Аав ээжтэй тэгэж хэрэлдсэн өдрөөс хойш Жонгүүг надаас нэг л дөлөөд байх шиг болсон.Би яагаад гэдгийг мэдэхгүй.
Би: миний хайр нь эгдүүтэй тийнмээ өнөөдөр хоёулаа цуг гадуур гарий?
Жонгүүг: би амжихгүйээ
Би: яасын?
Жонгүүг: уулзах хүн байна.
Би: надаас чухал юмуу?
Жонгүүг: бага зэрэг л
Би: ойлголоо би явлаа гээд уурлаад ч байгаа юм шиг хардаад ч байгаа юм шиг. Гэнэт нэг бодол толгойд доинн гээл ороод ирдиймдаа.Жонгүүг хаашаа яваад байгааг би мэдэхгүй би ч гаж донтон шиг сайхан явж байнаа.
Жонгүүг булан эргээд нэг цэвэрхэн кафе руу орчихлоо.
Түүнээс арай дараа нь ороод хамгийн хойд талын ширээнд суугаад ажиглаж байтал жонгүүгийн ширээнд нэг тайрмал үстэй охин ирээд суучихав.
Би яг одоо багтарч үхэхнэ.
Болдог бол тэр охиных нь үснээс зулгаагаад ''энэ бүдүүнээ зөвхөн минийх'' гээд хэлчихмээр байгаач нөгөөтээгүүр би Жонгүүгийг дагасан гэвэл бүр ч холдох юм шиг.
Би холоос ажиглан сууна.
Жонгүүг тэр хоёрыг харвал хосууд гэмээр.
Жонгүүг руу мессеж бичлээ.
Би: хаана байгаан?
Дээш Жонгүүг руу хартал утсаа харснаа буцаагаад кармандаа хийчихлээ.Аймшигтайгаар бие салгалаж бас уур минь хүрч байна.
Би ойлголоо. Жонгүүг надаас залхаж тэгээд л боллоо.....
Би Жонгүүгийн сууж байгаа ширээ рүү нь очоод Жонгүүгт ''чамайг хажуудаа хүчээр хорьж байсанд уучлаарай'' гэсээр гарж одлоо.
Нулимсаа тэвчих хэцүү байна.
Хэн нэгэн зүрхийг минь маш хүчтэйгээр базаж байгаа юм шиг өвдөж байна.
Урдах замаа ч харах хэцүү байна.Гэнэт машин чангаар сигналдах дуу гарлаа. Тэр зүг рүү хартал том ооврийн машин намайг чиглэн ирж байна. Тассс
Үүнээс цааш юуг ч сонсож юуг ч харж чадахгүй байна.Эмнэлэг дээр ~
Эмч: Кан Жисүгийн гэр бүлийн хүн байна уу?
Жисүгийн ээж: би байна. Би ээж нь байна. Хэмээн цурхиран уйлан арайхийн энэ хэдэн үгнүүдээ тасалдуулан хэлнэ. Хажууд нь нь Жисүгийн аав нь доголон нулимс дуслуулан яг л ''манай охин хүчтэй тэнхээтэй болохоор гарж чаднаа'' гэсэн шиг эхнэрийнхээ мөрөөр нь тэвэрнэ.Холоос ажих нэгэн ч бас нулимсаа тэвчсэнгүй. Хий дэмий л амаа ангалзуулж басхүү харамсана.
Энэ дүр зураглалыг харсан хэн ч өрөвдмөөр.
Жонгүүгийн талаас:
''КАН ЖИСҮ ХУРДАН СЭРГЭ Л ДЭЭ ХУРДАН НҮДЭЭ НЭЭЛДЭЭ''гээд гараас нь атгаад орилмоор байгаа ч чадахгүй.2 сарын дараа~
Жисү нүдээ нээн үг хэлэх гэсэн боловч авиа гаргах ч тэнхэлгүй хий дэмий л нүдээ анивчина.
Ээж нь жисүг харснаа ''эмчээ эмчээ'' гээд чангаар ориллоо.
Эмч орж ирэн нүд рүү нь гэрэл тусгаж намайг ойлгож байгаа бол нүдээ анивч гэхэд нь жисү нүдээ анивчлаа.Сарын дараа~
Би: ээжээ би одоо удахгүй гарлаашдээ ямар сайхан байна аа
Ээж: маргааш гарсан ч гэсэн эмч чамайг дэглэмээ сайн бариарай гэсэн шүүдээ
Би: ойлголоо дооМаргааш~
Гэрийнхээ хаалгаар ортол сайхан гэрийн хоол үнэртэж байна. Ходоод минь өлссөндөө пор пор гэж дугарна.
Ээж аав: өө миний охин гээд халуун дулаанаар тэвэрч авлаа.
Хэсэг хугацаанд аав ээждээ гомдсон ч гэсэн хажууд минь байна. Би энэ хоёртоо хайртай.Маргааш~
Өглөө босон нүүр амаа янзлаад сургууль руугаа явлаа.
Би одоо хамгийн ихээр Жонгүүгийг л хармаар байна.Ангидаа ортол хүүхдүүд над руу энийг таньдаг билүү манай ангийн хүүхэд билүү гэсэн шиг л харна.
Өө тийм л дээ Сүёон найз залууруугаа явсаан тэндээ жаргалтай байгаа биз. Жин бас л өөр сургууль руу шилжсэн гэсэн.Ширээндээ суугаад хэсэг ширээгээ дэрлээд байж байтал мөрөн дээр зөөлхөн хүрэх нь мэдрэгдлээ.
Дээш өндийн нүдээ онийлгон хартал Жонгүүг.
Тэрийг харах гэж д сургууль руугаа ирснээ саналаа. Санасан шүү гээд тэвэрмээр байгаа ч би хөдөлж чадахгүй хий дэмий л тэр лүү ширтэнэ.
Жонгүүг: бүх зүйл миний буруу би чамаас хөндийрөх хэрэггүй байж. Бүх зүйлийг хамтдаа даван туулна гэж хэлчээд амлалтаасаа зөрчсөнд уучлаарай. Би чамайг алдах дөхлөө. Өдөржин шөнөжин сахимаар байгаа ч би айсан. би чамайг санасан.
Би: чи хэн бэ?Миний хариултийг сонссон Жонгүүг нүдээ том болгоод '' бүдүүнээ''гэдэг ганц л үг хэллээ.
Би бүх зүйлийг шинээр эхэлмээр байна.
Чамайг хайрладггүй байсан цаг хугацаа руу.
Уучлаарай миний бүдүүнээ минь....
~~~
Цан цан цан 6 вотийн дараа уулзацгаая 🌸😄