би түүний талаар сонсохыг хүсэхгүй байсан гэвч.......гэвч *уйлах*
Юута: Зүгээрдээ хоёулаа бүгдийг хамтдаа шинээр эхэлцгээх болно.
Удалгүй бид 2 зорьсон газраа ирэхэд Юута ард үлдэн намайг ганцааранг минь явууллаа. Би алхсаар голын зах дээр очин суулаа. Гэхдээ энэ эрэг дээр яагаад ийм олон цэцэг байгаа юм бол? Гэхдээ их үзэсгэлэнтэй харагдаж байнаа. 😢
Би: Миний тоорхон сайн сууж байсан уу? Ээж нь ирлээ. Удаан хугацааны дараа ирсэнд уучлаарай. Миний хүү ээждээ гомдоогүй биздээ? Ээж нь энэ хугацаанд хүүхдээ нэг ч удаа мартаагүй шүү. Чи үргэлж миний том хүү байх болно..........тэнгэр улам бүрхэг болж байх чинь......
Би: Ээждээ гомдоод байгаа юмуу? Аль эсвэл наанаа ганцаараа байх хэцүү байна уу? Ганцаардаж байвал ээж нь очих юмуу гэж хэлэн би гутлаа тайлан гол руу орлоо. Намайг гол руу ороход тэнгэрт хүчтэй аянга цахилгаан цахилж байлаа........миний хүү ээжийгээ хүлээгээрэй ээж нь очиж байна. Хүүгээ ганцаардуулахгүй ээ. Ээж нь очоод чамайгаа тэврээд бүүвэйлэх болноо............голын ус улам гүнзгий болох үед би зүгээр л амьсгаагаа түгжин гол дотор орлоо. Гол дотор орон нүдээ анихад миний өмнөх амьдрал нүдэнд минь харагдана.....бяцхан хүү минь намайг ээжээ гээд дуудаад ч байгаа юм шиг.............удалгүй хэн нэгэн намайг татан газар дээр гаргалаа. Би нүдээ удаанаар нээтэл Жонхан санаа нь зовсон байдалтай намайг газарт хэвтүүлэн тэвэрлээ.
Жонхан: Тэнэг 😢
Би: Яагаад намайг аварсан юм?
Жонхан: Чамайг ингээд явуулчих юм бол бидний хүүхэд надад гомдоно шдээ.
Би: Уучлаарай гэхдээ хүүхэд маань тэр дээр ганцаардаж байгаа юм шиг байсан
Жонхан: Үгүй дээ хүүхэд маань биднийг урт удаан хугацааны турш хамтдаа аз жаргалтайгаар амьдрахыг хүсч байгаа шүү дээ.
Би: Би чамайг ирэхгүй байх л гэж бодсон.
Жонхан: Би чамд амласан шүү дээ. Би энэ газарт өдөр болгон ирж цэцэг тавьдаг. Би тоорхныгоо бас чамайг ганц өдөр ч мартаж байгаагүй.
Би: Би чамд одоог болтол хайртай. Мартахыг хүссэн ч мартаж чадахгүй юм. 😢
Жонхан: Би ч гэсэн чамд хайртай.
Би: Гэхдээ чи одоо хүнтэй гэрлэх гэж байгаа биздээ?
Жонхан: Би гэрлэхгүй ээ.
Би: Яагаад
Жонхан: Одоо би чамайг хамгаалах үүрэгтэй болсон болохоор гэж хэлэн тэр намайг үнслээ. Зүрх минь яг л дэлбэрэх гэж цохилно. Би энэ мөчийг их хүлээсэн......бүрхэг байсан тэнгэр гэнэт цэлмэж бидэн дээрээс нар туслаа.
YOU ARE READING
《THE♧END》🌹🌸Цэнхэр●Тэнгэр🌸🌹
FanfictionЦэцэгс дэлгэрч байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Энэ ховор болоод үнэ цэнэтэй....?????? Гол Дүрд: Юүн Жонхан, Нао Шизүки Төрөл: Романс...+18 адал явдалт хайр дурлал ????❤❤❤❤
