🌸🌹Title-10🌹🌸

1K 74 1
                                    

+Өглөө+

- Утас хангинах чимээнээр хар дарсан зүүднээсээ сэрлээ. Ашш толгой өвдөөд байна би өчигдөр шөнө хэдэн шил архи уучихсан хүн шиг л байна. Гэхдээ миний амьдрал тэр чигтээ хар дарсан зүүд гэдгийг өчигдөр орой ойлгосон. Итгэж байсан хүн минь намайг хуурах мөчид би харанхуй гүн ангал руу уунаж байгаа юм шиг л санагдсан гэхдээ энэ хагацал үнэхээр хурдан болж байна. Би ойлгосон хайр хэзээ ч үүрд байдаггүй гэдгийг би тэр хүнийг хайрлаад хэтэрхий их удчихсан бололтой. Тэгээд л түүнийг гэхээ больсон байх......утас дахиад л дугарлаа.

Би: Байна уу?
Юүко: За сайн уу?
Би: Сайн 😧
Юүко: Манайх япон руу буцах гэж байна. Тэгээд явахаасаа өмнө чамтай ярья гэж бодлоо.
Би: Юу? Яагаад ийм гэнэт буцах болчихсон юм. 😨
Юүко: Аавын ажил нь бүтчихсэн уг нь өчигдөр Юута ах чамд хэлнэ гээд явсан шдээ хэлээгүй юмуу?
Би: Үгүй ээ
Юүко: Энэ ах нээрээ их сонин хүн шүү.
Би: Тэгвэл сайн яваарай.
Юүко: Би ахыг үлдэх байх л гэж бодсон.....ах та хоёр муудалцчихсан юмуу?
Би: Мэдэхгүй ээ өөрөөс нь асуу.
Юүко: Заза баяртай Японд очиж байгаад дахиж холбогдноо за.
Би: За тэгвэл сайн яваарай.
Юүко: Баяртай *таслах*

- Яагаад заавал миний хайр дурлал ийм байх ёстой гэж? Ямар ч утга алга залхаж байна энэ амьдралаас зүгээр амьдрахыг хүсэхгүй байна. Өдий том болчхоод хайр дурлалын асуудал дээр бүтэлгүй хэвээрээ л байна.

Ээж: Хичээлдээ явахгүй юмуу миний охин?
Би: Одоо явлаа.
Ээж: Миний охин нааш ир гэж хэлэхэд нь би шууд гүйн очин тэврээд уйллаа.

Ээж: Тайвширдаа миний охин
Би: Ээжээ надад хэцүү байна. Би Юутатай маргалдчихсан бид бараг салчихсан байх. Би одоо болтол өөрийгөө түүнд хайртай байгаа байх гэж бодсон гэвч үгүй байж би аль хэдийнээ түүнд хайртай байхаа больчихсон юм байна. Би одоо яах ёстой вэ? Ээжээ
Ээж: Ээж нь яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний охин ухаантай юм чинь энэ асуудлаа шийдэж чаднаа ээж нь итгэж байна.

Аав: Шизүки танай ангийн хүүхэд чинь ирчихлээ. *орилох*

Ээж: Ангийн чинь хүүхэд ирэх байсан юмуу?
Би: Үгүй дээ сонин юмаа гэсээр би доош буутал.......тэр энд? 😨😨😨😨

Би: Чи энд юу хийж байгаа юм?
Аав: Ангийн чинь хүүхэд юмуу?
Би: Мхн
Аав: Танилцы би Шизүкигын аав
Жонхан: Танилцсандаа таатай байна. Намайг Юүн Жонхан гэдэг би Шизүкигын ангийн хүүхэд.
Ээж: Миний дүү орж цай уулдаа. Бид нар өглөөний цайгаа уух гэж байна.
Би: Хэрэггүй ээ бид хоёр ингээд явлаа.
Ээж: Юу?
Би: Баяртай би явлаа гэсээр зочины өрөөнд байх цүнхээ шүүрч аван Жонханыг түлхсээр гэрээсээ гарлаа.

《THE♧END》🌹🌸Цэнхэр●Тэнгэр🌸🌹Where stories live. Discover now