Чэёон
Чанёолын гарыг чанга гэгч нь түлхээд, өөрт байх хамгийн муухай харцаараа түүнрүү ширэв татан харахад тэр одоо ч уурссаар байх ажээ. Бид бие биенээ ширтэн зогсоход өөрийн эрхгүй нулимс минь урсчих нь тэр. Хурдхан гэгч нь арчаад бага зэрэг инээмсэглээд
"Бид анхнаасаа л буруу холбогдсон хүмүүс.Намайг ямар их хөдөрмөрлөж энд ирсэнийг, ямар их зориг гаргаж Австралиас буцаж ирсэнийг, чиний болон ах дүүсийг чинь мартахын тулд ямар их хичээснийг чи мэдэх үү? Энэ хүртэл ингэж зовохоо мэдсэн бол зүгээр л тэр охины оронд өөрийнхөө цогцосыг явуулах байсан юм.
Дотор минь уур хилэн, гомдол цөхрөлийн гал улам л дүрэлзэж байсан юм.
"Хараал идсэн өнгөрсөн, ЕХО, чи, Кёнсуу,Лэе, Чэн бас Харли. Та нарыг дурсамжнаасаа бүр мөсөн устгачихмаар байна. Үгүй ээ, би Харлитай хамт л үхчих ёстой байж.Хэн миний төлөө, намайг амьд үлдээгээч гэж гуйсан юм? Тэр хороороо тэр чигт минь үхүүлсэн бол би амар тайван булшиндаа хэвтэх байж. Энэ бүгд чиний буруу, Кёнсуугийн буруу, та нарын бүгдийн чинь буруу."
Чанёолын харц яг одоо намайг ураад тасдчихад бэлэн харагдана.Амнаас минь урсах эдгээр үгс чин сэтгэлийх биш хирнээ яагаад ч юм өөртөө уур хүрч байв. Тэд эцсийн эцэст миний төлөө байсан шүүдээ. Энэ бүгд миний хувь тавилан байтал яагаад түүнд уураа гаргаад байгаа учраа мэдэхгүй ч ганц л хариулт ирсэн юм.
Би дурсажаа санан уйлсан, түүнийг хараад догдолсон, түүнээс болж ахин өөр нэг зовлонд унасан гэсэн хэдий ч энэ одоо зовлон харин ч өөр нэгэн учрал байсан, түүний хэлсэн үгст гомдсон, энэ газрыг санасан... энэ бүхний хариулт нь ганц л байсан юм.
Би түүнийг саначихаж, би түүнд гомдчихож.
Хүн ямар хүнд хамгийн ихээр гомдож, хэлэхгүй гэсэн бүх л муу үгсээ хэлдэг гээч?
Өөрийн хамгийн хайртай хүндээ...
Би юу ч хэлэлгүй түүнээс холдон зүгээ ч мэдэхгүй алхана. Хайрлаад яах юм бэ? Бид хэзээ ч таарахгүй хүмүүс, зүгээр л үхчихдэг байж. Түүнийг хайрлах хайр, үзэн ядалтаа авсандаа аваад орчихсон бол илүү амар байж.Түүний машин хажуугаар минь салхи татуулан гарахад би тэр доороо суун ханатлаа уйлж эхлэв.
Уйлаад л, уйлаад л байсан ,утсанд минь зогсоо зайгүй зурвас болон дуудлага ирж байсан ч хамаагүй байв. Би түүнийг бүрмөсөн өөрөөсөө явуулчихлаа. Түүний хөдөлмөрийг,түүний сэтгэлийг үгүйсгэн зүрхийг нь шархлуулчихлаа. 1 жил хүлээсэн хайрыг нь ч бас.
YOU ARE READING
[Completed] AIIYL
FanfictionНэг хоёр гурав Энэ бол шинэ эхлэл Би яасан ч дахиад эргэж харахгуй.