YG Building.Ян захирал урдаа байх хүсэлт захидалыг харан санаа алдан сууна. Тэр зөвшөөрөх бичигт гарын үсэг зурахдаа эргэж байлаа. Хаалга онгойн BlackPink охид инээд алдсаар орж ирэхэд YG ч мөн тэднийг баяртайгаар угтан авав. Mama-c шагнал авсаны дараа өнөөдөр л тухтай уулзаж байгаа тэрээр тусгайлан нэг бүрт нь мэнд хүргэнэ.
Охид ширээ тойрон суусны дараа YG гараа урдаа атган нухацтай царайлан санаа алдахад тэд үл ялиг сандарч эхлэх нь тэр.Охидийн сандарч буйг харсан YG инээд алдаад "Би үргэлж та нарыг айлгадаг гэж үү?" гэхэд бүгд л "Үгүй ээ"гэж дор дороо хэллээ.
"SBS Gayo удахгүй болно. Тэгэхээр Лиса,Ружэ хоёрт санал ирсэн байна.Лиса Dance Performance, Ружэ Acoustic Performance"
Үүнийг сонссон охид бүгд баярлан тэдэнд баяр хүргэхэд YG хоолой засаад "Хамтарч үзүүлбэр үзүүлэх хүмүүсээ хар"
Лиса баярлаж байсан ч Ружэ тэр дороо барайж орхих нь тэр.
10cm, Чанёол..
Энэ нэрийг хараад Ружэ асуулт эрэх шиг л харахад YG уртаар санаа алдаад
"Би энийг зөвшөөрөх ёстой.. Лисаг оруулаад чамайг оруулаагүй гэвэл олон нийт шүүмжлэх болно. Хaмгийн чухал гэсэн зүйлээ чи мэдэж байгаа."
Жисү түүний гарт байх цаасыг харсан даруйдаа дуугаа хураахад бусад нь ч бас хуваалцан харав. Яах бол гэсэн харцнууд Ружэг бүрхэн авахад эвгүй байдлыг засахын тулд тэр даруй инээмсэглэн
"Ахх, үнэхээр сайхан боломж байна шүү. Сайн хичээнэ ээ, тэднээс их зүйл суралцанаа захирлаа"
YG ч мөн үл ялиг инээгээд "Бид чамд итгэж байна"
--
Sbs машины зогсоолд Ружэ машинааасаа буун гитараа үүрэн зогсож байтал битүү хар хувцасласан нэгэн гарнаас нь татан явахад менежер нь зогсоосон хэдий ч Чанёол гэдгийг мэдээд явах зөвшөөрөл авлаа.
Чанёолын машинд суусан даруйдаа л Чэёоныг тэврэн авах нь тэр. Чэёон ч эсэргүүцсэнгүй зөрүүлэн тэвэрлээ. Хэсэг хугацаанд бие биенээ санасан сэтгэлээ дарах мэт нэгнийхээ үнэрийг уртаар сорон уушгиндаа шингээнэ.
Яг л олон жилийн дараа уулзаж, урт хугацааны турш салах мэт л.
"Үүнээс хэтрэхгүй ээ.Энэ л байхад хангалттай"
Чанёол духыг нь үнсээд сая түүнээс холдоход Чэёон толгойгоо хойш хэд хэд цохиход Чанёол гайхан гараа ард нь хийхэд тэр цохихоо болиод нүүрээ даран ийн хэллээ.
DU LIEST GERADE
[Completed] AIIYL
FanfictionНэг хоёр гурав Энэ бол шинэ эхлэл Би яасан ч дахиад эргэж харахгуй.