Чэёон!
Тэд бие биерүүгээ үл ойлгох нэгэн харцаар хэсэг ширтсэн ч энэ тийм ч удаан үргэлжилсэнгүй. Гайхах, хардах, харамсах, уурлах, зугтаах, бардамнах мэдрэмж тэдэнд төрж байсан ч энэ нь Бэкхён Чанёол нарт илүү нөлөөлнө.
Жүхёг чимээгүй гэнэтийн энэ мөчийг эвдэхийн тулд мөн байдлыг түрүүлэн хяналтандаа авахын тулд эхний алхамыг хийж эхлэх нь тэр.
"Сайн уу залуусаа! Бид тааралгүй их уджээ? Та нар ч үнэхээр гялалзаж байгаа гэсэн шиг л явж байна."
Түүнийг гараа сунган мэндлэхэд Бэкхён түрүүлэн инээж мэндэлсэн бол Чанёол одоо ч Чэёонруу ширтсээр л.
Чэёон аа
Чи яагаад энд
Энэ залуутай
Ийм жаргалтай байгаа юм бэ?
Чи ийм хурдан хэн нэгнийг...
Яагаад
Чэёон аа...
Чанёолын нүдэнд гуниг хуралдан буйг, ямар ихээр хардаж бас гайхаж байгааг тэд төвөггүйхэн олоод уншчихав .
Чэёон Чанёол. Тэдний дундах зай, тэдний хооронд үүссэн тэр нэгэн аура, тэдний нэгнээсээ асуух асуулт, хариулах хариулт, хэлж чадахгүй тэр мэдрэмжүүдийн зааг үүссэж гагцхүү харцаараа л зөвхөн харцаараа л түм буман эргэлзээн дунд гацчихав. Тэр хэсэгхэн зайнд.
Чанёол аа
Чи гайхаж байна уу
Үзэн ядаж байна уу
Намайг хардаж байна уу
Яагаад ганц үг хэлэхгүй байгаа юм бэ?
Аль эсвэл мартчихаа юу?
Яагаа вэ
Чанёол аа
Яагаад гэдгийг мэдэхгүй ч Чэёонд гэмших сэтгэл төрөн, яг л араар нь тавьж байгаад найз залуудаа баригдсан юм шиг мэдрэгдэж байв. Түрүүлж үг дуугарах хэцүү, харцаа буруулах ч хэцүү, инээх бас уурлах ч хэцүү. Мэдрэмжийн эрвээхэйнүүд эргэлдэхэд бүгдийг нь хөөгөөд явуулчихмаар л санагдан зогсоно.
5 хором.
Тэд бүгд л нөхцөл байдлыг ойлгох ч үүнээс гарах 5 хором.
Бүгд л дор дороо, асуулт, хариулттай зогсох 5 хором.
5 хором өнгөрөхөд Чанёол түрүүлэн харцаа буулгав. Тэр Жүхёгтой гар бариад илт гайхсан мөн бассан байдлаар
YOU ARE READING
[Completed] AIIYL
FanfictionНэг хоёр гурав Энэ бол шинэ эхлэл Би яасан ч дахиад эргэж харахгуй.