Ep. 18

4K 305 23
                                    


Чанёол.

Бэлтгэлийн өрөөний тог тасрахад залуус бүгд л суун дор бүрнээ амарна. Удахгүй бидний эргэн ирэлт ирэх тул, бэлтгэлийн цаг ч ихэссэн юм. Цонхоор тусах нарны гэрэл яг өрөөний голд туссан ч бидэнд өрөөн доторхи зүйлс тийм ч их харагдахгүй байлаа. Бүгд л ядарсан тул өрөөнөөс хэн нь ч гаралгүй дор бүрнээ аахилан сууж байхад Чэний яриа л бусдын анхаарлыг над дээр тусгав.

Чэн гэнэт л миний хэзээ ч нүүр тулахыг хүсдэггүй үнэнг ярьж эхэллээ.

"Чэёоний тухай энт мэдэх нь цаг хугацааны л асуудал. Энт мэдэхгүй байлаа ч та хоёр яагаад ч болохгүй"

Яагаад ч болохгүй... Яагаад? Бусад нь нууцаар болзож, хамт амьдарч, нэгнийгээ хайрлаад болж байхад яагаад бид болохгүй гэж?

Гэвч Сухо хүртэл түүнтэй ам нийллээ. Яг л тохиролцсон юм шиг.

"Яахав хэд хоног чамайг жаргалтай байхыг харах сайхан байлаа, уг нь чамайг мартсан байх гэж бодсон юм. Аль хэдийн нэг жил өнгөрчихлөө, чи ч тэр ч аль алиных нь сэтгэл хөрсөн гэж бодтол та хоёр улам л цааш алхаад байх юм. Энэ болохгүй гэдгийг бид бүгд л мэднэ"

Сухогийн санаа зовнисон энэ үгнүүд бүр ихээр л гайхахад хүргэж байлаа. Би харанхуйд ч тэднийг харахыг хичээн нүдээ ч завчилгүйгээр "Яагаад?" гэж сониучрангүй бас уурлангүй асуув. Гэтэл энэ удаа Сэхүн тэдний өмнөөс хариулахад миний уурыг улам л ихээр хүргэнэ. Учир нь тэдний хэлж байгаа нь үнэн болохоор хүндээр туссан юм.

"Чи эрүүл ухаанаар бодоод үз. Бидний бүгдийнх нь доор орж хэрэгцээг минь хангаж, сайн муу бүхнийг мэддэг эмэгтэй чиний найз охин болоод ирэхэд түүнд ч бидэнд ч хэцүү бас тэнэг санагдахгүй гэж үү? Энэ чамд ч бас хүнд байх болно.

Учир нь бид бүгдээрээ түүнийг шаасан! Нүцгэнээр нь харж хамт усанд орж, үнсэж байсан. Хэрэв би Чэёоныг ойроос харвал үргэлж л өнгөрснийг санаж бохир бодлоо бодох болно. Энэ чамд хэцүү биш гэж үү?"

Сухо хоолой засаад "Би ч бас.. Гэхдээ үүнээс илүү асуудал нь хоёр тал болон фенүүд хэзээ ч та хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй"

Би өөрийн мэдэлгүй л гараа зангидаж, биеэ арайхийн барьж байснаа мэдлээ. Тайвшрахын тулд гүнзгийгээр амьсгаа аваад богинохон гэгч нь асуулт тавив.

"Мэдэгдэхгүй байхад болно биздээ?"

"YG, SM тэдэнд мэдэхгүй зүйл гэж байхгүй.., бид хамар доороос нь цухуйж ч чадахгүй шүүдээ. Чиний хайр ч бас"

[Completed] AIIYLWhere stories live. Discover now