Жонгүүг: чи намайг санахгүй байгаа хэрэгүү?
Би: тиймээ
Жонгүүг: би чамд өөрийгөө заавал сануулах болно.
Би: одоо чи явчихаж болохуу суудал руугаа эсвэл миний хажууд суудаг юмуу гээд хажуудах сандал руугаа хартал Жонгүүг үг дуугүй урагшаа харан хүндээр санаа алдчихаад яваад өглөө.Хичээлийн хэдэн цагийг өнгрүүлэх хэцүү байв. Учир нь Жонгүүг байн байн хойшоо хараад байлаа бүр мессеж хүртэл бичсэн.
Би Жонгүүгт тийм үг хэлсэндээ багагүй харамсаж байна. Гэхдээ Жонгүүг өөрөө хүссэн шүүдээ.
Гэрт~
Ээж: өө миний охин хүрээд ирэвүү? Хичээл ном нь ямаршуухан байна даа?
Би: дажгүэ зарим нэг хүүхдийг эс тооцвол
Ээж: хэн юмдээ тэр хүүхэд?
Би: аан би танихгүэ(уучлаарай жонгүүгаа)Би хичээлдээ анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэл бүхэл бүтэн 3 сар эмнэлэгт хэвтлээ шүүдээ.
Анхаарлаа бүрэн төвлөрүүлэн хичээлээ нөхөж байтал утас дугарах нь тэр.
Хар оройгуур хэн юм болдоо?
Хэн гэдгийг нь би шууд л мэдлээ тийм шүүдээ энэ дугаар чинь миний хамгийн ХАЙРТАЙ хүний дугаар байна.
Би баярлан авж хайраа гэж дуудмаар байгаа ч чадахгүй.~~
Би: байна уу
Жонгүүг: намайг одоо болтол санаагүй хэрэгүү?
Би: хэн бэ?
Жонгүүг: Жисү би чамайг санаад байна.
Би: хэн бэ? Гэж хэнэггүйгээр асуусан ч дотроо үхэл царайлан Жонгүүгийг санаж байлаа.
Жонгүүг: гараад ирээч түр уулзах гэсэн юм.
Би: одоо гарлаа~~
Жонгүүгийг хэсэг холоос ажиглалаа. Үнэхээр хүнд харагдаж байна.
Эцэж туйлдан...Шантарч...
Мөн үгүйлсэн
Энэ бүх зовлонг би өөрөө л эхлүүлсэн шүүдээ. Би одоо яахвэ?
Жонгүүг намайг анзаарсан бололтой нааш зөөлхөн алхана.
Надад хэлэлгүйгээр зөөлхөн тэвэрлээ.
Би түүний энэ дулаахан хайр үнэртсэн энэ тэврэлтийг маш ихээр үгүйлж ирсэн.
Эмнэлэгт хэвтэж байхдаа Жонгүүгийг орж ирвэл би уучилна гэж бодсон гэхдээ тэр ирээгүй магадгүй тэр тайрмал үстэй охинтойгоо жаргалтай байсан биз.Ингэж бодох төдийд хардах сэтгэл басхүү уур хүрж эхлэв.
Би шууд л тэрнийг өөрөөсөө түлхчихсэн.Жонгүүг: одоо ч санахгүй байна уу?
Би: чи ямар хэцүү юмбээ? Би чамайг танихгүй санахгүй байна. Өмнө нь хоёулаа ямар харилцаатай байсныг мэдэхгүй ч одоо болно.Жонгүүг шууд л эргээд алхаад явав.
Түүний толгойгоо гудайлгаж байгаа нь өрөвдмөөр.
Уучлаарай ЖонЖонгүүг.
Гэртээ эргээд орлоо. Би ингэх нь зөвүү? Буруу юу?
Надад ярилцах хүн алга.
Маргааш ~
Эхний цаг орлоо гэж сануулахаар хонх цохилоно.
Яагаад ч юм Жонгүүг руу хармаар санагдан хартал
Нүдэндээ ч итгэсэнгүй. Бурхан минь.Жонгүүг тэр тайрмал үстэй охинтой тэврэлдчихсэн инээгээд байж байна.
Миний уур хүрээд гарт байсан юу нь мэдэгдэхгүй сараацсан цаасаа юучгүй базчихсан байв.
Жонгүүг над руу хоосон харцаар харчихаад суудалдаа суув.
Тиймээ энэ бүхниг би л эхлүүлсэн шдээ. Одоо харамсах цаг байхгүй. Мартах хэрэгтэй.
Ойрын өдрүүдэд ээж надаа хэлээд л байгаа. Царай зүсэндээ анхаараач яагаад гундаад байгаан гээд л
Гэртээ арайхийн орж ирэн цүнхээ газар луу шидэн орлуугаа хамаг юмаа сул тавин үсэрлээ.
Хэцүү байна. Жонгүүгийг санаад яг галзуурах нь.
Ингэж бодох төдийд нулимс минь бяцхан горхи шиг л урсана.Хаалганы цаана юм түжигнэхэд хэн нэгэн байгааг мэдэн хурдхан шиг нулимсаа шувтарлаа.
Ээж хаалганы цаанаас
Чамд хэцүү байвал ээж нь ойлгох болноо. Ээждээ хэл бүгдийг нь гэв.
Би: ороод ир л дээ ээжЭэжид би бүх зүйлийг тайлбарласан.
Ээж минь надаа ''охин минь сэтгэл зүрхээ дага тэр чамд хэзээ ч худлаа хэлэхгүй бас би буруу бодож байжээ'' гэсэн.Тиймээ би шийдсэн.
Би одоо Жонгүүгтай уулзах гээд цэцэрлэгт хүрээлэн рүү явж байна.
~~~~~Банннн гоё болгоноо 😙
10 vote iin daraa uulzatsgaay