"Ч-чэёон аа"
Чанёол одоо ч сандарсан хэвээp байх агаад гартаа дэсан шагналаа барьсан байлаа.
"Б-бид энэ жил ахиад дэсан авч чадлаа"
Түүний ширүүн нүүр будалт, аварга биенээс нь гармааргүй сөөнгө хирнээ нэг л чичирч, гацаж түгдэрсэн байдал хэдий инээдтэй байсан ч Чэёон амаа жимийн хоолой засаад доош бөхийх нь тэр.
"Баяр хүргье сонбэ-ним"
"Aaa... Баяраллаа" эвгүй, тун эвгүй байдалд Чанёолын дотор нэг л харанхуйлна. Уулзахыг, тэврэхийг, үнсэхийг хүсэж хичээж буй томоохон шалтгааны нэг болсон эмэгтэй нь түүнд "Баяр хүргье сонбэним" хэмээн хэлж буй нь гомдоож орхих нь тэр.
"Чи ч бас сайн байлаа. Шагнал авсанд баяр хүргье" түүний хоолой энэ удаад хүйтэн бөгөөд тун нухацтай байж Чэеоноос хариу сонсолгүйгээр амралтын өрөөнөөс гарах гэтэл цаана зогсож байсан Жисү "Чанёол сонбэ" гээд маш чанга орилчих нь тэр.
"Бид ийм том шагнал авна гэж бодсонгүй бүгдээрээ балмагдчихсан байна. Бас.. Аа тийм бид 3 менежертэй уулзах хэрэгтэйгээ мартчихаж.. Тиймээ?"
Жисүгийн эмх цэгцгүй яриаг бүгд гайхаж байсан ч гол санааг нь мэдэх тул санал нэгдэж байгаагаа илэрхийлэн толгой дохисоор гарч байхдаа Лиса Чэёоны гарыг базчих нь тэр.
"Аввв" хүчтэй базалтанд Чэёон ярвайх бөгөөд охидыг гарсаны дараа цамцныхаа ханцуйг дээш сөхөхөд тэр хэсэг хөхөрчихсөн байлаа. Яагаад ингэж хурдан хөхөрсөний учрыг хоёулаа мэднэ шүүдээ. Чанёол ахиад л гэмших сэтгэл төрөн түүний гарыг атгаад
"Уучлаарай" гэж хэлэхдээ хоолой нь чичирч байлаа..
Чэёоны гарыг татан тэврээд, дараагаар нь духан дээр нь үнслээ.Чэёонийг үйлдэл ч хийж амжаагүй байхад Чанёол зугатаах мэт л өрөөнөөс гүйн гарчихав. Ганц ч үг хэлсэнгүй.. Үгүй ээ, түүний хэлсэн ганц үг нь "Уучлаарай" байсан юм.
Уучлаарай.. Эхнээсээ төгсгөл хүртлээ хэлэгдэнэ. Тэдний харилцааг төгс бөгөөд гунигтай болгодог ганц үг...
Чанёол гарсан даруйдаа л гараа маш чанга атган хана цохиж байв. Чэёон хүчтэй тэр эмнээс болоод яаж өвдөж байсан, одоо ч мөн ямар сул биетэй байгааг, цаашдаа түүнд юу тохиолдохыг ч хэлж мэдэхгүй шүүдээ.
Хэтэрхий туранхай, цонхийсон будган доор нуугдах царай, хүрэх төдийд хөхрөх бие гээд энэ бүгд зөвхөн түүнээс л болсон юм шиг санагдана..
YOU ARE READING
[Completed] AIIYL
FanfictionНэг хоёр гурав Энэ бол шинэ эхлэл Би яасан ч дахиад эргэж харахгуй.