Ep. 5

6.4K 441 45
                                    

Жаахан хором л сэрэмж алдсан минь ахиад л зовлонд унагачих юм гэж хэн санах билээ?

Магадгүй нэр алдарыг сонгосон минь ахиад л буруу зам байсан.

Үгүй ээ аль хэдийн зовлон бартааруу хөтөлчих юм...

Тэр жаахан хором л сүүдэр дагуулчих юм.

Чиний төсөөлөх ч үгүй зүйл амьдралд минь тохиолдчихсон. Хараал идсэн тэр өдөр агуулахын өрөөнд тэр залуутай ярилцсан хэдхэн хоромоос болоод YG нэгэн залуугын тоглоом болчихсон.

Өнгөрсөнд

Чанёолын тэврэлтээс арайхийн салахад өөрийн эрхгүй л уйлж орхив. Энэ удаад би илүү ихээр уйлж байна.

"Гуйя, намайг тайван орхиоч дээ, би энэ хүртэл замыг арай гэж туулахдаа ямар их зовсоныг мэдэх үү? Одоо намайг зүгээр л тайван орхичих.  Өнгөрсөнд юу ч болоогүй юм шиг орхиод өгөөч"

Хоёр гараа хавсран яг л өршөөл эрж буй мэт гуйна. Чанёол нүүрээ гараараа халхлаад хэд хэд үрсэний эцэст буулгахад нүүр нь үл ялиг улайсан байх ажээ. Магадгүй тэх уйлсан байх.

Гарнаас минь атган нүдрүү минь эгцэлж хараад нөгөө л цөхөрсөн өнгөөрөө гуйх мэт ярив.

"Уучлаарай, үнэхээр уучлаарай. Эцэс төгөсгөлгүй зовлонд унагасныг, өнөөдөр ч бас ийм үйлдэл гаргасныг минь уучлаарай, тэр өдрүүдийг уучлаарай"

Би толгой сэгсрээд гарыг нь түлхэв.

"Бидэнд өнгөрсөн гэж байхгүй. Та нарын *нхан байсныг, тэр хорыг ууж байсаныг, амьд гарсаныг, чиний хэлсэн худал нялуун үгсийг... Тэр бүгдийг байгаагүй гэж бод. Гуйж байна, би ямар их золиос гаргаж энд ирсэнийг бодоод намайг ор тас мартаач. Гуйж байна"

Цөхрөнгөө барсан минь энэ байлаа..

"Чэёонаа, чамд хэлсэн тэр үгс минь худал байгаагүй юм шүү, бүх л зүйлээрээ дэнчин тавьсан минь ч бас. Зөвхөн чиний төлөө, чамайг хайрласан сэтгэлийх минь байсан. Уучлаарай. "

Тэр эцсийн удаа мэт гарыг минь атгана.

"Бид чамд саад болохгүй ээ, чиний хүссэнээр өнгөрсөн бүхнийг мартана. Г-гэвч, хайрыг минь битгий үгүйсгээрэй."

Тэр ингэж хэлээд л гарыг минь тавиад гарч явсан, зүрхэн дотор минь бяхан шаналаан хуралдсан байх. Ойлгохгүй юм. Хугацаа өнгөрсөн байхад энэ бүгд өөрчлөгдөөгүй гэж үү?

Намайг хайрлах түүний хайр

Тэднийг үзэн ядах миний сэтгэл

[Completed] AIIYLحيث تعيش القصص. اكتشف الآن